Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хойд Солонгос Хятадтай хиллэдэг хилээ хожимдож хаасан нь алдаа болжээУншсан4,649

Мэдээллийн төв хэрэгслээрээ ингэж мэдээлж байгаа ч худалдааны гол түнш Хятадтай 2020 оны 1-р сарын сүүлч хүртэл хилээ нээлттэй байлгасан нь тус улсад коронавирус тархах үндсэн шалтгаануудын нэг болсон байна.

Бэлтгэсэн Б.Нямдолгор

Коронавирусийн хор хөнөөлд өртөөгүй улс орон гэж манай дэлхийд хэдийнэ үгүй болжээ. Хаагдмал, нууцлагдмал гэдгээрээ дэлхий нийтэд танигдсан Хойд Солонгосын Пхеньян хотод халдвар гарсан гэдгийг үгүйсгэсээр байгаа удирдагч Ким Жон Уны үг бодит байдалтай хэр нийцэж байгааг тодруулахаар Германы DW суваг Хойд Солонгосоос дүрвэсэн эмчтэй холбогдож ярилцжээ.

Хойд Солонгост өвчтөнүүд эмчилж явсан Чой Жун Хун эмчилгээний наад захын хэрэгслүүдээр хангадаггүй байсан болохоор маск, бээлийгээ өөрийнхөө мөнгөөр худалдан авдаг байсан гэж Skype-аар ярьжээ. Түүний үгэнд итгэх боломжгүй ч гэлээ өгсөн мэдээллүүд нь Хойд Солонгосоос ирсэн бусад тайлангуудтай таарч байгаа ажээ. Чой эмч Хойд Солонгосоос дүрвэх хүртлээ Чонжин хотын өвчний хяналтын төвд ажиллажээ. Залуудаа 2002-2003 онд гарсан SARS цар тахлыг ч давж гарсан гэнэ. Тухайн үед өвчтөнийг оношлоход халууны шилнээс өөр багаж хэрэгсэл байдаггүй байсан гэнэ. Эх орноосоо дүрвэсэн тэрээр өдгөө Сежон хотын Солонгосын Их сургуульд зочин судлаачаар ажиллаж байгаа юм. Нухацтай царайтай, туранхай биетэй доктор Чой Хойд Солонгос корона вирусийн цар тахалд өртөөгүй гэдэг мэдээллийг ердөө л улс төрийн суртал ухуулга гэж үзэж байна.

Мэдээллийн төв хэрэгслээрээ ингэж мэдээлж байгаа ч худалдааны гол түнш Хятадтай 2020 оны 1-р сарын сүүлч хүртэл хилээ нээлттэй байлгасан нь тус улсад коронавирус тархах үндсэн шалтгаануудын нэг болсон байна. Чой эмч 1-р сарын сүүлээр вирус улс руу нь орсон гэж бодож байгаа ажээ. “Хойд Солонгос бол төрөл бүрийн вирусүүдийн музей. Манай улсад байсхийгээд л вирусийн халдвар тархдаг. Бусад орнуудад тийм ч аюултай гэж үздэггүй вирусээр хүмүүс нас бардаг” гэж Чой эмч нэмж ярилаа.

 

Хойд Солонгосын Засгийн газар ковид-19 вирусийн давалгааг тогтоон барьж чадсан гэж байнга батлан хэлж байгаад тэрээр огт гайхахгүй байгаа ба үүний цаана эмнэлгийн үйлчилгээгээ ямар муу гэдгийг дэлхий ертөнцөд харуулахыг хүсэхгүй байгаа, түүнчлэн ард иргэддээ энэ мессежийг өгөхгүй гэсэн далд зорилго агуулагдаж байгаа гэж тэр хэлсэн юм. 8-р сарын 25-ны өдөр эрх баригч Хөдөлмөрийн Намын Төв Хорооны 3 дахь удаагийн өндөр түвшний хурлын үеэр Ким Жон Ун вирусын эсрэг кампанит ажилд тодорхой дутагдлууд гарч байгаа талаар ярьсан гэнэ.

Албан ёсны тайлангууд

Үнэндээ Хойд Солонгосын төрийн мэдээллийн хэрэгслүүдээр цар тахлыг тухай хангалттай их нэвтрүүлж өдөр бүр л ард иргэдээ хамгаалахын тулд бүхнийг хийж байна, цар тахлын эсрэг арга хэмжээг нэмж чангатгалаа, цар тахлын эсрэг үндэсний кампанит ажлыг эрчимжүүллээ, арга хэмжээнүүдийг шуурхай авч байна гэх зэргээр мэдээлж байсан бол Хойд Солонгосын талаарх мэдээллээр дагнасан Daily NK  цахим сонинд огт өөр утга агуулгатай зүйлийг бичжээ. Хойд Солонгосын нэрээ нууцалсан эх сурвалжуудаас авсан мэдээлэлдээ үндэслэн уг цахим сонин “Улсын хөл хорих байгууллагуудаас суллагдсан 5000 гаруй хүн нас барсан байж болзошгүй" хэмээжээ.

Сэжигтэй тохиолдол: Эх орноосоо дүрвэгч

Хойд Солонгос коронавирусийн эсрэг өргөн далайцтай арга хэмжээ авсан гэдэг нь л баттай байгаа юм.  Хилээ хааж, сургууль, их сургуулиудаа хэдэн сарын турш зогсоож, ердөө ганцхан удаа л сэжигтэй тохиолдлын талаар төв мэдээллийн хэрэгслээрээ мэдээлсэн нь эх орноосоо дүрвэчихээд гэмшсэндээ эргэн ирсэн гэх нэг хүний тухай мэдээлэл байсан юм. Ким Жон Уны удирдлага дор Улс Төрийн Товчоо яаралтай хуралдааныг зарлан хуралдуулж, Кэсон хотын 200 мянган иргэнд хөл хорио тогтоосон. Түүнээс хойш энэ талаар ямар нэгэн сураг чимээгүй нам гүм байсаар...  2020 оны сүүл рүү хөл хорих цаг тогтоосон. АНУ-ын Жон Хопкинсийн Их сургуулиас гаргадаг коронавирусийн статистикт Хойд Солонгос огт ордоггүй аж.

Гадаадын иргэдийн ихэнх нь гарч амжжээ

Цар тахал хүчээ авснаас хойш Хойд Солонгосын талаарх мэдээ мэдээллийг хүлээн авах улам хэцүү болсон ч тус улсад ажиллаж амьдардаг гадаадын иргэдийн дийлэнх нь эх орон руугаа буцсан байна.

Тусламжийн байгууллагууд ч бас яахаа мэдэхээ байжээ

Хойд Солонгост тусламж үзүүлэх нь тун ярвигтай. Хил хаалттай, дээрээс нь бас НҮБ-ын хориг ч мөн нөлөөлнө. Хил Хязгааргүй Эмч нар байгууллага л тус улсад тусламж үзүүлэх зөвшөөрөлтэй байдаг. 3-р сарын 30-нд Хойд Солонгосын ЭМЯ-нд хүргэх ёстой тусламжийн бараанууд болох маск, бээлий, хамгаалалтын хувцас, ариутгагч бодис, антибиотик зэргийг хүргэхийн тулд тус байгууллага тусгай зөвшөөрөл авчээ. Хойд Солонгосын нутаг дэвсгэр дээр тусламжийн байгууллага бараг л байдаггүй гэж хэлж болно. Германы Welthungerhilfe байгууллага байдаг ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг нь түр хорьчихоод байгаа ажээ. Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэг (ОУУЗУХСН)-ийн ажилтан Антони Балмайны хэлснээр Хойд Солонгосын Улаан Загалмайн нийгэмлэг л бүх муж, районуудад хүрч үйлчлэх бололцоотой байдаг. Нийгэмлэгүүдийн 43000 ажилтан, засгийн газрын албаны хүмүүс иргэдийг ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замын тайлбарлаж таниулах зорилготой ажиллаж байгаа ажээ. Хойд Солонгосын Улаан Загалмайн нийгэмлэг өнгөрсөн 7-р сард коронавирусийн 10000 шинжилгээ хийх хүчин чадалтай төхөөрөмж, биеийн халуун хэмжигч багаж, N95 маск, нүүрний хамгаалалт, амны хаалт, хамгаалалтын хувцас, нүдний шил зэргийг хүлээж авсан гэж Балмайн хэлсэн юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]