Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ж.Энхбаяр: Энэ станы 5 орон чинь Чингисийн үр, ач нарын байгуулсан улсуудын залгамжУншсан3,959

Бүс нутагтаа Монгол Улс гадаад бодлогоо идэвхжүүлэх алхмуудыг зайлшгүй хийх ёстой байна.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар зарим улс орнуудад Элчин сайдын яам, Консулын газар нээж ажиллуулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Казакстан улс болон хуучин ЗХУ-ын дагуул орнууд байсан стан-уудтай харилцаагаа өргөжүүлэх шаардлагатай хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Бүгд найрамдах Казакстан улс маань бидэнтэй адилхан системээр, нэг ижил гараанаас гарсан. Эдийн засгийн хувьд нэлээн өндөр амжилт үзүүлж байгаа. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр Монгол Улсаас бараг 3 дахин өндөр түвшинд оччихлоо. Нөгөө талаас бидний улс төрийн маргаан болоод байдаг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага дотроо голлох байр суурьтай, Төв Азийн улс орнууд дотроо ч манлайлж оролцдог.

Бүс нутагтаа Монгол Улс гадаад бодлогоо идэвхжүүлэх алхмуудыг зайлшгүй хийх ёстой байна. Бид ганцхан Хятад, Орос гэсэн том хөршөөс гадна Монгол улсын эртний түүхтэй маш нягт холбоотой Төв Азийн улс орнууд руу чиглэсэн гадаад бодлогоо эрчимжүүлэх хэрэгтэй байна. Энэ станы 5 орон чинь Чингисийн үр, ач нарын байгуулсан Зүчийн, Цагаадайн, Ил хаадын улсуудын залгамж. Энэ ч утгаараа тэдгээр улс орнуудад дипломат үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх, элчин сайд төлөөлөгчийн газрыг бий болгох, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болсонтой холбогдуулан тэдгээр орнуудад бий болж байгаа эерэг болон сөрөг талуудыг нарийвчлан судлах, энэ бүс нутагт амьдардаг олон сая Монгол угсаатан иргэдтэй соёлын болон бусад талын холбоосуудыг сэргээх, бий болгох талд анхаарах ажлууд хийх ёстой гэж би бодож явдаг. Тэгэхээр энэ асуудалд Гадаад хэргийн яам анхаарлаа хандуулаарай. УИХ-ын даргын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг зохион байгуулах, улмаар олон жил тасалдсан тэр харилцан айлчлалуудыг сэргээх ажлуудыг хийхийг хүсэж байна." хэмээлээ.

 

 
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]