Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Иранд 176 хүнтэй Украины зорчигч тээврийн онгоц сүйрлээУншсан3,384

Ираны тэнгэрт хамгийн сүүлд 2009, 2011, 2018, 2019 онд иргэний зорчигч тээврийн олон хүнтэй онгоц сүйрч байсан бөгөөд энэ нь сүйрлийн өндөр тоонд тооцогдоно.

Ираны зүгээс Ирак дахь Нэгдсэн улсын хоёр цэргийн бааз руу пуужингийн цохилт өгсөн тухай дуулиантай зэрэгцэн тус улсын нийслэл Тегеран хотын нисэх буудлаас хөөрсөн Боинг 737 онгоц богино хугацааны дараа осолдож сүйрсэн тухай харамсалтай мэдээлэл цэцэгдсан юм. Ираны ISNA мэдээллийн агентлагийн уламжилснаар Имам Хомейни нисэх онгоцны буудлаас Украины нийслэлийг зорин хөөрсөн нислэгийн багийнхан болон зорчигчид нийлсэн 176 хүнтэй онгоц нь Украины авиа компанийнх бөгөөд техникийн шалтгаантай болохыг эх сурвалжууд баталж эхэллээ.

Тодруулбал ослын шалтгаан нь хөдөлгүүрийн доголдлоос болсон гэх бөгөөд ямар нэг байдлаар олон улсын нөхцөл байдалтай хамааралгүй аж. Зорчигч болон хөлгийн багийнхан нийлээд 82 иран, 63 канад, 11 украин, 10 швед, 4 афган, 3 герман, 3 англи улсын иргэд бөгөөд тэд бүгд амь үрэгдсэн байна. Ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн, ойр дотныхонд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский эмгэнэл илэрхийлсэн бөгөөд Оман улсад хийж байсан айлчлалаа цуцалж яаралтай Киев рүү буцжээ.

Одоогоор Ираны Иргэний агаарын тээврийн удирдах газраас ослын шалтгааныг тогтоохоор шалгалтыг эхлүүлсэн бөгөөд шаардлагатай мэдээллийг цуглуулж байгаа. Ираны тэнгэрт хамгийн сүүлд 2009, 2011, 2018, 2019 онд иргэний зорчигч тээврийн олон хүнтэй онгоц сүйрч байсан бөгөөд энэ нь сүйрлийн өндөр тоонд тооцогдоно.

 

 

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]