Редакц: Найман жилийн өмнө ийм нэгэн нийтлэл сонинд хэвлэгдэж байж. Ер нь бол Д.Сүхбаатар жанжин маант Ленинтэй уулзаагүй гэдгийг түүхчид нотлоод, батлаад хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Гэхдээ иймэрхүү нийтлэлийг уншаагүй хүмүүс уншаад авах гээхийн ухаанаар хандаж байх нь зүйтэй мэт.
Тэртээ 1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд Москвагийн "Метропал" хэмээх буурчийн газар ОХУ, Монгол Улсын хооронд нэгэн хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Баримт бичгийн бүрэн нэр нь "Монгол, Орос хоёрын хоорондох найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монгол Ардын засгийн газар ба Зөвлөлийн засагт Орос улсын Засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг". Гэвч энэ бол Баабарын бичсэнээр гэрээ бичиг биш, хэлэлцээр байсан, зөвлөлтүүд 1946 оны хоёрдугаар сар хүртэл Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй тул манай улстай нэг ч гэрээ байгуулаагүй 1946 оныг үзсэн түүхтэй.
13 зүйлтэй тэрхүү хэлэлцээрийг байгуулж, батлалцсан хүмүүсийн зэрэг, дэв, зиндааг ажиглахад сонин. Монголын төлөөлөгчдийг МАН-ын дарга, Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд Солийн Данзан даргалж, "Бүгээн дэвэлт" Дамдины көвүүн, Цэргийн яамны сайд Д.Сүхбаатар (Балтбаатар), ГЯЯ-ны сайд Б.Цэрэндорж нар дагалдсан байхад, Оросын талаас ГЯЯ-ны хэлтсийн дарга С.Духовский, ажилтан 21 настай Б.Гец нар оролцож, одоо түүхт хэлэлцээр хэмээн цаасан малгай өмсгөдөг тэрхүү баримт бичгийг баталжээ. Энэ өнцгөөс нь харвал оросууд Ленинээ байг гэхэд Гадаад яамны сайдаа ч уг хэлэлцээнд томилоогүй, нэг муу хэлтсийн даргаа тавьж Монголын өндөр тушаалтнуудтай хэлэлцээ хийлгэсэн нь бүр 1921 оноос хөөрхий Монголд минь их Оросын дээрэнгүй үзлийн үүднээс хандаж басамжилсныг гэрчилдэг.
Энэ хэлэлцээрийн талаар өнгөрсөн 90 жилийн дотор бөөн цагаан магтаал урсгаж, Орос Монголын түүхчид нам засгийн даалгавраар түүхийг гуйвуулсаар өнөөдрийг хүрсэн учир энэ талаар үл өгүүлэн өөр нэгэн баримтыг дурдмаар байна. Үүнд Д.Сүхбаатар Ленинтэй 1921 оны 11 дүгээр сарын 5-нд Улаан Хэрэмд (Кремльд) уулзаж тэр үеэс хойш Монгол орон мандан бадрах замдаа орж үргэлж хөгжсөн гэдэг нэгэн домог бий болжээ. Гэтэл түүхийн баримт, тэр үеийн амьд гэрчүүдийн дуртгал зэргийг шүүрдэн үзвээс Сүхбаатар Ленин хоёр уулзсан гэх нотолгоо огт байдаггүй. "Монголын Бисмарк" гэгддэг Б.Цэрэндорж Ленинтэй уулзсан нь гэдэг өчүүхэн тэмдэглэлээ бүүр таван жилийн дараа эвлэлийн сэтгүүлд бичсэн нь Москвагаас ирсэн даруйдаа яагаад огт юм яриагүй, бичээгүй вэ? гэж асуухад хүргэдэг. Сүхбаатар Оросоос ирээд Богд хаанд бараалхсан тухай түүхэн баримт бичигт мөн л Ленинтэй уулзсан гэж огт дуугараагүй харин ч Сүхбаатар өөрийг нь дагаж Москва орсон хиа А.Мягмарт "энэ тухай бүү ярь" гэж тушаасан аж. Тэрхүү "энэ тухай" гэдгийг "Ленинтэй уулзсан тухай гэж ойлговоос Сүхбаатар Ленинтэй уулзаагүй учраас тийнхүү тушаасан юм болов уу гэсэн сэжиг төрүүлдэг. Хөөрхий партизан Мягмарыг сүүлд Ленинтэй уулзсан гэж Орос, Монголын түүхч, сэтгүүлч, зохиолч, киночид бас нэгэн домог зохиож хөөргөн мандуулсан. Үгийн далимд хавчуулахад Мягмар гуай энэ бүхэнд буруугүй, жанжныхаа тушаалаар бүү ярь гэсний дагуу нууцыг хадгалсаар байж.
Өөрсдийн дурсамж, яриа мэтэд Кремльд бус, цаасан дээр Ленин, Сүхбаатарыг уулзуулсан Оросын хэд хэдэн хүн хожим ийм "мундаг түүхт уулзалт" болсон эсэх талаар эргэлзсэнээ ярьж бичиж үлдээсэн баримт ч байна. Түүхч Д.Дашийн бичсэнээр Л.Е.Берлин Орос-Монголын хэлэлцээнд Оросын талын бичээчээр оролцсон бөгөөд 1969 оны эцсээр тэрбээр Даштай уулзахдаа Ленин, Сүхбаатар хоёр уулзсан талаар нарийн тэмдэглэл байхгүй учраас эргэлзэж явдгаа ярьжээ. Уг нь Берлин уулзалтыг "бүтээсэн эх зохиогч" бөгөөд хожим эргэлзэх болсон нь нэг учиртай. Үнэхээр ийм уулзалт болсон юм бол Данзан л төлөөлөгчдийн тэргүүний хувиар Ленинтэй уулзсан баймаар. Гэвч Данзан энэ талаар юу ч яриагүй, юу ч бичиж үлдээгээгүй аж. 1924 онд Ленинийг нас барахад Өргөөд гашуудлын цуглаан болж Х.Магсаржав, Ц.Дамбадорж, С.Буяннэмэх, орос элчин А.Н.Васильев гээд олон хүн Ленинийг магтахдаа Данзан, Сүхбаатар нар түүнтэй уулзсан гэж ганц ч үг унагаагүй амаа жимийсэн нь бас л учиртай.
Үгийн далимд сонирхуулахад Ленинтэй үнэхээр уулзсан Монгол хүн гэвэл С.Буяннэмэх, Б.Ишдорж, Япон Данзан нар юм. Эд 1922 онд Алс Дорнодын Олон улсын ардын төлөөлөгчдийн анхдугаар их хуралд залуучуудын төлөөлөгчөөр оролцохдоо Ленинтэй уулзаж түүний сандалд С.Буяннэмэх сууж байсныгаа сэтгэлд хоногшим сайхан бичжээ. "... Том гэгч халзан толгойтой багахан биетэй, шав шар үстэй орос бололтой өвгөн... бүдүүн гэгч хуруутай гараар миний гарыг барьж... намайг суу суу хэмээв" гэж С.Буяннэмэх Ленинтэй уулзсанаа 1935 онд дүрслэн бичжээ. ОХУ-ын ГЯЯ-ны сайд Г.Чичерин Данзан нарыг Москвад очих үеэр Монголын төлөөлөгчид "...тантай уулзахыг хүсч байна, амьд бурхан Богд хаан бол их шинэчлэгч, түүнд бэлэг бэлдох хэрэгтэй, Монголын Засгийн газар бол бидний гарт орж ирсэн том хөзөр.., Та төлөөлөгчдийг хүлээн авахгүй бол их гомдож, улс төрийн уршиг үр дагавартай болно" гэх зэргээр Ленинд захиа бичсэн ч юу гэж хариулсан тухай огт байдаггүй.
Ийнхүү Сүхбаатар, Ленин хоёр уулзсан эсэх нь тодорхойгүй, бараг уулзаагүй боловч ийм нэгэн домгийг XXI зуун гарчихаад байхад ярьсаар байна. Уг нь энэ хоёр уулзсан, уулзаагүй нь одоо нэг их чухал биш л дээ.
Гэхдээ Монголын залуу үеийнхний тархийг ийм домгоор мунхруулсаар байх нь хортой юм. Юм үнэнээрээ байх сайхан. Түүхийг завхруулж үлгэр домог ярьж байсан бол одоо түүнийгээ засч залруулах цаг хэдийнээ болжээ. 1921 оны хэлэлцээр бол шинэ маягийн колоничлол, большевик маягийн дарангуйлал Монголд тогтохын эхлэлийг тавьсан, 90 жилийн ой мой гэж хөөрцөглөх ч хэрэггүй хэлэлцээр. Өдгөө бид "Сүхбаатар" кинонд гардаг шиг энэ хоёр хүнийг бурханчлан тахиж, цаасан малгай өмсгөдгөө зогсоож, хүмүүсийн тархи, толгойг эргүүлдгээ болимоор. Энэ бүхэнд аль дивангарвын үед нүд аньсан Сүхбаатар, Ленин буруугүй, гагцхүү ийм домгоор өнөөдөр ч манийгаа мунхруулдаг нь даанч тусгүй.
Р.S. 1921 оны хэлэлцээрт оролцсон Д.Сүхбаатар 1923 онд тун сэжигтэйгээр нас барж, С.Данзан 1924 онд сохор орос Заппавныйд миний дээлийг өгөөрэй хэмээгээд цаазлуулж Эрдэнэ жонон ван Ширнэндамдин гучаад оны "Мах бэлтгэлээр" алуулж, Эрдэнэбат хаан бас хэлмэгдэн өнгөрчээ. Ленин 1924 онд нас барсан. Тэрээр дээрх хүмүүсийн цаг бусын үхлийг бодохул одоогийн хэлээр жаахан хар энергитэй хүн байж дээ гэмээр санагддаг.
Сэтгүүлч, орчуулагч Ц.ЦЭРЭН
Mongoliin tuuh shal hudlaa zohiomol ulger
1921 оны өвөл Ленины бие маш муу, зүүн бие нь мэдээгүй, хэл ярианы сааталд ороод хэвтэж байсан бөгөөд өөрийн хамгийн итгэлт хүн Сталинаас цианит калии олж өгөхийг хүссэн байдаг. Гэвч Сталин түүнийг тайвшруулж эдгэнэ гэж итгүүлж хор олж өгөөгүй гэнэ. Ийм байдалтай байхад 1921 оны 11 сард Монголын төлөөлөгчидтэй уулзсан байх аргагүй, Лениныг хар энергитэй байсан байх гэж их зөөлхөн хэлжээ, Зөвхөн бууд, ал гэж тушааж,бүх л сэхээтэн эрдэмтдээ хөөн гаргаж, орос орныг иргэний дайнд чирэн орсон энэ харгис бөгөөд өвчтэй этгээдийг олон 10 жил тахин шүтэж хууртсан нь харамсалтай , Тэр хүнийг христ шүтлэгтнүүд Антихрист гэдэг, Биелсэн чөтгөр байсан гэж ойлгогдож байна даа
Би ч бас антихрист шүү!
Ямар зорилгоор ийм юм бичээд эхлэв дээ. Монгол улс сайн ч бай, муу ч бай оросуудын хүчээр тусгаар тогтносон улс болсныг хэн ч үгүйсгэхгүй. Харин оросууд монголыг өөрийн хараат байлгах хүсэлтэй байдаг нь үнэн, доромж ханддаг нь бас л үнэн. Гэвч тэднэгүйгээр хол явахгүйгээ бид ухаараад тэднээс ухаантай бодлого явуулах ёстой.
Хуцдаг лалар вэ? Хэзээ ч оросын хүчээр монголчууд байгаагүй. Нэртэйгээр нь Чингис хаан оросын хүчээр хаан болсон гэж солиорооч . Лалар аа. Монголчууд бол аугаа ард түмэн шүү. Боол оросынхоо дор хэзээ ч орж яваагүй юм шүү хужаагийн шээс ээ.