Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Машины дугаарыг латин болгох нь Назарбаевыг хуулсан түшмэдийн санаа юу?Уншсан2,177

Энэ шийдвэрт иргэд сошиалаар их л ам муутай байгаа юм, хөлөө олж, хөгжих гэж ядаж байгаа орны иргэдэд бас нэг дарамт, төрийн албаныхны мөнгө цуглуулах нэг арга боллоо гэх зэргээр.

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ оны долдугаар сарын 01-нээс шинэчлэх болсон. Энэ шийдвэрт иргэд сошиалаар их л ам муутай байгаа юм, хөлөө олж, хөгжих гэж ядаж байгаа орны иргэдэд бас нэг дарамт, төрийн албаныхны мөнгө цуглуулах нэг арга боллоо гэх зэргээр. Хүн амынхаа  тоотой харьцуулахад чамгүй их автомашинтайг хэлэх үү, улс орон даяараа бөөн ажил болно. Гол нь зөвхөн автомашины дугаарын цифрийг латин болгоод орхино гэвэл эндүүрэл, дүрэм журам, албаны програм, үнэмлэх, гэрчилгээ, тэмдэг тэмдэглэгээ гээд дагаад солигдох ажил их, энэ ажлыг амжуулах гэж ядарсан төсвөөс зарцуулах мөнгө ч чамгүй.

 

Энэ нөр их ажлыг санаачилсан төрийн албаны мэргэн бөөдийнүүд "Автомашины дугааржуулалтыг үсэг, тэмдэглэгээ буюу 4 орон тоо, үсгийг олон улсын стандартад нийцүүлнэ. Манай улс УБЯ, УБН гэх мэт дугаарын тэмдэглэгээг хэрэглэдэг. Гэвч тээврийн хэрэгсэлтэйгээ өөр улсад зорчиход зарим улс тухайн үсгийг таньдаггүй. Тиймээс хуучин хэрэглэгдэж байсан дугаарын үсгийг A, B, C, D гэх мэт 11 латин үсгээр солино. Холбогдох журам, программд өөрчлөлт оруулж шинэчлэхээр ажиллаж байгаа" гэж хэвлэлээр тайлбарлажээ.

Өнгөрсөн онд Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев казах цагаан толгойг тодорхой үе шатлалтайгаар латинаар солих тушаалд гарын үсэг зурсан тухай мэдээлэл хэвлэлээр их явсан. "Шинэ цагаан толгойн ачаар нийгэм илүү үр дүнтэй хөгжиж, гадаад ертөнцтэй харьцах харилцаа сайжран хүүхдүүд англи хэл хурдан сурна" гэж Назарбаев айлдсан байгаа юм. 

За үүнийг сонсоод л хэн нэгэн их мэдэгчийнх нь толгойд автомашины дугаарыг латин болгох санаа гялсхийсэн байж болох юм. Ер нь манай төрийн үйлчилгээнийхэн сүүлийн үед казахаас их юм хуулдаг болоод байгаа гэж учир мэдэх нэг казах найз маань хэлсэн юм даг.

Хуулмаар байгаа бол өөр ч хуулах юм байгаа аж. Тухайлбал Казахстаны Шымкент хотын дарга Габидулл Абдрахимов шинэ санаачилга гарган хэрэгжүүлж эхэлсэн юм гэнэ. Тэрээр хотын захиргааны бүх түшмэдээ зөвхөн нийтийн тээврээр зорчихыг тушааж, албаны хэрэгцээний авто машиныг огт унаж болохгүй гэсэн аж. Габидулл Абдрахимов тэргүүтэй хотын дарга нарын санаачилгыг Назарбаев нь айхтар дэмжиж байгаа юм гэнэ. Төрийн түшмэдийнх нь тансаг автомашинууд гарааш, зогсоолдоо, харин эзэд нь нийтийн тээврээр хэрхэн зорчиж байгаагаа селфи хийж сүлжээнд оруулах моод дэлгэрсэн юм гэнэ. Манай нийслэлийн эрхэмсэг дарга нар нэг иймэрхүү санаачилга гаргахгүй юм байх даа? Ялангуяа латин үсэгт дурлаад байгаа дарга нар маань. Уг нь ч гадаадын туршлага судлах гээд л хаа байсан Бразил руу бөөн бөөнөөрөө нисдэг л биз дээ?

Г.Ванчиг

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 1 сар 18. 1:53
Зочин

nen yaraltai latin usegt shiljih htei

2018, 1 сар 20. 1:02
Зочин

pizda hen ni za bas mongo saah geed bna oroo toloo

2018, 1 сар 17. 8:27
Зочин Дорж Баянгол дүүрэг

Машины дугаарыг латин болгох шаардлага огт байхгүй. Хэрвээ ийм шийдвэр гаргавал нийгэмд олон сөрөг үр дагавар гарна гэдгийг харах ёстой. Нэгэн хүн гадаадад машинтайгаа явахад дугаарын үсэг танигдахгүй байна гэж гомдолложээ. энэ юу гэсэн үг билээ. Машинаар хулгай хийдэг баг, ан хийдэг олон хүн монголд бий тэднийг малчид дурандаж ядаж номерийг мэдээлдэг юм. Гэтэл хөдөөнийхэн латин болон Англи цагаан толгойг мэддэггүй хотын зарлал хаягийг ойлгохгүй "хөөе хүүхээ Монгол чинь аль улсын колон болоод ийм үсгээр бичдэг болсон юм бэ" гэж асууж явдаг шүү дээ. Тэд бол бүр баримжаагүй болж хулгай дээрэм, хулгайн ан газар авах нь дээ.
Ерөөсөө сахилга дэг журмыг, хууль, тогтоомжийг уландаа гишгэснийг, өөр хөнгөн хийсвэр аргаар мөнгө олох хялбар арга мэтээр далимдуулан ойгодог, хонждог цаг дууссан баймаар юм. Одоо боль, ийм шийдвэр гаргахаас татгалзах Засагтай байх ёстой. Итгэж бна

2018, 1 сар 18. 15:54
Зз

Латин болгоx зайлшгүй шаардлагатай байна

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]