Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Германы бахархал Америкийн тэнгэрт сүйрсэн түүх (фото нийтлэл)Уншсан8,315

Хинденбург хөлөг анх үйлдвэрээс гарч АНУ-ыг зорьсноос эхлээд хэрхэн эмгэнэлтэйгээр осолдсоныг өгүүлсэн баримтат гэрэл зургуудаар Их Британи, Герман, АНУ-д үзэсгэлэн гаргажээ.

 

Энэ сард Хинденбург агаарын хөлөг осолдсоны 79 жилийн ой тохиож байна. Тус хөлөг анх үйлдвэрээс гарч АНУ-ыг зорьсноос эхлээд хэрхэн эмгэнэлтэйгээр осолдсоныг өгүүлсэн баримтат гэрэл зургуудаар Их Британи, Герман, АНУ-д үзэсгэлэн гаргажээ.

 

Тухайн үед буюу өдгөөгөөс 77 жилийн өмнө домогт Титаник хөлгийн аялалтай зүйрлэн бичиж, шуугиан дэгдээж байсан энэхүү агаарын хөлгийн аяллын түүхэн гэрэл зургуудын дотор өмнө нь олон нийтэд дэлгэгдээгүй зургууд ч байсан гэнэ.

Германы энэхүү хөлөг Нью Жерсигийн Лэйкхурстэд газардах үедээ галд автан хөлөгт сууж явсан 35 хүн, нислэгийг газраас удирдах багийн 1 албан хаагчийн амийг авч одсон юм.Хөлгийн гишүүд, зорчигчидтой нийлээд 97 хүн сууж явснаас 62 хүний амийг аварч байсан аж. Аймшигт ослын мэдээг олон тооны сэтгүүлч, зураглаач радио, телевиз, сонин сэтгүүлээр дамжуулж байжээ. Энэ мэдээ олон нийтийн агаарын тээвэрт итгэх итгэлийг хэсэгтээ л үгүй хийж байлаа. Хинденбург хөлгийг газраас хөөргөхөд хэрэглэж байсан шатамхай устөрөгч хөлгийг дэлбэрэхэд хүргэсэн гэж үздэг ч ослын шалтгаан бүрхэг, элдэв таамаглалуудаар дүүрэн үлджээ. Онгоцыг америкчууд санаатай шатаасан ч гэдэг.

Дор харуулсан 34 гэрэл зургаас та Хинденбург хөлгийн Атлантын далайг гаталсан гайхалтай аялал болон 79 жилийн өмнөх эмгэнэлт ослын зураглалыг үзээрэй.

Манхэттены дээгүүр нисч буй Германы Хинденбург агаарын хөлөг, 1937 оны 5 дугаар сарын 6. Үүнээс хэдхэн цагийн дараа Нью Жерсигийн Лэйкхурстэд газардах үедээ уг хөлөг осолдож дэлбэрсэн юм.

Фрайдричшэфен дэхь Германы нисэх онгоцны үйлдвэрт Хайнденбургийг эцсийн байдлаар шалгаж үзэж байгаа зураг. Хөлгийн аварга том сүүл хэсэгтэй харьцуулбал өчүүхэн харагдах инженерүүд хөлгийн гадаргууд химийн бодис ашиглан боловсруулалт хийж байна.

Дэлхийн I дайнд ялагдсан Германы дахин хүчирхэгжилтийг илтгэн харуулах зорилготой бүтээгдсэн уг хөлгийг Германы ерөнхийлөгч фельдмаршал Паул фон Хинденбург агсны нэрээр нэрлэжээ.

Хинденбург хөлөг Нью Жерсигийн Лэйкхурстын газардах талбайг тэгшлэн ус асгаж байгаа зураг. Хамгийн ихдээ 135 км/цхүртэл хурдалж 2600 хүн тээвэрлэх чадалтай тус хөлөг 1936 онд Атлантын далайн дээгүүр 17 тойрог аялал хийгээд байсан юм. Адольф Гитлер Германы канцлераар сонгогдохоос хэдхэн жилийн өмнө буюу 1931 онд Зеппелин компани энэхүү хөлгийг бүтээж эхэлж байжээ. Хинденбург хөлгийн бүтээн байгуулалт 14 сарын дараа дуусч Нацист намын хас тэмдэг бүхий Германы шинэчлэгдсэн тугтай хөөрч байж.

1936 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хинденбург хөлөг Нью Жерсигийн Лэйкхурст дахь АНУ-ын Нэвел зогсоолыг чиглэн хөөрч улмаар Германд буцаж ирэхээр бэлтгэж байх үед хөлгийг хөөргөхөөр нислэгийг газраас удирдах багийн гишүүд, сонирхогчид тойрон зогсож байна.

Хинденбургийн хоолны газрын өнгөт гэрэл зураг.

Хинденбург хөлгийн хоолны газарт сууж байгаа зорчигчид, 1936 оны дөрөвдүгээр сар.

1936 онд Бостон хотын дээгүүр нисч буй нь

Нью Жерсигийн Лэйкхурст дахь газардах талбай руу чиглэн явж байгаа Хинденбург хөлгийг АНУ-ын эргийн хамгаалалтын онгоц даган нисч байна. 1936 оны энэхүү нислэг Фрайдричшэфен, Лэйкхурст хоёрыг холбосон анхны нислэг болжээ.

1936 оны тавдугаар сар, Нью Жерсигийн Лэйкхурстэд газардах гэж буй нь.

Нью Жерсигийн Лэйкхурстэд газардан, АНУ-ын Нэви нисэх буудлын зөөврийн тогтоох байгууламжид хошуугаараа хөдөлгөөнгүй бэхлэгдсэн Хинденбург хөлгийн зураг, 1936 оны тавдугаар сар 9. Энэ үед тус хөлөг Герман, Америкийг холбосон анхны нислэг үйлдсэн амжилт тогтоогоод байсан аж.

Нью Жерсигийн Лэйкхурстийн нисэх буудал дотор бэхлэгдсэн, хойд залуур дээрээ хас тэмдэг дүрсэлсэн Германы Хинденбург хөлөг, 1936 оны тавдугаар сар 9.

Нью Жерси, Лэйкхурст дэх нисэх буудлаас хөөрч байгаа Хинденбург хөлөг болон хөлгийг газраас удирдах багийнхан.

Германаас Нью Жерсигийн Лэйкхурстийг чиглэн нисч байхдаа Манхэттены Empire state цамхгийн хажуугаар өнгөрч байгаа Хинденбург хөлөг, 1936 оны наймдугаар сарын 8.

Хинденбург хөлөг доторх сүүлийн үеийн цахилгаан тоног, төхөөрөмжүүдээр тоноглогдсон гал тогооны өрөөний зураг.

Хинденбург хөлгийн дотоод заслыг харуулсан зураг. Зорчигчид энд цонх ойлгон орчин тойрноо харах боломжтой байжээ.

Осол болохоос хэдхэн цагийн өмнө Манхэттений дээгүүр нисч байгаа нь, 1937 оны тавдугаар сарын 6.

Нью Жерси, Лэйкхурст дэх нисэх буудлын тогтоох байгууламжаас хөлгийн хошууны бэхэлгээг салгах үеэр буюу орон нутгийн цагаар оройны 07.25 цагт хөлөг гэнэт дэлбэрчээ. Энэ үед Хинденбург газраас 200 футын өндөрт байсан аж.

Хөлөгт маш хурдан гал авалцан ослын эхний шинж тэмдэг харагдаж эхэлснээс бүрэн осолдох хүртэл минут хүрэхгүй хугацаа зарцуулагджээ. Энэхүү зураг газарт унахын өмнө хоёр, гуравдахь дэлбэрэлтийн хоорондох агшинг харуулж байна.

Хинденбургийн сүүл хэсэгт байсан устөрөгчийн хий гадагш алдагдан дэлбэрснээр сүүл хэсгээрээ газарт унаж хошуугаар нь дэлбэрэлтийн утаа гарч байна. Нислэгийг газраас удирдах багийн гишүүд ослын бүсээс зугтан гарч байгаа нь.

Хинденбург хөлгөөс амиа авран гүйн гарч байгаа зорчигч.

Ослын шалтгааныг тодорхойлохоор мэргэжилтнүүд ажиллаж байна.

Хинденбургийн ослоор амь үрэгдэгсдийг эцсийн замд нь үдэж байгаа зураг, 1937 оны тавдугаар сарын 11. Энэ үеэр гудамж талбайд германы 10000 орчим иргэд хүндэтгэл үзүүлэн жагсаж байжээ.

Германы золгүй хөлөг Хинденбургээс амьд үлдсэн хөлгийн гишүүд Нью Жерси хотноо зургаа татуулж байна. 1937 оны тавдугаар сарын 7. Ахлах инженер Рудольф Сотер цагаан малгайтай голд нь зогсож түүний ард нисгэгч Гейнрих Кубис, харуулын ажилтан Гейнрих Бойер баруун гар талаас гуравт хар малгай өмсөн зогсчээ. Залуу далайчин 13 настай Форнер Франц урд талын эгнээнд байна.Багийн хэд хэдэн гишүүд шатаж буй хөлгөөс зугтан гарахдаабиеийнхээ зарим хэсгээр түлэгдэж дүрэмт хувцас нь шатсан учраас АНУ-ын тэнгисийн цэргийн зуны дүрэмт хувцас өмссөн аж.

Нью Жерси, Лэйкхурстийн нисэх хүчний буудлын ойролцоох Хинденбург хөлгийн үлдэгдлийг агаараас харуулсан зураг, 1937 оны тавдугаар сарын 7.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 5 сар 25. 16:46
Tuhain tsag uedee aguu holog baijee Odoo ch gesen

German

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]