Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хятадууд энэ гурван сард юу хийж амжив?Уншсан6,644

Энэ өвчний гарал үүслийн тухай маш олон янзын хувилбар яригдсаар байгаа бөгөөд зарим нэг нь энэ бол орчин цагийн шинэ дайны туршилт буюу биологийн дайны анхны бэлтгэл гэж үзэж байгаа юм.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхий дахинд тархаж байгаа энэ аймшигт өвчнийг нэг хэсэг Хятад вирус гэж нэрлэж байсан нь саяхан. Covid-19 нь Хятадад анх олон нийтийг хамарч, цаашдаа бусад улс руу тархсан болохоор тэгж нэрлэж байсан боловч ингэж нэрлэх нь зөв буруу эсэх талаар багагүй маргаж байв. Арга ч үгүй байх. Энэ өвчний гарал үүслийн тухай маш олон янзын хувилбар яригдсаар байгаа бөгөөд зарим нэг нь энэ бол орчин цагийн шинэ дайны туршилт буюу биологийн дайны анхны бэлтгэл гэж үзэж байгаа юм. 2019 оны намар Хятадад ирсэн Америкийн хэдэн цэргээс энэ өвчин тарсан байж болох тухай Хятадын томоохон албаны хүн анх дуугараад дараа нь бүр АНУ-аас энэ тухай тайлбар шаардсан гэдэг нь анхаарал татахгүй байхын аргагүй.

АНУ ч энэ талаар ганцхан удаа хүчтэйхэн шиг хариу өгөөд, тэрнээс хойш чимээгүй л байна. Өөр бусад хачин гэмээр таамгууд олон боловч одоогоор лав энэ өвчний гарал үүслийг яг таг тийм, ийм гэх батлагдсан зүйл байхгүй учир цаашид ч олон хүн олон янзаар таамагласаар байх биз. Энэ хэрээр ч янз бүрийн үнэн худал цуу яриа тарсаар.

Ингээд энэ удаа тус өвчинтэй холбоотой бас нэг нэлээд өвөрмөц дүгнэлтийг, тус өвчнийг хятадууд түргэн хугацаанд дарсан нь тэдний хувьд ямар ач холбогдолтой тухай, Хятад улс энэ гурван сарын хугацаанд ямар амжилтад хүрсэн тухай Оросын нэгэн тоймчийн нийтлэлээс та бүхэнд сонирхуулъя.

Хятад улс нь шинэ үеийн дайн болох биологийн дайнд үр дүнтэйгээр бэлтгэж чадлаа. Бэлтгэл сургуулилалт хийж, дэлхий дахинд Хятадын эсрэг ийм дайн хийвэл хүссэн үр дүндээ хүрэхгүй гэдгийг харууллаа.

Нийт хүн амын тооллогыг маш богино хугацаанд, үр дүнтэйгээр хийж чадлаа.

Тоон системийн диктатурыг улам бэхжүүлж сошиал сүлжээ болон бусад холбоо харилцааг бүрэн хянаж эхэллээ.

Сонирхож байгаа аливаа нэг хувь хүний сошиал болон бусад сүлжээг олох, түүнтэй хэн, хэзээ, хаана, ямар байдлаар харьцаж байгааг хянаж байх арга системийг бий болголоо.

Хятад улсад хууль бусаар оршин сууж байгаа бүх хүнийг илрүүлэн, ихэнхийг нь улсаасаа гаргасан байна.

Гадаадын иргэдийг зөөлөн аргаар хөөн явууллаа. Тэд нь ч өөрсдөө явах гэж хичээж байсан ба яваагүй үлдсэн хэдийг нь бүрэн хяналтад авчээ.

Улс орныг тэр чигээр нь, огцом, гэнэт бүрэн хэмжээгээр хаах (карантин) механизмыг туршин үзлээ.

1,5 тэрбум хүнийг ямар нэг хэмжээгээр карантинд оруулан бүгдийг нь маск зүүлгэнэ гэдэг бол маш том ажил. Долоо хоногт бүхэл бүтэн эмнэлэг барин ашиглалтад оруулах ч бас ялгаагүй.

Бүх л ард иргэддээ ариун цэвэр сахих аргыг хүчээр зааж өглөө

Зэрлэг амьтдыг хоол хүнсэнд хэрэглэхийг хуулиар хорилоо. Олон мужид энэ нь хэвийн зүйл байсан билээ.

Дэлхий дахин Хятадтай харилцан хамааралтайг бүгдэд харууллаа.

Дэлхий дахины үйлдвэрлэлийн гинжин холбоог хэсэг хугацаагаар зогсоож, эдийн засгийн том хямрал гарах нөхцөл бий болголоо.

Цагдаа болон яаралтай үйлчлэх хүчний байгууллагуудад янз бүрийн дрон, автоматаар хянах хэрэгслийг асар олон тоогоор нийлүүллээ.

Заасан хэмжээнээс хэтэрсэн халуун дулааны ялгааг мэдрэх, олон нийтийн ашиглах боломжтой аппарат хэрэгслийг бөөнөөр үйлдвэрлэх арга замыг туршин шийдлээ.

Хүнийг нүүр царайгаар нь таних видео камерын үйл ажиллагаа, алгоритмд томоохон сайжруулалт хийж, одоо масктай хүнийг алхаа гишгээний ялгаагаар таних боломжтой болжээ.

Хэрэглэгчид аливаа зүйлийг автоматаар хүргэх техник технологийг шинээр бүтээн, сайжруулах том туршилт хийлээ.

Хатуухан хэлэхэд электрон хорих лагерийн системийг бий болгож, туршиж үзлээ

Гонконг дахь эсэргүүцлийн жагсаал зогсч, тухайн нутагт Хятадын засгийн эрх нөлөө нэмэгдлээ.

Хамгийн гол нь бусад дэлхийн улс орнууд хямралын том тогоо руу унаж байгаа энэ үед хятадууд хямралаас гарсан төдийгүй доорхи зүйлийг хийхэд бэлэн болжээ.

Үнэ нь унаж буй хямдарсан активуудыг бөөнөөр худалдах авах

Санхүүгийн боломж муутай улсад туслах замаар дэлхий дахинд нөлөөгөө өргөжүүлэх

Нефтийн үнийн уналт дээр тоглолт хийх

Шинэ эвсэл, холбоо байгуулах зэрэг болно.

Энэ бүх дүгнэлт хэр зөв болохыг батлах аргагүй. Гэхдээ бидний хувьд анхаармаар зүйл аргагүй байгаа мэт санагдаж байна.

Эх сурвалж: https://cycyron.livejournal.com/8825452.html

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]