Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Цөвүүн цагт хүнтэй юм ярилгүй, нүүр царайгаа хувиргаж яваарай”Уншсан60,897

Гурилаар ямааны дүрс хийгээд улаан утсаар оосорлоод нөгөө үзүүрийг нь саад дайрагдсан хүний гарт нь уяад “Саа юүлэх ном” гэдгийг уншдаг. Тэгэхэд саа туссан хүн нь зүгээр болоод гурилан ямааны хүзүү нь гилжийж мурийсан байдаг байжээ.

Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Буриад гэлэн гэж нэгэн хүн байсан бөгөөд хэлмэгдэл энэ тэрд баригдалгүй мэнд үлдсэн ажээ.

 

Түүнийг залуу цагтаа Их Хүрээнд сууж байх үед багш нь “Одоо удахгүй цөвүүн цаг болно  шүү. Чи тэр цагт хүнтэй юм ярилгүй, нүүр царайгаа хувиргаад, Дар эх уншиж яваарай” гэж хэлсэн гэдэг. Тиймээс Буриад гэлэн гуай Хүрээ хийд хаагдсанаас хойно нутагтаа ирээд хүн амьтантай ярьж хөөрөхгүй, гагцхүү Дар эхийн магтаал тарнийг уншаад суудаг байсан гэнэ.

Түүний шавь Г.Цэндсүрэн гуай энэхүү багшийнхаа тухай ярихдаа “Манай багш их сүрхий хүн байсан юм. Заримдаа намайг орохоор “Царай чинь нэг л биш. Бузартсан байна. Алив нэг үлээгээд орхиё” гээд энгэр рүү тарнидан үлээдэгсэн. Тэгэж үлээж тарнидахад сэтгэлийн хамаг муу юм арилан одох шиг болдог. Тийм мундаг лам байсан юм аа” гэж дурсаж байв.

Энэхүү Буриад гэлэн гуай “Цагийн хүрдний ном” буюу “Дүйнхор”-ын ном их үзсэн хүн байсан бололтой. Өргөмөл охиныхоо хүүхдүүдэд Шамбалын орны ирээдүйн хаан болох Дагва хэмээх хааны нэрийг оролцуулж нэр өгсөн байх бөгөөд тэдгээр хүүхдүүдийнх нь заримынх нь нэрийг дурдвал Тонирримбардагва, Ойдовдагва, Халтардагва, Орсоодагва, Осгондагва  гэх мэт болно.

Буриад гэлэн гэж нэрлэдгийн учир бол тэрбээр бага залуудаа Оросын Буриадын дацанд нэлээд хэдэн жил ном үзэж суусан юм гэдэг. Тиймээс Буриад гэснээс биш өөрөө бол халх хүн юм. Гэлэн сахилтай хүн байжээ. Жаргалтхаан сумын Пунцагтэгчэнлин хийдийн их унзад С.Шагдарсүрэн гуайн яриснаар бол тэрбээр Саад дайрагдаад нүүр ам нь мурийсан хүнийг зүгээр болгодог байсан гэнэ.

Гурилаар ямааны дүрс хийгээд улаан утсаар оосорлоод нөгөө үзүүрийг нь саад дайрагдсан хүний гарт нь уяад “Саа юүлэх ном” гэдгийг уншдаг. Тэгэхэд саа туссан хүн нь зүгээр болоод гурилан ямааны хүзүү нь гилжийж мурийсан байдаг байжээ.

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 11 сар 16. 12:53
Зочиниргэн

ЁСТОЙ. ГАЙХАЛТАЙ. .ЮУ Ч МЭДЭХГҮЙ. МУНХАГУУД. МИНЬ. МААНАГАА. БИТГИЙ. ГАЙХУУЛ. ТЭД ЭНЭ ЭХ. ОРНЫГ. МААНЬ БАС Л. ХАМГААЛЖ Л ЯВСАН. БУЯНТАЙ. ХӨГШИД. ХҮНД ТУСЛАХ ЧАДВАРГҮЙ. БОЛ ЗҮГЭЭР Л. ЧИМЭЭГҮЙ. БАЙ ХЭНИЙ. ХАМГААЛЖ. ҮЛДЭЭСЭН. ГАЗАР. ЯАХ ГЭЖ АМЬДАРЧ. БГААГАА УХААРЧ. БАЙ.

2018, 10 сар 9. 12:24
Зочин

Хүний мухар сүсэг итгэл дээр тоглосон энэ бузар шарын оршин тогнох хугацаандаа Монголчуудыг харанхуй мунхаг бусдын боол болголоо хѳѳрхий. Одоо наад үлгэрээ болих сэрж сэргэх цаг болсон.

2020, 8 сар 28. 10:23
Зочин

энэ насандаа мухардалгүй яваа бол болждээ, гэхдээ хойд насаа бодоод олон юм чалчилгүй уншаад юмуу уншилгүй өнгөр

2020, 8 сар 28. 14:29
Зочин

Aa hoid dvr gene shvv ats muhar svsegt dl be chi

2021, 8 сар 9. 13:18
Зочин цэрэндорж

Өвгөрч үхэх болохоороо маань хэлэхгүи баихыг нь харах юмсан хүн давахгүи гэсэн даваагаараа 3 давж уулзахгүи гэсэн хүнтэигээ 3 уулздаг юмдаа хорвоогиин жамаас хэнч хазаихгүи

2018, 12 сар 9. 21:04
Зочин

Чиний сүсэг мухардчихсан юм уу. Харанхуй мунхагаа бусдад бүү нял. Ойлгодог хүмүүн байгаад санаа чинь зовоод байна уу.

2018, 7 сар 27. 17:12
Зочин

ok

2019, 4 сар 18. 19:33
Зочин

энэ цагт таны ойлголт ш у-ны болон шашины ойлголтгүй чалчигч болхоо нотлов та асар их унш????????????

2018, 8 сар 14. 23:57
zochin

IRGEDEE TOVGOOR GUTAADAG TSAG IRNE

2020, 11 сар 5. 21:21
Зочин

Онц сурч болох уу

2018, 8 сар 14. 20:04
Зочин

ok

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]