Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Шийдвэрлэх ялалтуудУншсан18,493

Дайны жилүүдэд дайсны ар талд партизаны 6200 гаруй отряд, нууц бүлэг ажиллаж тэдгээрт 1,1 сая эх орончид байлджээ.

Зөвлөлт-Германы фронтын байдал 1944 оны эх гэхэд үндсээрээ өөрчлөгдөв. Зөвлөлтийн армийн байлдааны хүч чадал ихээхэн нэмэгдэж, эсрэг талаас хүн хүчээр 1,3, их буугаар 1,6, нисэх онгоцоор 3 дахин давуу байв. Сэтгэл санаагаар унасан дайсныг бодвол зөвлөлтийн цэргийн улс төр, ёс суртахууны давуу тал хэмжээлшгүй их, ялалтад зоригжуулагч гол хүч нь болж хувирав. Дайны явцад зөвлөлтийн цэргийн удирдлага давшилтын болон хориглолтын томоохон операци бэлтгэн хэрэгжүүлдэг туршлагатай болсон байлаа.

Энэ үед Вермахт 248 дивиз, 4,9 сая цэрэг, офицертой байв. Германы тал давших том операци төлөвлөж чадаагүй ч хориглолтод эртнээс бэлтгэсэн олон заагт зөвлөлтийн цэргийг улайран эсэргүүцсээр байлаа. Германы тал ЗХУ-ын өрнөдийн холбоотнуудтай улс төрийн далдуур хорлон хөнөөх явууллагад онцгой найдлага тавьж, германы эсрэг эвслийг сулруулан бүр таслана гэж горьдож байв.

Германд фашизмыг ямар ч үнээр болов хадгалан үлдээж, түүнийг сүйрлээс сэрэмжлэн зайлуулахыг хичээн, Оросын эсрэг өрнөдийн орнуудтай хамтран байлдах боломжийг ч үгүйсгэхгүй байлаа. Чухам энэ л үед Германы цэргийн дээд командлал бүрмөсөн сүйрэхээс яаж зайлсхийхээ л бодож байв. “Хүчний одоогийн харьцаа, зөвлөлтийн цэргийн байлдах чадвараас үзвэл, хэрвээ оросуудын хориглолтыг сэтлэх операцийг урьдчилан сэргийлж, өрнөж эхлэх үед нь тогтоон барихгүй бол дорнод фронт бүхэлдээ сүйрэх аюултай байна” гэсэн гунигтай дүгнэлтийг Германы жанжин штаб 1943 оны сүүлчээр хийжээ.

1944 оны давших операцийн төлөвлөгөөг Жанжин штаб няхуур боловсруулж, түрүү жилийнх шигээ нэг хоёр чиглэлд биш, харин стратегийн нийт фронтод давшилтын том операци бэлтгэн хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргажээ. Дайсны гол хүчийг бут ниргэх, германы эвслийг задлан бутаргах зорилгоор дайсанд хүчирхэг цохилт өгөхийн тулд 10 район сонгож, байлдаж буй хүч хэрэгслийг эдгээр районд төвлөрүүлжээ.

1944 оны 1 дүгээр сарын 14-нд Ленинградын болон Волховын фронтын идэвхтэй дэмжлэгтэйгээр Ленинградын дэргэд хүчирхэг давшилт өрнүүлж эхэлжээ. Ленинградыг 900 өдрийн турш бүсэлж байсан германы армийн “Умард” бүлэгт тэд цохилт өгч, бүслэлтийг устган, дайсны цэргийг олон арван км ухраажээ.

1944 оны нэгээс гурав дугаар сард Баруун эргийн Украинд лут их тулалдаан өрнөж, Баруун эргийн Украины бүх нутаг, Молдавийн нутгийн хагасыг чөлөөлж, 3 дугаар сарын 26-нд Зөвлөлтийн цэрэг Румынийн хилд хүрэв. Дөрөв, тавдугаар сард Украины 4 дүгээр фронт Крымд дайсны хориглолтыг сэтлэж, Севастополийн дөхөц газарт нэн ширүүн байлдаан өрнүүлж бүрэн чөлөөлөв. 1941-1942 онд энэ хотыг эзлэхэд германы цэрэгт 250 өдөр шаардагдсан бол 1944 онд зөвлөлтийн цэрэг байлдааны таван өдөрт чөлөөлжээ.

Зөвлөлтийн арми германыг бие даан бут ниргэж чадахыг түүний амжилтууд гэрчилж байв. Гэлээ ч холбоотнууд Европт хоёрдугаар фронтоо нээжээ. 1944 оны 6 дугаар сарын 6-нд америк, английн цэрэг Францын умард нутагт буув. Гэвч үүнээс хойш ч гэсэн зөвлөлт германы фронт дайны гол фронт хэвээрээ байв. “Багратион” буюу Белоруссыг чөлөөлөх операцийн давшилтыг 600 км хүртэл гүн, 1000 гаруй км фронтод хэрэгжүүлэн давшилт эхлэхэд зөвлөлтийн талаас 2,4 сая хүн, 36 мянга гаруй их буу миномёт, 5,2 мянган танк, өөрөө явагч их буу, 5,3 мянган нисэх онгоц татжээ. Дайсанд хэд хэдэн хүчирхэг цохилт өгч, түүний хориглолтыг 500 км-ийн зурвасаар сэтэлж, эхний зургаан өдөрт 150 км ахиж, германы 11 дивиз, 100 мянган хүнтэй бүлэглэлийг бүслэн устгажээ.

Долдугаар сарын эцэс гэхэд Белоруссыг бүрэн чөлөөлж, улмаар Литва, Латвийг чөлөөлж эхлэв. 1944 оны 8 дугаар сарын 17-нд Зөвлөлтийн цэрэг Германы хилд хүрэв. Түүнээс бүр өмнө Польшийг чөлөөлж эхэлсэн юм. “Багратион” давших операци гарамгай амжилт олж, Германы армийн Төв бүлэглэлийг бут ниргэж, фронтын шугам өрнө зүгт 600 км хүртэл цаашлав. 1944 оны 7 дугаар сард Карелид дайсны хориглолтыг сэтлэж, Выборг, Петрозаводск хотыг чөлөөлөв. Ленинградад умардаас учрах аюулыг арилгав. 9 дүгээр сард нь Финланд улс Германаас харилцаагаа тасалж, дайнаас гарлаа. Түрэмгийлэгчид нэг доргилтоос сэхээ авч амжаагүй шахам байхад тэдний толгойд дахин бүр хүчтэй цохилт бууж байлаа. Белоруссын давших операци ид өрнөж байх үеэр Украины баруун мужуудад давшилт эхэлж, германы “Умард Украин” бүлгийг бут ниргэж, давшилтын хагас сард 200 км урагш ахиж, Львов, Украины баруун бүх муж, Польшийн зүүн өмнөд нутгийг чөлөөлж, Висла мөрний цаадтай Сандормир хотын районд том түшиц газрыг эзлэн авав.

1944 оны 8 дугаар сард Яссы-Кишиневийн давших операци эхэлж, байлдааны дөрөв дэх өдөр германы цэргийн томоохон бүлэглэлийг битүү бүсэлж тулалдсаны эцэст зөвлөлтийн тал дайсны 208 мянган цэрэг, 25 генерал, их хэмжээний зэр зэвсэг олзлон авчээ. Энэ операцийн дараа Румын улс Германы эвслээс гарч, Германд дайн зарлав.

Умард нутагт Карелтийн фронтын дайчид германы уулын 20 дугаар армийг бут цохиж, Печенга боомт, дайсанд эзлэгдсэн умардын бүх нутгийг чөлөөлж, Умард Норвегид нэвтэрч, тэдний нутгийг ч чөлөөлжээ. 1944 онд Зөвлөлтийн армийн байгуулсан гайхамшигтай ялалтууд цэрэг, улс төрийн асар их ач холбогдолтой байлаа. Эдгээр ялалтуудын үр дүнд германд эзлэгдсэн оросын бүх нутаг дэвсгэрийг дайснаас бүрэн чөлөөлж, Баренцевийн тэнгисээс Хар тэнгис хүртэлх улсын хилийг сэргээн тогтоов. Германы цэргийн стратегийн бүх гол бүлэглэл бут ниргэгдэв. Зөвхөн 1944 он зун, намар германы 96 дивиз, 24 бригадыг устгасан буюу олзолж, 219 дивиз, 22 бригад бүрэлдэхүүнийхээ 50-75 хувийг алджээ. Эдгээр тулалдаанд германы 1,6 сая цэрэг, офицер, асар их хэмжээний байлдааны зэр зэвсэг, техник устаж, Герман бараг бүх холбоотноосоо хагацаж, улс төрийн талаар бүрэн ганцаарджээ.

Дайны явцад бүх фронтыг шаардагдах бүхнээр тасалдалгүй хангадаг байхын тулд зөвлөлтийн ард түмэн туйлын хүнд хөдөлмөр, асар их сэтгэлийн тэнхээ гаргасныг түүх гэрчилнэ. Бүр 1941 оны сүүлийн хагаст эхний хагас жилийнхтэй нь харьцуулбал 2 дахин илүү танк, нисэх онгоц, их буу, пулмёт, 8 дахин их автомат үйлдвэрлэдэг болсон байв. 1942, 1943 онд цэргийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд баатарлаг хүч чармайлтаар өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, 1943 оноос дайнд үндсэн эргэлт гаргасан нь зөвлөлтийн ар талын ажил үйлсийн гарамгай амжилттай шууд холбоотой. 1943 онд ар талаас фронтод 35 мянган нисэх онгоц, 24 мянган танк болон өөрөө явагч их буу, 69 мянган миномёт, байлдааны бусад олон мянган зэр зэвсэг нийлүүлсэн нь тоогоороо ч чанараараа ч германы талаас давсан байдаг. Зөвлөлтийн ард түмэн байлдаж буй армид зориулан хувиасаа мөнгө хуримтлуулан үйлдвэрлэсэн танк, нисэх онгоцоор бүхэл бүтэн хороо байгуулж байв. Фронтын хэрэгцээг хангахад зориулсан цэргийн үйлдвэрлэлээ улам нэмэгдүүлэн 1943 оноос чөлөөлөгдсөн хот, мужуудад улс ардын аж ахуйг сэргээн босгох их ажил богино хугацаанд өрнөв.

Дайны явцад сайн дурынхан буюу партизаны зэвсэгт хүчний отряд, хорооны бүрэлдэхүүн олон зуун мянган эх орончид тулалдаж, булаан эзлэгчдийн эдийн засгийн болон бусад арга хэмжээг тасалдуулахад үлэмж хохирол учруулж, энэ тэмцэл цар хэмжээгээрээ дэлхий дахиныг бишрүүлж байлаа. Бүр 1941 оны эцэс гэхэд германы армиудын ар талд партизаны 2000 гаруй отряд, өдий төдий байлдах бүлэг ажиллаж байв. Партизануудын байлдааны ажиллагааг зохицуулж,  Зөвлөлтийн армийн цэрэгтэй тэдний харилцан ажиллагааг уялдуулах, зохион  байгуулахын тулд тусгай штабуудыг хүртэл байгуулжээ. 1942 оны 5 дугаар сард Дээд Ерөнхий командлалын дэргэд Партизаны хөдөлгөөний төв штаб байгуулагдсан бөгөөд салбар штабуудыг дайсны эзэгнэлд орсон бүгд найрамдах улс, хязгаар, мужид мөн байгуулжээ.

Партизаны отрядууд, нэгтгэл ангиуд дайсны гарнизонд мэдэгдэхүйц цохилт өгч, германы цэрэг, офицер, тэдний байлдааны техникийг устган шатахуун галт хэрэгслийн агуулахыг дэлбэлж, төмөр замаар явж буй цэргийн цувааг онхолдуулж байв. Булаан эзлэгчдийн гар хөл бологчдыг хатуу цээрлүүлэн Герман руу албадлагын хүчир хөдөлмөрт хөөгдөхөөс нь зайлсхийхэд эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тусалж байв. Партизаны нэгтгэл ангиуд өөрсдийн төлөвлөгөөгөөр байлдахаас гадна Зөвлөлтийн цэрэгтэй харилцан ажиллаж, байлдааны томоохон операци явуулдаг байв. Курскийн тулалдаанд партизанууд зөвлөлтийн цэрэгт туслах зорилгоор “Зам төмрийн дайн” нэртэй операци явуулж, хэд хэдэн мужийн 100 мянга гаруй партизан оролцжээ. Энэ операцийн үр дүнд 215 мянган км зам төмөр, 1340 км төмөр зам эвдсэн байв. Үүнээс шалтгаалан фронт хавийн хэд хэдэн төмөр замд дайсны цувааны хөдөлгөөнийг хэдэн өдрөөр саатуулж чаджээ. 1944 онд Дээд Ерөнхий командлалын даалгавраар 250 мянган партизан дайсны фронт хавийн ар тал болон зам харилцаанд идэвхтэй байлдаж, зөвлөлтийн цэргийн давшилтыг дэмжиж байв.

Дайны жилүүдэд дайсны ар талд партизаны 6200 гаруй отряд, нууц бүлэг ажиллаж тэдгээрт 1,1 сая эх орончид байлджээ. Партизанууд германы 1,5 сая орчим цэрэг, офицерыг устгаж, шархдуулан олзлож, олон гүүр, дайсны 20 мянга гаруй цуваа, олон зуун танк, нисэх онгоцыг шатааж, дэлбэлжээ. Партизануудтай тэмцэх, ар талаа хамгаалахын тулд германы командлал фронтоос байлдааны том хүч 500 мянга хүртэлх цэрэг офицер, 50 орчим дивизээ татахад хүрч байжээ. Зөвлөлтийн Улаан арми баатарлагаар байлдаж, партизанууд дайсны ар талд тулалдан баатарлаг гавьяа байгуулж байсны үр дүнд германыг бүрмөсөн ялах бүх бодит нөхцлийг 1944 онд бүрдүүлжээ.

дэд хурандаа П.БАТНАЙРАМДАЛ

Сэтгэгдэл 57ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 7. 13:40
Жамбал

Залуусаа юунд маргалдана вээ? Ленд Лиз бол гайхамшигтай санхүүгийн ажиллагаа юм шүү дээ, гэхдээ маш харгис. Би жаахаан тайлбар хийе. /Д2Д-ийн тухай нээх сайхан, хүний доор орохгүй ойлголттой болохын тулд олон зүйл мэдэх шаардлагатай л даа./ Ленд-Лиз хөтөлбөрийг сайтар ойлгох ёстой шүү, хэдийгээр 1941 оны 3 сард батлуулсан гэдэг боловч 1939-1941 оны хооронд АНУ Ленд лиз хөтөлбөртөө Герман улсыг хамруулж байсан шүү дээ. Энэ хөтөлбөрт хамрагдсан улсууд бараагаа АНУ-ын боомтоос өөрсдийн тээврээр авч явдаг байсан юм. Харин АНУ-ын зүүн эргээс холгүй Атлантын далайд Германы далайн чононууд ямар ч айдас хүйдэсгүй тэр ачааны онгоцуудыг устагадаг байлаа. Далайн хэт их гүрэн байсан Английн ачаанаас бусдыг/гоё бизнес/. Дайн эхэлсний дараа 1941 оноос хойш ЗХУ-ыг энэ хөтөлбөрт хамруулсан юм аа. 1941-1945 оны 5 жилийн хооронд 17,5 орчим сая тонн бараа нийлүүлсэн. Хамгийн хоржоонтой нь 1941 онд 2,1 хувь, 1942 онд 14 хувь харин дайны төгсгөл бараг шийдэгдсэн 1943 онд 27,4%, 1944 онд 35%, 1945 онд 21% -ийг нийлүүлсэн юм шүү дээ. 1942 оны өвөл Москва Америк шоколад идэж үзсэн тухай Сталин гээд номонд гардаг даа /НЕПКО хэвлэсэн/. ОХУ Ленд лизийн сүүлчийн төлбөрийг 2006 онд л төлж дуусгажээ. Сталин дайны эхний 2 жилийн турш Черчилл, Рузвельт 2-с баруун фронтоо яаралтай нээхийг бараг өдөр бүр гуйж байсан. 1943 оноос энэ тухай ярихаа бараг больсон тухай олон дурсамж бий. Миний ойлгосон зүйл бол дайн хамгийн том бизнес, гэхдээ дайтаж буй 2 талд мөнгө өгсөн тохиолдолд. lend lease wikipedia google хайгаад илүү ихийг судлаарай .

5 сар 7. 13:54
Жамбал

Эцсийн эцэст Ледлиз бол тусламж биш юм шүү. АНУ-ын ерөнхийлөгч Харри Труман 1942 оны 7 сард Нью Иорк таймс сонинд өгсөн ярилцлагадаа " Хэрэв германчууд ялж байвал бид Оросод туслах ёстой, харин Оросууд ялж байвал Германд туслах ёстой, ингэснээр тэднийг бие биенээ аль болох ихээр устгах боломж олгоно" гэж хэлсэн байдаг юм шүү. Энэ дайнд хэн хэрхэн ялсан нь чухал биш ээ, хамгийн гол нь үйл явц хэрхэн явдагийг мэдэж, ойлгож байх нь бидэнд илүү чухал юмаа.

4 сар 8. 21:21
Зочин

Маргалдаад байцгаа.Эцсийн үнэн нь Орос ялсан.Оросын эх оронч үзэл бол дийлдэшгүй.

2018, 5 сар 8. 20:54
Зочин

Оросуудыг муулж бичиж байгаа үхэрнүүдэд хандахад Орос бол манай улсын аюулгүй байдлын баталгаа гэдгийг учир мэдэх хүсүүс л мэднэ Хэрвээ Хужаа нар хэдэн саяараа дайраад ороод ирвэл та нарыг хэн хамгаалах вэ АНУ юу, хэзээ ч үгүй гэдгийг мэднэ биз дээ Учир нь бид хоёрхон хөрштэй

5 сар 7. 11:54
Зочиноророр

одооны орос дээр үеийнхээс шал өөр болсон шүү...

2017, 9 сар 28. 7:06
Зочин

Ингэж тэнэг юм бичэхээ болимоор юм.Наад зах орос ган дээр америк тусгай бодис нэмж байж танкын хуяг ган төмрийг гаргаж авч байсан .Ган гэдэг бол уулн болд төмөр гэдэг хятад үг юм байнлээ .Жанжин бас цэргийн дарга гэсэн хятад үг

2017, 10 сар 31. 8:35
Зочин

Монголоос гянт авч бсн.

2017, 9 сар 27. 17:02
Зочин

Германы армийг ч хэлээд байгаа юм уу.Оросын армийг ч яриад байгаа юм уу.Найруулга ч гэж ёстой холион бантан юм бичих юм даа.

2017, 9 сар 27. 16:05
Зочин

АНУ Ангил 2 фронт нээсэн гол шалтгаан бол Орос дайнд ялах нь тодорхой болсон тул коммунизмын аюул заналаас европыг аврах гэсэн далд санаа байсан гэдэг. Тиймдээ ч аль болох олон улсыг чөлөөлхийг эрмэлзэж байсан. Энэ нь Ялтад болсон 3 улсын хэлэлцээрээр хэнь аль нэг улсыг чөлөөлхөд тэнд ямар дэглэм тогтоохыг өөрсдөө шийднэ гэсэн утгыг хэлэлцнж тохирсон явдал байсан. Дашрамд хэлхэд агуу Сталин энэ хэлэлцээр дээр Монгол улсын тусгаар тогтнолыг Ану ангил 2-р хүлээн зөвшөөрүүлхээр шахаж байсан юм билээ. Дараа нь НҮБ-д элсхэд энэ хэлэлцээрийн протокол их ач холбогдол үзүүлсэн юм билээ.

2017, 9 сар 27. 16:03
ОРОС ДАНДАА ТҮҮХ ГУЙВУУЛНА ЗОХИОНО

ТЭГВЭЛ МАНАЙ МОНГОЛ Ч ЯПОНЧУУДЫГ ЗХУ-ГҮЙ ЯЛАХ БАЙСАН ГЭДЭГТЭЙ АДИЛ СОНСОГДОЖ БАЙНА.

2017, 4 сар 12. 19:03
Зочин

Хэрвээ герман дан ганц оросуудтай дайн хийсэн бол ялах байсан. Оросууд дангаараа хэзээ ч ялж чадахгүй байсан. тэр их тусламж дэмжлэгийг бас юу гэх юм. Германы зэвсэгт хүчин олон газар зэрэг байлдаж байсан шүү дээ.

5 сар 8. 18:48
Зочин

Европ тивийн бараг бүх улсуудыг хүн хүч, эдийн засагтай нь дайчлаад ЗХУ-ыг бараагүйг чи одоо ч бэлхнээ харж, мэдэрч байгаа байж юу бичээд байна.

2017, 10 сар 31. 8:37
Зочин

Харин ч Герман ганцаараа ЗХУ-тай дайтсан бол илүү хурдан ялагдах бсн. Бүх л европийг ЗХУ-ын эсрэг босгосон доо.

2 сар 1. 20:35
Зочин чуукаа

оросын бүх үндэстэн энэ дайнд боссон оросууд германаас цэргийн тоо танкын чанар нисэх онгоцоор хамаагүй давуу байсан бас герман маш муу холбоотнуудтай байсан румын унгар итал тэд германыг л ялахыг хүлээж байсанаас бус дайнд ямар ч идвэхгүй байсан германууд оросын өргөн уудам нутаг гол мөрөн маш муу зам харгуй өвөлийн хнд нөгцөл нөлөөлсөн байлдах чадвар тулгарсан байлдаанд герман оросуудаас илүү байсан үүнийг оросын ахмад дайчидач хүлээн зөвшөөрдөг

2018, 9 сар 25. 23:53
Бат

Хүн хүч, материалын асар их нөөцтэй тул оросуудыг ялж чадахгүй байсан. Дайн сунжрах тусам хэдий их хохирол амсах байлаа ч оросуудад ашигтай. Германчуудад ашиггүй

2018, 1 сар 24. 11:20
Зочин

герман маш муу холбоотнуудтай байсан итал унгар румын гээд жуковийн дурсамж дээр ч байдаг хэрвээ сталинградын дэргэд бүслэхгүй шууд сөрөг давшилт хийсэн бол ялахгүй байх байсан гэж герман цэргийн жигүүрийг хамгаалж байсан итал румынуудад цохилт өгч бүсэлсэн байдаг жуков германы холбоотнуудыг цэрэг гэж үнэлдэггүй байсан байлдах чадвар муу итал румынуудаар жигүүрээ хамгаалуулсан нь тэдний алдаа байсан гэж бичсэн байдаг

2018, 4 сар 26. 0:34
Зочин

хойт африкт юмал бол зугтах гээд байдаг итал холбоотнууттай роммел үйлээ үзсэн гэдэг хэрвээ байлдах чадвар сайтай герман дивизүүд нисэх хүчин хангалтатай байсан бол ялалт германы талд ч байж болох байсан

2017, 9 сар 27. 11:22
Зочин

german yagad ch yalahgui bsan german bol jijighen undesten shuu de

7 сар 20. 11:52
Зочин

жуков цэргүүдэдээ зааварчилгаа өгөхдөө германы цэргүүдтэй халз байлдахгүй голдуу өндөрөөс довтлох отолтонд оруулах давшилт хийхдээ хүнд зэвсэгээр цохилт өгч нисэх хүчнийг дээд хэмжээнд ашиглах хэрэгтэйг дурдсан байдаг мөн сталинтай ярилцахдаа зөвлөлтий цэргүүд германчуудтай тулгарсан байлдаан хийхэд туршлага байлдах чадвар дутагдаж байгаа дурдсан байдаг курскийн дэргэд сталин шууд сөрөх давшилт хийвэл германы армийг ялж чадахгүй ялагдах магадлалтайг дурсасан байдаг хориглох тулалдаанд оросууд германаас 3 дахин их хохирол үзсэн баримтаар нотлогдодог

6 сар 18. 22:11
Зочин

магадгүй тэр үед зөвлөлт холбоот улс 200 гаран сая хүн амтай бүр илүүч байж магадгүй дээрээс нь танк их буу нисэх онгоцыг хэдэн мянгаар нь тасаралтгүй үйлдвэрлэж байгаа германы хажууд хүн ам техникийн нөөц маш их оросын торгуулийхний давшилтийг харсан герман цэрэг галзуурч байсан гэдэг юм билээ архинд мансуурч нүд нь улайсан хэдэн мянган цэрэг давшин орж ирдэг үхсэн нэгэн дээрээ даван орж ирэх оросын торгуулыхан пулеметны амыг хаахад цус сэвс нь талаар нэг тардаг тухай дурсасан байдаг оросууд германы цэргүүдтэй аль болох зууралдсан тулгарсан байлдаан хийлгүй хэд дахин давуу нисэх онгоц танкын дайралт хийж тойрон маневарлаж бүслэгдэх аюулд оруулан ухарааж зай өгөхгүй хөөсөөр берлин хүрсэн маршал жуковын дурдитгал дээр тулгарсан зууралдсан том байлдаан хийхэд оросын цэргүүд германчуудад ялагдаж их хохирол үзэж байгааг бичсэн байдаг жуков цэргүүддээ германчуудтай тулалдах зааварчилга өгөхдөө аль болох халз тулалдахгүй байлдах чадварийн хувьд дутуу байгаагаа нэгэн ярилцалгандаа дурсасан байдаг соц үед жуковын үнэн бодит зүйлийг ярьсаныг нийтэлдэггүй байсан зөвлөлтийн цэрэг ямар хохирлоор ялалт байгуулсаныг ч дурсадгүй байсан

2017, 9 сар 30. 2:48
Зочин

ivanuud yagaad ch chadahgui bsan gedgiig humuus medej bga

2017, 10 сар 31. 8:38
Зочин

Д2Д-ы үед европ тэр чигээрээ германы холбоотон бсн.

2016, 11 сар 1. 19:07
Зочин

яг үнэн ялалт оросын талд шийдэгдсэн хойно холбоотнууд 2р фронтоо нээсэн холбоотны армийн танк болон автомат германий хаана чгүй байсан гэж байгаа хагас жил бэлдсэн хэдэн зуун мянган хүнтэй бэхлэлтий нь германий танкийн хэдхэн батерей 2 долоо хоногийн дотор газрын хөрснөөс арчсан түүхтэй оросууд байгаагүй бол ч өдийд дэлхийн валютийн нэгж марк байх байсандаа

2017, 9 сар 27. 17:34
Зочин

танкийн батерей?????

2017, 12 сар 3. 12:53
Зочин

Тийм цэргийн нэгж мэддэггүй юмуу. Чамд бол зай л бодогдож байгаа биз

2017, 12 сар 31. 1:42
Зочингёнёрал

Ккк танкийн баталион артилёрийн батарёй

2016, 10 сар 27. 23:32
түүх сонирхогч

холбоотны тусламжгүйгээр орос бүрэн ялах байсан нь эргэлзээтэй. Ленд-Лезээр өгсөн зарим суурь машинуд одоо хүртэл Мосвагийн зарим үйлдвэрт ажиллаж байдаг л гэсэн. Зөвхөн жижиг автомашин пикап, студебеккер 400000-г өгчээ.Орос харин газ ._ маягийн машин 10000 орчмыг л дайны үед үйлдвэрлэсэн байдаг юм.

2017, 9 сар 28. 17:05
Зочин

Оросууд танк их буу үйлдвэрлэж түүгээрээ байлдсан тэр жижиг тэрэгээр байлдах уу чи

2017, 9 сар 27. 11:03
post.guest

Социализмын үеийн орос хүний нүдээр байдлыг харж. Үнэндээ "Газ" ч АНУ-ынх. 30-аад оны эхээр Ford барьж өгсөн үйлдвэр. Газ-А загвар бол оросуудад тааруулж жоохон өөрчилсөн Ford-A-гийн патенттай хуулбар. Оросууд ялах нь үнэн ч дайн лавтай 1950 он гэж байж дуусах байсан болов уу.

2017, 3 сар 16. 21:50
Зочин

холбоотнууд далай тэнгист байлдаж германыг хотууд цэргийн үйлдвэрүүдыг нурам болтол бөмбөгдөж байсан мөн 2-р фронт нээгдхээс өмнө хүнс зэр зэвсэгийн маш их тусламж үзүүлж байсан хэрвээ холбоотнуут германыг баруун талаас нь бамбөгдөж оросуудад хүнс зэр зэвсэгийн тусламж үзүүлээгүй мөн африк болон далай тэнгист германуудыг тогтоогоогүй бас ангил америкын нисэх хүчин германыг үнэхээр өндийлгөөгүй энэ бүгд байгаагүй холбоотнууд оросуудад ингэж туслаагүй бол орос германы дайн хэдэн ч жил сунжир ч болох байсан зууралдсан новшийн дайн болж оросуудын ялалт эргэлзээтэй болох байсан

2017, 9 сар 27. 11:25
Зочин

ter bombogdoltiig 1944 onoos hoish hiisen bhgui yu ungursun boroonii hoinoos tsuv numruh gedeg shig

2018, 4 сар 26. 0:38
Зочин

герман нефтийн дутагдалд байсан дээрээс нь баруун талаас ангил америкчууд байга бөмбөгдөж байсан нь оросын фронтод нөлөөлсөн

2017, 12 сар 3. 13:05
Зочин

Юун 44 он бэ. Мэдэж байж шүгэлдээч. 1940 онд польшийг эзлэгдэнгүүт Англи дайтаж эхэлсэн. Усан дээр болон агаараар тасралтгүй дайтаж байсан ба франц эзлэгдэх хүртэл хуурай замаар ч байлдаж байсан. Хэт их нэг талыг барьж зүтгэж онигоо болохгүйн тулд жоохон юм уншиж бай.

2018, 2 сар 18. 10:13
Зочин

Польшийг 1939 онд эзэлсэн. Бас зүүн талаас нь улаан арми орсон. Тэр үед англи, франц хоёр германд дайн зарласан ч олигтой байлдаагүй. 1940 онд герман францад довтлоход англи, францын цэрэг сарын дотор бутцохигдсон. Гитлерийг давраасан улсууд нь англи, франц, зху гурав юм. Чехословак, польш, балтийн асуудлаар тэд гитлертэй тохиролцсон. Сүүлд нь өөрсдөө араасаа хутга зоолгуулсан даа

2017, 12 сар 18. 21:44
Зочин

яковлевын амьд явсаны хэрэг номонд ангилчууд 1940 онд германтай агаарын дайн хийж ангилын онгоцууд германы хотуудад халдаж байсан тухай бичсэн байдаг мөн 1942 онд ангилчуудтай байлдаж байсан цэцгийн тамга нэртэй ас нисгэгчидын бүлгийг сталинградад татан татан авчирч зөвлөлтийн нисгэгчидэд хохирол учируулсан энэ тухай якууд тулалдаанд оронгуутаа шатаж байна гэсэн мэдэгдэл сталинд очсон тухай бичигдсэн байдаг тэгэхлээр германчууд 2 фронтод зэрэг тулалдсан үнэн хэрвээ ганцхан оростой тулалдсан бол дайн нилээн сунжирсан 1948 он хүрч магадгүй

2016, 10 сар 28. 3:10
Зочин

ок

2017, 3 сар 16. 22:01
Зочин

холбоотний нисэх хүчин германыг баруун талаас нь бөмбөгдөж байсан маш их хохирол учируулж байсан хэрвээ германууд баруун талдаа дайсангүй зөвхөн оросын фронтод анхаарлаа хандуулсан бол оросууд эвгүйдэж мэдхэл байсан арйч ингэж үгүйсгэж болохгүй ээ

2016, 10 сар 26. 12:51
Зочин

МАЛАА АЛТААР ТӨЛСӨН ЮМ. АЛТААР ҮНЛЭГДДЭГ ТУСЛАМЖ ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ?

2016, 10 сар 24. 19:11
Зочин

ХУЦАХ ЮМ.150НАЯД ДОЛЛАР ӨГСӨН Ш ДЭЭ.ТАНКНЫ ГУРАВНЫ НЭГ ОНГОЦНЫ ХОРИН ХУВЬ ДАРЬНЫ ТАЛ ХУВЬ ХӨНГӨН ЦАГААНЫ НАЯН ХУВЬ 10САЯ ЦЭРГИЙГ 5 ЖИЛ ХООЛЛОХ ЛААЗАЛСАН МАХ ЦЭВЭР БЕНЗИН СПИРТ МАШИН ГУТАЛ ХУВЦАС ҮР ТАРИА ГЭЭД Л БҮГДИЙГ Л АВСАН БАЙДАГ.АФРИК ЁВРОПТ ДАЛАЙД ХОЛБООТНУУД БАЙЛДАЖ Л БАЙСАН.ХАМТЫН ЯЛАЛТ .БҮҮ ТЭНЭГТЭЦГЭЭ

2016, 12 сар 11. 1:06
Wolf

Gulug mine chi yuga meddeg n

2016, 10 сар 28. 3:11
Зочин

ок

2016, 11 сар 2. 17:38
Зочин

orsuudad zarj bsan zuilsiin utxai yairad bn shuu de tenegee. ternees Orosd tuslamj bolgoj ilgeej baisan zuils n tun baga. ANU Kanad Ix britani Australi holbootnuudiin n tuslamj bolgoj ilgeesen zuils n Mongol tuva ulsuudin tuslamjtai barag adilxan bsan gdeg. Xurungutun ornuud jinhene xorongoton zangaa l gargasan. uuunii notolgoo n dainii daraa delxiin altnii nootsiin 80huwi Amerikuudin gart orson gdeg.

2017, 9 сар 27. 11:27
Зочин

yag unen tuuh tuuheeree uldeh yostoi

2016, 10 сар 24. 13:11
Зочин

TEGEHED OROS URDAA YAPON,HOINOO GERMAN,ITALY,TURK,RUMIN,ESTONI,FINLIAND GEED IHEN EUROPIN ORONUUD FASHIST DEGLEMIIG DEMJDEG BOLSONTSON DAISANUUDTAI BAILDAH BAILSON YUM.

2016, 10 сар 24. 13:08
Зочин

TIIM SURHII BAISAN BOL AMERIKUUD YAAGAAD EHELEED DAIRAAGUI YUM BE???TER IH YEVREICHUUDIG SHATAAJ BAIGAAG MEDSEER BAIJ DAIRAAGUISHDE.

2016, 10 сар 24. 13:07
Зочин

OROSUUDIG DAIND YALAAD EHELENGUUD AMERIKUUD SURJIGNEJ DAIND ORSON..BERINGIIN HOOLOIGOOR YAVUULJ BAISAN BARAA ZEVSEG BOL JOOHON ZUIL,IHENH NI DALAIN YOROOD U-BOATIN OTOLDOND ORJ JIVSEN.

2016, 10 сар 24. 12:54
Зочин

Баграмяны удирдсан анги хамгийн түрүүнд Балтийн тэнгист хүрчээ. Үүнийгээ бахархалтайгаар мэдэгдэхийн тулд армен генерал өөрийн гараар лонхонд Балтийн тэнгисийн уснаас хийгээд туслахдаа өгч Москва руу нисгэжээ. Сталинд мэдэгдэх хэрэгтэй. Гэвч туслахыг ниссэн хойно Германчууд хариу довтолгоо хийж Баграмяны ангийг эргээс ухраажээ. Энэ тухай Москва мэдсэн боловч туслах мэдээгүй байлаа. Тэр үед онгоцонд радио холбоо байсангүй. Туслах Сталин дээр бахархалтайгаар алхан орж лонхтой усыг гардуулаад Балтийн тэнгист хүрснийг дуулгав. Сталин лонхтой усыг гар дээрээ хэсэг эргэлдүүлж байснаа туслахад буцаан өгөөд “Баграмянд буцааж өг, түүнд анх авсан газарт нь буцааж асга гэж хэл” гэжээ.

2016, 10 сар 24. 12:19
иргэн

маш үнэн баримт байна.Үнэхээр Зөвлөлт улс дангаараа Германыг ялах бүх нөхцөл бүрдсэн үед нь 2-р фронт гэгчийг Америк, Англи нээсэн нь фашизмийн үлдэгдлийг авч үлдэх гэсэн улс төрийн агуулгатай зальт арга хэмжээ болсон.Энэ нь хожим хүйтэн дайн, 2 системийн хагаралын үндэс болсон түүхтэй.Одоо ч энэ хагарал, тэмцэл далдуур үргэлжилсээр түүнд нь олон улс, ард түмнүүд өртсөөр л байна.АНУ, Английн гадаад бодлого дэлхий нийтэд маш их хор уршиг учруулсаар ирсэн, одоо ч үргэлжилсэн хэвээрээ л байна.Үүнийг дэлхий нийт мэднэ.Харамсалтай нь мэдсэн хэрнээ яаж ч чадахгүй байгаа нь сонин....

2017, 9 сар 27. 11:39
Зочин

mash zuv yag goloor n hellee

2017, 3 сар 24. 22:42
Зочин

англчууд аль 1940 оноос германтай агаарын дайн хийж нисэх хүчинд нь том хохирол учируулж байсан германы нисэх хүчин их хохирол үзэж байсан болохоор оросуудыг агаараас дарж чадаагүй дайны дунд үеээс оросууд агаарт бүрэн ноёлж германы хориглолтийг үй олон онгоцоор бөмбөгдөх болсон энэ бол германыг баруун талаас нь холбоотнууд агаараас далай тингэсээс довтолж байсан яг үнэндээ германууд 1940 оноос 2 фронтод зэрэг байлдаж байсан

2017, 3 сар 24. 22:32
Зочин

холбоотнууд германыг баруун талаас нь бөмбөгдөж цэргийн аж үйлдвэр эдийн засагт нь том хохирол учируулж байсан оросуудад холбоотнууд туслаагүй германыг агаараас бөмбөгдөөгүй 2-р фронт нээгдээгүй бол орос германы дайн сунжирсан хүнд хэцүү дайн болох байсан дэлхийн 2-р дайны үед германы дрезден кельн гамбург подасдам хотуудыг холбоотнууд газарын хөрснөөс арчсан

2017, 3 сар 16. 22:10
Зочин

холбоотнууд туслаагүй бол оросууд эвгүйдэж мэдхээр байсан ингэж үгүйсгэж болохгүй муу хүнд сайн юм бүү хий мэдэдгүй юм гэдэг шиг

2016, 10 сар 28. 3:11
Зочин

гэгээр чи

2 сар 21. 0:23
Зочин

хэрвээ ангил америк германыг баруун талаас нь довтоолж бөмбөгдөөгүй дайны ажиллгаанд оролцоогүй бол зөвлөлт германы дайн сунжрах нь тодорхой хэрвээ сунжирсан бол зөвлөлт орос эвгүйдэнэ германы фау пуужин стратегийн болон тийрэлтэт нисэх онгоцууд 1944-45 оны үед бүрэн хэмжээгээр дайнд орж цэргүүд нь бүгд автомат ажиллгатай буугаар хангагдана холбоотнууд туслаагүй бол 1944-45 оны үед зөвлөлтийн арми германд орж ирж чадагүй дайн сунжирах явцдаа орох байсан

2017, 3 сар 24. 22:34
Зочин

холбоотнууд туслаагүй бол оросуудын ялалт эргэлзээтэй урт удаан хүнд хэцүү дайн болох байсан гэгээрээд байх юмгүй бодит үнэн

2017, 12 сар 28. 13:34
Зочин

За битгий баабар шиг түүхийг гуйвуул. Оросууд дайнд ялах нь тодорхой болоод ирэнгүүт хөрөнгөтөн орны муухай зангаараа нэг их сүржигнэж ирээ л 2-р фронт нээлээ ч гэх шиг. Өнөөдөр хөрөнгөтөн орнуудын муухай зан ил цагаандаа гарч буурай орнуудыг дотроос нь хагалан бутаргаж дайн самуун дэгдээн байгалийн баялгыг дээрэмдэж байна АНУ мэтийн хараал идсэн улс орнууд

2018, 1 сар 24. 11:25
Зочин

яковлевын номонд 1940 оноос ангил улс германтай далай тэнгис агаарт байлдаж байсан гэж бичсэн байдаг

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]