Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Blue Star ажиллагаа ба Индира Гандийн үхэлУншсан3,564

Хамгийн хачин нь уг ажиллагааг удирдаж байсан генерал нь сикх хүн байсан, ийм баяр болно гэдгийг хамгийн сайн мэдэх хүн байсан гэхээр чухам юу ч гэмээр юм.

1981 оноос эхлэн Энэтхэгийн засаг захиргаа сикхийн терроризм хэмээх зовлонтой тулгарч эхэлжээ. Тэрхүү террористуудын, өөр бусад нэгний тодорхойлолтоор бол тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид хэмээх нөхдийн гол зорилго нь Пенжаб мужийг Энэтхэгээс тусгаарлах явдал байв.

Энэхүү салан тусгаарлагч үзэл бодолтой хүмүүсийн толгойлогч болох Жарнаил Сингх Биндранивал 1982 оноос Сикхүүдийн ариун шүтээн болсон Алтан сүмд орогнож эхлэн тэндээ буу зэвсэг цуглуулан, үйлдвэрлэж засах болсон байна.

Салан тусгаарлах үзэл бодол газар авахаас сэргийлэн яаралтай шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй цаг үе боллоо гэж үзсэн Индира Ганди өөрийн генералууддаа тодорхой үүрэг өгсөн бөгөөд энэ нь тэрхүү Алтан сүмд хорогдсон нөхдүүдийг хөөж гарган эсэргүүцэл үзүүлбэл “цааш харуулах”, салан тусгаарлах үзэл бодлыг бүр мөсөн тас цохих явдал байв. Генералууд ч бэлдэж төлөвлөн "Хөх од" хэмээх нэртэй ажиллагааг 1984 оны 6-р сарын 5-ны өдөр явуулахаар тохирон шийдлээ.

Уг өдөр Энэтхэгийн арми Алтан сүмийг бүсэлж сүмийн цахилгаан болон усан хангамжийг тасалж, тусгай ажиллагаагаа эхлүүлсэн боловч тухайн өдөр тэр сүмд олон зуун мөргөлч, энгийн номхон ардууд цугласан өдөр таарсан байна. Сикхүүдийн шашин шүтлэгийн нэг том баярын өдөр байсан юм байж. Ийм өдрөөр тухайн ажиллагааг явуулахаар шийдсэн генералуудын тэнэг мангарыг гайхаж шогшроход  ч багадмаар. Хамгийн хачин нь уг ажиллагааг удирдаж байсан генерал нь сикх хүн байсан, ийм баяр болно гэдгийг хамгийн сайн мэдэх хүн байсан гэхээр чухам юу ч гэмээр юм.

Сүмд 10000 гаруй мөргөлч байх үед  армийн довтолгоо эхэлсэн бөгөөд энэ довтолгоонд зөвхөн сайн дурынхныг оролцуулсан байна.

Генералуудын төлөвлөгөө ёсоор салан тусгаарлагчдын сүм дэх чухал газруудыг их буугаар буудаж галын бэлтгэл хийсний дараа гурван талаас нь зэрэг дайрч эхлэв. Сүмийн хамгаалагч нар ч муугүй зэвсэглэсэн байсан бөгөөд ширүүн эсэргүүцэл үзүүлж байсан тэд мөргөлч нарыг гаргахгүй байж өөрсдийн амьд бамбай болгож  байлаа. Нийт дөрвөн удаа довтолгоо хийсэн ч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Армийнхан их буу төдийгүй танк хэрэглэн дайрч байж сүмийг эзлэн авсан ба албан ёсны баримтаар 83 цэргийн албан хаагч амь үрэгдэж, 492 террорист үхсэн юм байх.  Энгийн хүний хувьд амь үрэгдсэн хүний тоо: 30 эмэгтэй, 5 хүүхэд.

Албан ёсны энэ тооноос өөр маш олон тоо байх ба сикхийн салан тусгаарлагч Жагжит Сингхийн тооцоогоор  “10 000 хүний амийг хатагтай Гандийн фашист төр авч одсон өдөр” гэж бичсэн байдаг юм. Үнэн тоо нь чухам энэ хоёр тооны дунд л байгаа байх. Ямар ч байсан 200-гаас илүүгүй салан тусгаарлагч алагдсан нь дараа нь яг таг тогтоогдсон гэдэг.

Энэ ажиллагааны үр дүн нь Гандийн бодсоны, түүний хүлээж байсны эсрэг үр дүнд хүрч Пенжаб муж төдийгүй нийт Энэтхэг орноор сикхүүдийн террорист үйл ажиллагаа, сэтгэлгээ хүчээ аван олон юм болсны нэг нь хатагтай Индира Гандиг өөрийнх нь бие хамгаалагч болох сикхүүд нь буудаж алсан явдал юм. Blue Star ажиллагааны дараа Ганди сикх бие хамгаалагч нарыг байлгасаар байсан нь гэнэн тэнэг, бодлогогүй явдал гэх хүн олон ч энэ нь төмөр хатагтайн улс төрийн шийдвэр байсан болов уу. Аймшигт явдлын дараа сикх бие хамгаалагч нартай, сикх генералуудтайгаа хамт байгаагаа жирийн сикх хүмүүст харуулж, үйл явдал ямар нэг ястан үндэстэн хоорондын асуудал биш цэвэр терроризмын эсрэг үйл ажиллагаа гэж ойлгуулах гэсэн явдал байх. Өөрөөр хэлбэл Ганди сикх хамгаалагч нараа үлдээсэн нь нэг талаар баатарлаг шийдвэр боловч нөгөө талаар бас яах аргагүй аз туршсан, тэнэг шийдвэр гэж хэлж болох биз ээ. Индира Гандийг алсан түүх нь өөрөө тусдаа ярих асуудал байх.

Энэ ажиллагааны дараа сикхүүдийн уур уцаар, хорсол дээд хэмжээнд хүрч, сикхүүд цэргээс оргон зайлж салан тусгаарлагч нарын эгнээнд орж байсан, энд тэндгүй жижиг мөргөлдөөн гарч байсан гэх зэрэг олон үйл явдал болж байгаад яваандаа аль аль талын, ялангуяа засаг төрийн сикхийн эсрэг бодлого, ажиллагааны идэвх бага зэрэг сулран суларсаар Сикхүүд өөрийн шүтээн нь болсон Алтан сүмдээ дөрвөн жилийн дараа дахин эргэн ирж эзэн суусан байна. Тэднийг тэндээс дахин хөөх зориг гаргах хүн үлдээгүй бололтой.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
7 сар 26. 21:01
ХАВДАН

гандиг алуулсаны дараа хинди шашинтангууд бүх энэтхэг сингхүүдээ алж , дэлгүүр мухлагуудыг нь шатааж эхэлсэн. 7 хоногийн энэ үймээнээр зөвхөн дели гэхэд л 500 гаруй сингх алуулж , сингхийн 3 том дүүрэг эвдэрсэн.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]