Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн контентийг ивээн тэтгэгч, мэдлэгийг дээдлэгч Петровис групп

Чингис хааны музейг удахгүй нээх тул улс орнууд дахь Монгол хаад, язгууртны дурсгалыг хуулбарлан авнаУншсан3,840

Япон улсаас Хубилай хааны захидал, Юань гүрний дөрвөлжин үсэгтэй тамга, Юань гүрний усан онгоц зэрэг түүхэн дурсгалуудыг хуулбарлан авах ажилд санаа тавихыг хүсэв.

Соёлын сайд Ч.Номин Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкийг  өчигдөр Соёлын яаманд хүлээн авч уулзлаа. Соёлын сайд Ч.Номин юун түрүүнд, ковид-19 цар тахлын хүнд хэцүү үед “Токио-2020” зуны олимпын наадмыг амжилттай зохион байгуулсан нь Японы ард түмэн ямар их хөдөлмөрч, хариуцлагатай вэ гэдгийн илрэл гээд Элчин сайдад болон тус улсын ард түмэнд талархал илэрхийлж, баяр хүргэлээ.

Япон улсаас Хубилай хааны захидал, Юань гүрний дөрвөлжин үсэгтэй тамга, Юань гүрний усан онгоц зэрэг түүхэн дурсгалуудыг хуулбарлан авах ажилд санаа тавихыг хүсэв.

Мөн Япон улс Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн хувьд бүх салбарт өргөн хүрээний хамтын ажиллагаатай, тэр дундаа иргэд хоорондын урсгал нь хоёр орны соёлыг улам ойр дотно болгож байгаа гээд салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн асуудлыг чухалчиллаа. Тухайлбал, Чингис хааны музейг удахгүй нээх гэж байгаатай холбогдуулан Соёлын яам улс орнуудад байх Монголын хаад, язгууртны түүхэд холбогдох дурсгалт зүйлсийг хуулбарлан авах асуудлаар идэвхтэй ажиллаж байна. Энэ хүрээнд Япон улсаас Хубилай хааны захидал, Юань гүрний дөрвөлжин үсэгтэй тамга, Юань гүрний усан онгоц зэрэг түүхэн дурсгалуудыг хуулбарлан авах ажилд санаа тавихыг ноён Кобаяаши Хироюкээс хүссэн юм.

      Салбарын боловсон хүчнийг бэлтгэх асуудлаар Монгол-Японы харилцаа өндөр түвшинд хүрсэн бөгөөд Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр мэргэжил дээшлүүлэх, “Музей судлалын гүнзгийрүүлсэн сургалт”-д Монголын соёлын салбарын ажилтнуудыг хамруулах зэрэг ажлыг үргэлжлүүлж, хамрагдах мэргэжилтнүүдийн тоог нэмэх хүсэлтэй байгаагаа Соёлын сайд уламжиллаа. Түүнчлэн сүүлийн үед Соёлын тухай, Кино урлагийг дэмжих зэрэг томоохон хуулиуд батлагдаж, салбарын хууль эрхзүйн орчин таатай болсноор хамтын ажиллагаанд шинэ боломжууд нэмэгдэж байгаа юм. Ирэх онд Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Энэ хүрээнд талууд соёл, урлагийн хамтарсан тоглолт хийх, найрсаг дотно харилцаагаа улам бэхжүүлэх чиглэлд дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов гэж Соёлын яамнаас мэдээлэв.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]