Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Катюша танкийн эсрэг тулалдаж байсан уу?Уншсан16,911

Үүнээс хойш Кавказыг хамгаалах тулааны үед Ахмад Москвинаар удирдуулсан 3-р буудлагийн хорооны дайчид 1942 оны 6-р сарын 22-ний өдөр Германы 1-р танкийн армийн танкийн цуваатай дайралдаж Катюшийг ашиглан 2 удаагийн шуурган галаар 11 танк устгаж чадсан байна.

Ж.Өсөхбаярын хөтөлдөг "Миний хобби Танин мэдэхүй" фэйсбүүк хуудаснаас зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

Энэ нилээд сонирхолтой асуулт учир жоохон сонирхож үзлээ. Учир нь БМ-13 Катюша маань өөрөө далд хараагаар квадратлаж буудах зорриулалттай зэвсэг учир танкийн эсрэг тулалдаж чадах учиргүй. Харин танк Катюшийн буудлаганд өртөж байгаа бол угаасаа харья гээд ч олж харахаагүй холоос буудаж байгаа нь ойлгомжтой байдаг.

Уг зэвсэгтэй нэр нь үргэлж хамт гарч ирдэг анхны туршилтийн нэгж БМ-13-ийг командалж байсан ахмад Флеровын нэгж 1941 оны 10-р сарын 2-ний өдөр Везмягийн тогоонд бүслэлтэнд орчихсон байна. Тэд фронтын ар талд дайсны нутагт 150 км гүнд гацчихсан байна. Ингээд өөрийн тал руу сэтлэж гарахаар явцгааж. 5 хоног дайсантай хөөцөлдсөний эцэст Смоленскийн бүс нутагт Знаменскийн Баатрууд нэртэй тосгоны хажууд 7-ний өдрийн үүрээр дайсны отоонд халз яваад орчихсон байна. Тэдэнд зугтах ямарч боломж байсангүй. Энэ үед нэгж тулаанд орлоо. Гэхдээ нөгөө мундаг зэвсэг маань тулсан газар ямарч нэмэргүй байсан байна. Харвах төхөөргийн замыг тултал буулгаад, урд дугуйг нүхэнд оруулж машинаа хамраар нь доошлуулаад шууд ил хараагаар дайсны эсрэг байсан бүх цэнэгээ харваж орхисон байна. Германчууд шинэ зэвсгийг олзолж авахын тулд хүнд зэвсгээр буудаагүй ч маш ширүүн галлаж алхам алхамаар ойртсоор байсан байна. Флёровын ахалсан нэгжийн бараг бүх тоотууд амь үрэгдлээ. Сүүлчийн цэрэг нь дайсны ширүүн галын доор харвах төхөөргийг дэлбэлж амь үрэгдсэн бөгөөд хүнд шархадсан Флёров машины жолоочын суудлын доорх тэсрэх бөмбөгөөр машины толгойг дэлбэлж амь үрэгдсэн байна. Энэ тулаанаас Оросууд Катюшийг ил хараагаар буудаж болох юм байна гэсэн санааг авсан байна.

Үүнээс хойш Кавказыг хамгаалах тулааны үед Ахмад Москвинаар удирдуулсан 3-р буудлагийн хорооны дайчид 1942 оны 6-р сарын 22-ний өдөр Германы 1-р танкийн армийн танкийн цуваатай дайралдаж Катюшийг ашиглан 2 удаагийн шуурган галаар 11 танк устгаж чадсан байна. Харин энэ үед 18 ширхэг танк эсэргүүцэх их буу ердөө 3 нь дайсны танк устгасан байна. Хэдийгээр Катюшийн тийрэлтэт сум хуяг нэтвлэх зориулалттай биш ч танкийг дээрээс нь юмуу их биеийн ар хэсэгт сум оноход хүчтэй дэлбэрэлтийн улмаас танкийг сөнөөж чадаад байсан байна. Оросууд өндөрлөг газарт байрлал аваад эсвэл суваг шуудуунд байрлал аваад катюшийн харвах төхөөргийн үзүүрт гарч сууж дээш нь цоройлгоод алсаас Германы цувааг алган дээрээ байгаа мэт харж байгаад Катюшаар салам нудчихээд яваад өгдөг байж. Энэ арга ч маш үр дүнтэй байж 1-р танкийн армийн танк маш цөөрсөн байна. Яг энэ үед 1942 оны 8-р сарын 3-ний өдөр ахлах дэслэгч Койфманы батерэй замыг хамгаалалтандаа аван ажиглаж байтал дайсны техникийн цуваа гарч ирсэн байна.

Дайсны цуваа руу буудлага эзлэхээр байрлалаа эзэлж байтал эсрэг талаас нь дайсны танкууд гарч ирж батерэй руу шууд довтолсон байна. Байрлалаа эзэлсэн БМ-13-аа яаралтай эргүүлж танкнууд руу харуулсан ч танкнууд нэгэнт онох боломжгүй зайд орж ирсэн байлаа. Тэдний сумнууд толгой дээгүүр нь л шуугиад өнгөрхөөр ойртсон байлаа. Буудлагын төхөөрөг дахин доошлох ямарч боломжгүй болсон үед дайсны танкнууд бараг 200 метр орчим ойртож чадсан байна. Энэ үед чиглүүлэгч дэслэгч Алексей Бартеньев жолооч Фоминд явган цэргийн нуувч руу урд дугуйгаараа ортол урагш давхихыг тушаасан байна. Машин давхисаар урд дугуйгаараа явган цэргийн нуувч руу зоогдох үед харвагч төхөөрөг 0 градусаас ч доошиллоо. Батерэй хурлан ажиллаж Аржанов, Кузнецов, Супрунов, Хилич маш хурднаар 16 цэнэгт хошуугаар танкууд руу буудаж амжсан байна. 2 танк тэр дороо хөдөлгөөнгүй болж бусад нь тэднийг ахин цэнэглэж байх хооронд ухарсан байна. Тэд эргэж довтолсонгүй. Учир нь ганц л олдох байсан давуу талаа ашиглаж чадалгүй алдчихсан байна. Холоос бол Катюшийг танк оролдох нь үхлээ эрсэнтэй ижил болдог байжээ. Харамсалтай нь чиглүүлэгч дэслэгч Алексей Бартеньев уг тулаанаар амь үрэгдсэн байна. Гэвч уг тулаан нь Катюшийг танкийн эсрэг ойрын зайнд ч ил хараагаар буудахаар ашиглаж болдогийг баталгаажуулсан тулаан болж Катюшийн түүхэнд бас нэг хуудас нээж өгчээ.

Илүү сонирхолтой нийтлэлүүд уншихыг хүсвэл Ж.Өсөхбаяр хөтөлдөг  Миний хобби Танин мэдэхүй хуудсыг дагаарай.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]