Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Говийн 4-р ноён хутагтыг Манжийн хааны зарлигаар нөгчөөжээУншсан12,718

Говийн ноён хутагтын тухай үлгэр домог мэт ярианууд маш олон байдаг билээ. Нэрт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Хорлоогийн Сампилдэндэв агсны "Ноён хутагт Д.Равжаагийн домгууд" бүтээлээс уншигчдадаа хүргэж байна.

Говийн ноён хутагтын тухай үлгэр домог мэт ярианууд маш олон байдаг билээ. Нэрт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Хорлоогийн Сампилдэндэв агсны "Ноён хутагт Д.Равжаагийн домгууд" бүтээлээс уншигчдадаа хүргэж байна. 

Өмнөх нь: Догшин хутагт мунагийг номхотгосон нь

Догшин ноён хутагт Хилэнхормой хэмээгч сайн эртэй нөхөрлөсөн түүх


Говийн ноён хутагтын дөрөвдүгээр дүрийн хувь тавилан ийн төгсжээ

Сайшаалт ерөөлтийн 8 дугаар оны үесээр Эрдэнэзуу хийд гэнэт оготны нүүдэлд өртжээ. Яавал зохилтойг мэргэд хэлэлцээд Баруунзуугаас аврал айлдсаны хариуд "Танай өмнө зүгт сайн дүвчин байна, түүгээр гүрэм хийлгэ!" гэжээ. Хутагт хувилгаадыг ээлж дараалан урьж ном уншуулж гэнэ. Говийн ноён хутагтын ээлж ч болж дээ. Жамьян-Ойдовжамц хэмээгч Говийн ноён хутагтын дөрөв дэх дүрийн гэгээн нь архи нэвширтэл уудаг байж. Хурлын үеэр ч хөлчүү байж. Буцах замдаа ихэд хөлчүүрхэж Манжийн хааны гүнжээр шагнагдсан нэгэн ноёныг х ө н ө ө с ө н хэрэгт холбогджээ. Түүнийгээ тэрээр ад чөтгөр дарлаа хэмээн санаж байж.

Манжийн хааны хүргэнийг б ү р э л г э с э н явдал Халх даяар тарж, Манж хааны сонорт ч хүрчээ. Ноён хутагт Жамьян-Ойдовжамцыг Бээжинд хүргэх болж гэнэ. Тэрээр хятад харуул хамгаалалттайгаар их говийг туулан явжээ. IV ноён гэгээн Жамьян-Ойдовжамц ял хүлээхээр дотор газар хүргэгдэхдээ ганцхан Монгол хүн дагуулжээ. Тэр нь шадар лам Жигмидгончиг. "Нарийн зул хул" хэмээх гэмшлийн дуугаа зохион дуулсныг нь шадар лам Жигмидгончиг нь тэмдэглэн авч олонд түгээсэн гэдэг. Одоо ч түүнийг Дорноговийнхон дуулдаг юм.

 Ухаантай сэргэлэн энэ хүн ноён гэгээний хямарсан сэтгэлийг засаж, сайтар халамжилж явжээ. Зам зуур өвдгөө дэрлүүлэн амрааж юу хэлснийг нь ягштал биелүүлнэ. Хятад газрын нэгэн хотын ойролцоо ирээд ноён гэгээн "Би эндээс а м ь д буцахгүй бололтой. Чи яв. Энэ хотоос нэг хээр морь олж ир. Би түүнд намтраа шингээн сэтэрлэж орхино" гэжээ. Жигмидгончиг сүүлийг нь борвиор нь тайрсан аятайхан хээр морь олоод ирж. Үүнд баярласан Жамьян-Ойдовжамц энэ морийг "Борви хээр гэе. Намайг сайтар асрамжилж явсан чамайг Жинтүү Гончиг" гэе гэжээ. Гэгээнтэн өвөрлөгчийн Войн сүмийн орчимд хор ууж наснаас хальсан гэдэг. Түүний шарил 1938 он хүртэл Хамрын хийдэд хадгалагдаж байв. Шарилын байдал ихэд харлаж цоохортсон нь х о р уус ныг гэрчилдэг гэж түүнийг үзсэн өвгөд ярьдаг. Ноён гэгээнтэн Бээжинд хүргэгдэх замдаа хувилбар сонгож элдэв рид хувилал үзүүлсэн гэх. Бас үлэмж нэр хүндтэй тул Бээжинд хүргэлгүй өвөрлөгч хошуунд Монгол хүнээр х о р өгүүлсэн гэх мэт хувилбар байсан.

Шадар лам Жигмидгончиг нь нутагтаа буцаж ирээд нэлээд болсны хойно "Дэмчигийн нямба" гэгч шашны хурал, ёслол үйлджээ. Ингэдэг нь хол ойроос хүн амьтан цуглуулж ноён гэгээнтний хойд дүрийг тандах зорилготой байж. Уг нь хойд дүрийг бага насны хүүхдүүд дундаас тодруулдаг аж. Тавдугаар дүрийг ингэж тодруулах бололцоо байсангүй. Манжийн хаан говийн ноён хутагтын дүрийг цаашид тодруулахыг хориглож, эрх ямба, бусад зүйлийг Жавзандамба хутагтад шилжүүлжээ.

Жигмидгончигийн тооцоолсноор "Дэмчигийн нямба”-д олон хүн иржээ. Дулдуйт гуай ч 5 настай хүүгээ хөтлөн ирсэн байна. Ядуу хоосон тэд сайн идэж ууж гэдэс гарцгаажээ. Явах гэтэл хүү нь шадар ламтай уулзана гээд суучхаж гэнэ. Хүүгийн хүсэлтийг ламд дамжуулбал, лам "Оруул" гэжээ. Хүү лам дээр оруут "Жинтүү Гончиг та Борви хээрээ мартаа юу" хэмээн цангинасан цовоо дуугаар асуужээ. Хашир лам хүүг дуудан өөртөө ойртуулж элдэв юм асуун сорьжээ. Энэ үеэс эхлэн хүүг Наваан аграмба Цоржийн хойд дүр гэсэн хуурмаг нэрийн дор тодруулсан гэдэг.

 

Төрлийн заяа хайсан сүнс

IV ноён Жамьян-Ойдовжамц хутагт Манжийн хааны зарлигаар цаа злагдан цаг бусаар н ө г ч с ө н. Удалгүй Говь мэргэн вангийн хатан нэгэн шөнө зүүдэлжээ. Өөрөөс нь жигтэйхэн сайхан хүү төрж байх юм гэнэ. Түүний цэцэн мэргэн, ухаан билигтэй нь тэр дороо л танигдан олныг шагшуулж байна гэнэ. Гайхамшигтай үр төрүүлсэн эхийг лам хуврагууд хүртэл дээдлэн шүтэж "Эх дагина" гэцгээж байх юм гэнэ. Ийм бэлгэтэй зүүд зүүдэлснээ хатан хавийн хүнд ярьчихжээ. Аманцар, сайрхуу, дур зоргоороо хатан зүүдээ гоёчлон дүрсэлж, нэмж чимж байгаад хэдэн өдөр дараалан баруун солгойгүй бурж. Ингэж урьдчилан зарлаж, олны цагаан хэл ам татах нь шинээр мэндлэх хүүхдийг цөвтүүлдэг гэмтэй.

Хатны бие нэгэнтээ чилээрхжээ. Тэр өргөө гэрийнхээ зүүн орон дээр хэвтэж хэдэн лам гүрэм уншиж гэнэ. Үүнтэй яг нэгэн цаг мөчид ядуу зүдүүгээрээ нутагтаа зартай Дулдуйтынд хүү мэндэлж эхээс унуут Дулдуйт ажаа (аав нь) орхимжоо тосон авахад гэгээ татсан гэдэг. Нярайлсан эхэд өгөх шөлгүй тул Манжийн хааны төмөр тэмээчнийхээс хонхтой шаант олж ирэн "Мөч мах олдов хүү минь заяа буян тэгш хүн биз" хэмээн эцэг нь ихэд бэлгэшээж байжээ.

Энэ тухай нутгийн олон тоочин ярихдаа хутагтын сүнс вангийн хатны ихэмсүү онгироо байдлыг тэвчилгүй, мөн мэргэн вангийн лам нарын номын чадлыг нь басаж голсондоо тэднийх зохил болохгүйг мэдэн Дулдуйтынд хүү болон мэндэлсэн гэцгээдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]