Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингисийн онгоныг хайх шинэ газар олдож, дэлхийн дайнтай холбож эхлэвУншсан14,203

Их Британийн “Daily Star” хэмээх сонинд Монголын эзэнт гүрнийг үндэслэгч, их хаан Чингисийн бунхантай холбоотой нэгэн өгүүлэл нийтлэгдсэн нь олны сонирхлыг тэр тусмаа монголчуудыг бүр ихээр татжээ. Их хааныг бунхалсан газрыг олсон тухай сүүлийн үед зарим судлаачид, сонирхогчид байсгээд л гаргаж тавьдаг, хэсэг шуугиулаад үүнийгээ баталсан ч юмгүй чимээ алдардаг. Тэгвэлд нийтлэлд "Их хааны бунхныг хөндвөл дэлхийн гуравдугаар дайн эхлэх, эсвэл дэлхий дахинд их сүйрэл болно хэмээн бичээд Чингисийн удмын байлдан дагуулагч, өрнө дахинд ихээхэн алдартай Доголон Төмөрийн түүхээс жишээ болгон дурджээ. Тухайлбал Доголон Төмөрийн Самаркандад орших бунханд Зөвлөлтийн эрдэмтэд малтлага хийж, шарилыг нь ухаж гаргасаны дараа Герман улс Герман Зөвлөлтөд халдаж их дайн эхэлсэн ба Төмөр хааны авсан дээр “Миний шарилыг хөндөх үед дэлхийд их зовлон ирнэ” гэсэн бичээс олдсон, яг задлах үед “Миний шарилыг хөндсөнөөр надаас ч аймшигтай түрэмгийлэгчийг уяанаас нь суллана” гэсэн бичээс гарч ирж байсан тухай дурдсан байна.

Нутгийн ахмадууд хориглож байсан ч Зөвлөлтийн антропологичид 1941 оны зургаадугаар сарын 20-нд Төмөрийн бунхныг Сталины даалгавраар нээж шарилын үлдэгдлийг Москвад хүргэсэн юм. Энэ явдлаас гурав хоногийн дараа Германы арми Зөвлөлтийн хилийг давж Барбароса ажиллагааг эхлүүлж байжээ. Домог ярианаас айсан Сталин 1942 оны арваннэгдүгээр сард шарилыг буцаан Самаркандад хүргэж, Исламын шашны заншлаар дахин оршуулжээ. Яг энэ үед Сталинградад Германы армитай тулалдаж байсан Зөвлөлтийн арми дайнд эргэлт хийж чадсан.

 

Ингээд хэрэв Төмөрийн бунхныг хөндөхөд дэлхийд ийм том дайн дэгдэж байсан юм чинь Чингис хааны шарилыг олж, хөндөж чадвал Тэгвэл Чингис хааны булшийг хөндсөнөөр үүнээс ч аюултай үр дүнд хүрэх магадлалтай гэж нийтлэлд өгүүлжээ. Мөн түүхч Жон Мэний номонд бичигдсэн “Хэрвээ Чингис хааны булшийг нээвэл дэлхийн геополитикт томоохон доргилт үүснэ” гэсэн үгийг эш татсан байна. Тэрээр “Чингис хаан: Амьдрал, Үхэл, Дахин төрөлт” номондоо энэ тухай бичсэн гэнэ. Нийтлэлд мөн Чингис хааны бунхан нь тусгай хараалаар хамгаалагдсан байх магадлалтай, түүний эрэлд гараад бүтэлгүйтсэн судалгааны багуудын түүх үүнийг харуулж байгааг өгүүлсэн байна.

Тэгвэл ХонконгийнSouth China Morning Post сонин Монголын байлдан дагуулагчийн шарил хаана байгааг олохоор насаараа эрэл хайгуул хийж явагсдын нэгтэй уулзаж ярилцлага авснаа нийтэлжээ. Энэ нь мөн л олны анхаарлыг татаад байгаа юм. Ярилцлагын баатар нь Америкийн аялагч, зохиолч Алан Николс бөгөөд өнөөг хүртэл хэн ч олж чадахгүй байгаа Чингисийн онгоныг эрдэмтэн судлаачид буруу газарт хайж байгаа хэмээн үзэж явдгаа ярьсан байна. Алан Николс нь ариун шүтлэгтэй уулсаар дамжин аялж Туркээс Хятад хүртэл Торгоны замыг дугуйгаар туулсан анхны хүн.

Түүнийхээр бол ихэнх эрэлчид Чингис хааны булшийг Бурхан Халдун уулын орчмоос хайдаг, энд “National Geographic"-ийн Альберт Лин, археологич Маури Кравиц, Японы судлаачид, өөр олон жижиг багуудыг дурдаж болно. Гэхдээ тэд буруу газраа хайгаад байна.

Хааны онгон Бурхан Халдунаас 1,600 орчим километр зайд, өнөөгийн Монгол, Хятадын хил тогтохоос өмнө Монголын эзэнт гүрний харьяанд байсан нутагт орших уулыг судлах хэрэгтэй хэмээн ярьжээ. Тэр энэ уулаа ихэд нууцалж “Mountain X” гэж нэрлэжээ. Түүнийхээр Чингис хаан бол маш чадварлаг хуурах тактикийг эзэмшсэн хүн байсан гэнэ.

Байлдааны үед тэд дайсныг хуурч ухраад, гэнэт сөргүүлэн довтолдог аргыг их хэрэглэдэг байсан. Түүнтэй адил өөрийн шарилын байрлалыг ч маш сайн нууцалсан гэж Николс үзэж байна. Николс “Хэнтийн ууланд лав Чингисийн онгон байх боломжгүй. Түүний шарилыг ийм хол зам туулж оршуулна гэдэг хэцүү” гэжээ.

Алан Николс өөрийн таамаглаж байгаа газраа гурван удаа очиж үзсэн бөгөөд онцгой шинж тэмдгүүд мэдэгдэж байгаа тул орчин үеийн багаж зэвсгээр өвч тоноглосон бүрэн хэмжээний экспедиц удирдан очиж хайгуул хийх гэнэ.

Сэтгэгдэл 51ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 1. 15:21
Зочин

Төрсөн нутагтаа ясаа тавина гэдэг үзэл Монгол хүний генинд одоо ч хүртэл байдаг...

2018, 8 сар 13. 21:56
1212

Чингис гэдэг нэрийг "аяархан хэлж бай" гэдэг нь социализм буюу Ю .Цэдэнбалаас болсон хэрэг биш монголчууд эрт үеэс үр хойчдоо захиж ирсэн захиас юм шүү дээ Чангаар хэлэх нь ардчилал хэмээгчийн дурын хэрэг боловчиг өвгөд дээдсийнхээ захиасыг бүү марттугай Өвгөдийн захиас гэгч айсандаа биш гүн утга учрыг дагуулна

2018, 6 сар 16. 1:46
Зочин

Хааны шарилыг ухаж болохгүй гэсэн хэн ч хэзээ ч өөрчлөх эрхгүй мөнхийн хууль гаргах хэрэгтэй байна!

2018, 6 сар 29. 18:57
БАС НЭГ ХУВИЛБАР

ОРОСООС Ч БАЙ ХЯТАДААС Ч БАЙ ИХ МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙГ БАЙГУУЛСАН ИХ БОГД ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МААНЬ ШАРИЛ ОРШСОН ГАЗАР НУТАГ НЬ МОНГОЛ УЛСЫН ГАЗАР НУТАГ БОЛОХ НЬ ДЭЛХИЙ НИЙТЭД ТОДОРХОЙ БОЛНО

2018, 5 сар 12. 18:23
Зочин

Их эзэн Чингэс хааны онгон хятадад л байхгүй Орсод ч байхгүй Монголд байгаа нь тодорхой Хэрвээ хятадад байсан бол аль дээр үед олох байсан юм Хятадууд хэдэн арван жил хайгаад самнаад олоогүй шүү дээ Тэгээд манай нутгаас хайя гээд Маршал Цэдэнбалыг зөвшөөрүүлж чадаагүй шүү дээ Уг мэдэж байгаа амьд хүн мэр сэр байдаг байсан одоо ч бараг дуусаа байлгүй Яагаад
хүмүүст хэлдэггүй байсан юм бүү мэд Төрийн нууц гээд айгаад байдаг юм Гэхдээ одоо энд тэндгүй сэндийчээд байгаа гараад ирж магадгүй дээ Хэрвээ гараад ирвэл ч Монголын нэр сүр дэлхий даяр түймэрт автсан юм шиг л

2018, 2 сар 7. 9:26
Жалайр Зоригоо

Байгаа байх газраа байж л байг гадны хулгайчуудад ямар гай тарив. Хэрэв энэ зорилгоор ирвэл тэднийг үтэр түргэн эх орноосоо хөөх болно.

2018, 2 сар 6. 12:46
Зочин

Өвөг дээдсийн минь онгон ариун дагшин оршиг.Түүнийг хөндөх хэрэггүй.Хэрвээ хөндөх юм бол сэрэх цус сая саяаараа байгаа шүү.

2018, 2 сар 6. 17:13
Зочин

битгий сүржгэнэ дэ цэвэр Монгол цус 2 сая хүрэхгүй байгаа да хө

2018, 7 сар 2. 13:34
Oyunbold

Tsewer mongol tsus gdg bol undsen dee barag bhgui bolson bolwuu. Borjigon owogtnuudiin gen bol bgaa. Harin sergeeg heregtei.

2017, 7 сар 20. 20:37
Зочин

Manjiin darlal, tuvdiin shashin, odoo bol tom jijig yastan gej zaaglaad tom ni jijgiinhee door orchih vii gesen huviin aimhai uzleesee bolood tuuhiin unen hel soyol ahui, zan zanshilaa martaj martuulj ur dund ni oid toirson sarmagchin shig bolj avchihaad odoo bolohoor deeshee tenger hol dooshoo gazar hatuu yugaa helj huihaa maajdag bilee gesen baidaltai. Unen daravch daldaij bulavch bultaidag, uher tergeer tuulaig guitzeh dohoj l bgaa!

2017, 1 сар 10. 23:07
Зочин

Николс “Хэнтийн ууланд лав Чингисийн онгон байх боломжгүй. Түүний шарилыг ийм хол зам туулж оршуулна гэдэг хэцүү”
Энэ үнэн.Тэр их халуун хол зүдэргээтэй удаан үхэр тэргээр хэдий хол явхав. Мах цогцос бол өдрийн хугаст өмхийрнө. Монгол нутагт зөвхөн толгойг нь авчирсан байж магадгүй.Эсвэл эрхий хурууг нь.

2017, 12 сар 22. 5:35
Эрлэг ухэл чотгорийн хуу

Эзний алтан шарилыг онгойлгож узэх узхийг хусэгсдийг Монгол чотгор алж ухуулэх болтугай гэж хэлье дээ шуналтай оодгуй увайгуй хун хогнууд

2017, 1 сар 31. 19:44
Д.Туул

Чи ч хэтэрхий мэргэн жараахай байна даа.

2016, 12 сар 27. 23:03
Зочинzochin

neevl ayul bolno gedeg l unen bh .parougiin bunhan, sariluudiig uhhad dandaa haraal nuureldeg bsan geed mon ch ih kino hiisen dee end ch ylgaagui l bh

2016, 12 сар 23. 15:21
аагий

Би болохоор оросын нутагт байж магадгүй гэж таамаглаж байна. Тэр үед манай нутаг байсан шүү дээ. Бүр сүүлд нь оросынх болсон.

2016, 10 сар 5. 14:09
Зочин

Hezee ch bitgii ol! ugaasaa chadhgui, odoo amjihgui.

2016, 10 сар 5. 3:37
ааа

Чингисийн шарил хаа байгааг одоо бүгд л мэдэж байгаа ш дээ. Бурхан халдуны оройд бий. Харин түүнийг одоо ухаж гаргаж ирэх хэрэгтэй. Тэнэг юм шиг булаатай л байлгаад байх юм уу. Ухаж гаргаад, дотор нь байгаа асар их баялга, сонирхолтой эд өлгийн зүйлсээр маш сайхан музэй байгуулбал ямар ч Толгойноос их баялаг монголд жуулчлалаар оруулна. Энд зөвхөн мөнгө яриад байгаа юм биш, гол нь Монголыг сурталчилсан маш сайн юм болох юм. Мөн Чингисийн араг яс гарч ирэх нь мэдээж урчаас, яг хэр өндөр хүн байсан юм гэдэг нь тодорхой болно, мөн гавлын ясны хэлбэрээр нь нүүр царайг нь бараг 100 хувь компьютерээр босгоод ирвэл ямар царайтай хүн байсан гэдэг нь тодрох юм. Мөн, яг хэд насалсныг тогтоож болно, яг ямар шалтгаанаар нас барсныг ч мэдэж болно. Зэв хэрвээ хоолойд нь харвасан бол сумны ором байж л байх учиртай. Гэх мэт маш сонирхолтой байх юм аа. Манайхан нээх мундаг хааны шарилаа хөндөхгүй гэх байх, тэрийг ойлгож байна, гэхдээ хэрвээ нээгээд онгойлгох бол яах вэ гэдэг талаас нь нэг бодож үзээрэй.

2018, 9 сар 19. 12:01
Монгол

Ер нь бол тийм шүү бид их хаанаа ямар хүн байсан яаж бунхалсан энэ тэрийг тэндээс олдох эд өлгийн зүйлсийг зөвхөн бид ч биш дэлхий даяараа хармаар үзмээр л байгаа шдээ.

2018, 9 сар 18. 23:01
Mongol

tend baigaa asar ih alt mongo ch geh shig tend yuch baihgyi mal mine chingis haaniig ed mongond shytedgyi baisniig nuuts tovchoon deerees unshad cham metiin huursnuud oilgohgyildee

2018, 6 сар 17. 20:23
Зочин

mal mini ter uyiin hooloid avsan zoolon ediin gemtel baihuu

2017, 11 сар 26. 13:43
Зочин

Hansh ng taarval etseg ehiihee shariliig zarhuu chi.tolgoi $10 gar $5 hul $5...butneeree $100. Geed l bur huruu huruugaar ng hums humsaar ng .thug orshuulsan 9 erdeniig ng atgachaad l gar ng chichreed nud ng ulaanaaraa ergeed l...

2017, 11 сар 26. 13:42
Зочин

Hansh ng taarval etseg ehiihee shariliig zarhuu chi.tolgoi $10 gar $5 hul $5...butneeree $100. Geed l bur huruu huruugaar ng hums humsaar ng .thug orshuulsan 9 erdeniig ng atgachaad l gar ng chichreed nud ng ulaanaaraa ergeed l...

2017, 11 сар 26. 13:25
Зочин

Hund mongoor hemjigdehgui unet zuil baidag .zarim ng uuniig uhehdee l oilgodog.

2017, 2 сар 9. 14:17
Зочин

Их л мэргэн санаа гэж бодож байна уу.Болдоггүй юм гэж байдаг юм.

2017, 1 сар 31. 19:46
эзэн

Хариу ч угуй тэнэг байна даа чи.

2017, 1 сар 25. 17:37
Зочин

Муу эсэргүүний үлдэгдэл

2017, 1 сар 22. 12:04
Зочин

энэ бүгдээ мэдээд чамд ямар ач тустай юм мөнгөнд шунсан зангаа өөр юмаар халхавчилах гэсэн өчүүхэн оролдлого уу чингис царайлаг байвал чи дурлаад суух гээ юу хэдэн настайг нь мэдээд чи илүү насалчих уу суманд оногдсоныг нь мэдлээ гээд чи сумнаас амьд гарах уу ашиг тус нь ард түмэнд амьдралд яг юу нь тустай юм энэд зөвхөн мөнгө нэр алдар 2 л харагдаж байна аль нь ч бидний амьдралд гай

2016, 10 сар 7. 14:28
,,,

эд баялаг байгаа гэж бодож байгаа бол том эндүүч байна гэж хэлэх байна.

2016, 10 сар 6. 0:41
Ard

Ikh ezen Haanii mini ariun suns chamaig bulshlah boltugai. Chi uhej dald or.этгэгдэл бичих...

2016, 10 сар 4. 22:52
Зочин

ХӨӨРХИЙ ТЭНЭГ МУНА УУЛЫГ ХЭЛЖ ДЭЭ. ХАСАГ ТЭРЭГ ШИГДСЭН ГАЗАР ! ОЙМСЫГ НЬ ОРХИЖ ОНГОЛЖ БАЙЖ ТЭРЭГ НЬ ХӨДӨЛСӨН ГЭДЭГ

2017, 11 сар 25. 0:55
lkhagvaa

hi tanii ene helj bgaa eh surwalj ni yu ve? haanas tanii ene bichsen zuiliig unshih bolomjtoi ve bayarlaa

2016, 10 сар 4. 12:40
ннн

Эзэн чингис хааныхаа булш бунханыг хараад үхмээр байнашдээ

2017, 1 сар 31. 19:48
эзэн

Жинхэнэ ухсэн амьд хууруу юу вэ чи.

2016, 10 сар 2. 21:18
zochin

Ezen haanaarmin bvv orold,huuliara horigloh heregtei.olonch gj yu bhaw olohgvi olon olon hamgaalagchtai shv.

2016, 10 сар 1. 1:44
Зочин

даварчихсан алтны эрэлчин вээ бид гэж бид ангаагаад байж байдаг. эзэн хааны шарлыг нэг гадны эрэлчин хайгаад явж байхад.

2016, 9 сар 30. 20:30
Ded

orosiin Kozlov ikh khaanii shariliig odoogiin Umnugovi aimgiin sevrei orchimd hiij baisan tend bas neg uul tovlood ene l uuland baih yostoi gej bichsen baidag.

2016, 9 сар 30. 19:32
Зочин

Их хааны онгоныг эрж хайхыг хориглох хэрэгтэй. Бурхан халдун ууланд гадаад хүн очихыг хориглох хэрэгтэй

2016, 9 сар 28. 18:14
Зочин

Шууд хуулчих юмаа.Алдаа мадагийг нь нягтлаач!6:22нд Герман дайрсан.23нд биш.

2016, 9 сар 27. 14:10
асар

наран ургах зүгээс хөх бух унсан урт цагаан сахалтай өвгөн ирж ЧИНГЭС хааний онгоныг олно гэсэн домог байдаг

2017, 8 сар 9. 1:31
Зочин

Би ч багадаа сонссон юм байна

2017, 11 сар 25. 0:56
lkhagvaa

ene yamar domog ve ? haanas unshij bolohuu

2016, 9 сар 28. 17:09
buriad

tiimee. Bi ch bagadaa sonsoj baisan.

2017, 3 сар 15. 20:26
Зaaaaa

Aаз болж энэ хүн сахалгүй юм байна

2016, 9 сар 27. 12:23
Зочин

yag unuudriin mongol ulsiin nutag devsgert herev baihgui baival ih l hetsuu yum bolno do hyatduud turuuleed olchihvol yu boloh bol

2017, 2 сар 3. 1:02
Зочин

тэгвэл нээрээ хэцүүхэн юм болноо

2016, 9 сар 27. 11:34
Чингис хаан заларлаа.

Их хааны шарилыг огт хөндүүлэхгүй, дархалсан хууль гаргах хэрэгтэй. Бүү хөндүүл, бүү санаархуул. Энэ бол Чингис хааны өөрийнх нь санаа. Над ийнхүү хэлж байна.

2016, 9 сар 27. 9:58
сүрэг

монголын эзэнт гүрэний үед бяцхан охин толгой дээрээ алт тавиад эзэнт гүрэний нэг захаас нөгөө зах хүртэл ганцаараа ямарч аюулгүй зорчиж болох тиим амар тайван ертөнцийг байгуулсан.учир иймээс хэрхэийг тэнгэр мэднэ биз

2016, 9 сар 27. 9:32
Зочин

Hyatad hvnii sanaa bna.

2016, 9 сар 27. 9:23
Зочин

Ene zov khelsen ba, mongold baikhgui, urd bgaa

2018, 6 сар 29. 18:51
ГАРЦААГҮЙ ХОВОР БОЛОМЖ

ХЭРЭВ ОДООГИЙН ХЯТАД УЛСЫН НУТГААС ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ МААНЬ ОНГОН ОЛДВОЛ ТЭР НУТАГ МОНГОЛ УЛСЫНХ БОЛОХ ЁСТОЙГ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ОЙЛГОЖ БАЙГАА ШҮҮ. ХЯТАД УЛС ӨНӨӨ ЦАГТ ХИЧНЭЭН ХҮЧИРХЭГ БАЙГАА Ч ТҮҮХИЙН ҮНЭНД БУУЖ ӨГӨХӨӨС ӨӨР АРГАГҮЙ БОЛНО

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]