Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Хүндэт доктор" цол хүртсэн эрдэмтэддээ баяр хүргэеУншсан211

Академич Ц.Батбаяр, профессор Н.Хишигт нарт Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвд, Буддын судлалын хүрээлэнгээс "Хүндэт доктор" цол гардуулжээ.

Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), профессор Н.Хишигт болон Академич Ц.Батбаяр нар Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан Владивосток хотноо болсон “Исторические и современные тренды развития отношений России и Монголии: навстречу 100-летнему юбилею” буюу “Орос, Монголын харилцааны хөгжлийн түүх ба орчин үеийн чиг хандлага: 100 жилийг угтахуй” олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцоод ирлээ.

Мөн Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монголын 1921 оны хувьсгалын 100 жилийн ойд зориулан ОХУ-ын БНБУ-ын Засгийн газар, Соёлын яам, Хиагтын район, Оросын ШУА-ийн Сибирийн салбар, мөн салбарын Монгол, Төвд, Буддын судлалын хүрээлэн, Монгол улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэнгээс хамтран 9-р сарын 9, 10-ны өдрүүдэд Хиагт, Улан-Үд хотноо зохион байгуулсан “Россия и Монголия в ХХ–XXI вв: к 100-летию Монгольской революции и установления дипломатических отношений” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, илтгэл хэлэлцүүлэв.

Уг хурлын үеэр Академич Ц.Батбаяр, профессор Н.Хишигт нарт Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвд, Буддын судлалын хүрээлэнгээс "Хүндэт доктор" цол гардуулжээ. Академич Ц.Батбаяр, профессор Н.Хишигт нартаа халуун баяр хүргэе!

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]