Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Археологичид Египетээс 5000 жилийн өмнөх шар айрагны үйлдвэрийн үлдэгдэл олжээУншсан485

Археологичид эртний Египетийн нийслэл Абидос хотоос 5000 жилийн настай асар том хэмжээтэй шар айрагны үйлдвэрийг олж илрүүлсэн гэсэн мэдэгдлийг Египетийн Аялал жуулчлал, эртний өвийн яамнаас хийлээ.

Б.Нямдолгор

Археологичид эртний Египетийн нийслэл Абидос хотоос 5000 жилийн настай асар том хэмжээтэй шар айрагны үйлдвэрийг олж илрүүлсэн гэсэн мэдэгдлийг Египетийн Аялал жуулчлал, эртний өвийн яамнаас хийлээ. Тус мэдэгдэлд МЭӨ 3100 оны үе буюу Нармер хааны үед хамаарч байгаа Абидос хотоос олдсон хамгийн эртний шар айрагны үйлдвэрийн үлдэгдэл, олдворыг олсон багийн ахлагч, Египет-Америкийн малтлагын багийн ахлагч, Нью-Йоркийн Их сургуулийн доктор Маттью Адамс “Египетийн эртний хаадыг оршуулах ёслолд шар айргийг хэрэглэдэг байсан хэмээх эрдэмтдийн үзлийг бид бататгаж чадлаа" хэмээжээ. Өмнө нь энэ бүсэд хийж байсан малтлагуудаар шашны зан үйлд шар айраг хэрэглэдэг байсныг батлах нотолгоо бага сага олдож байсан юм.

Шар айраг үйлдвэрлэхэд зориулагдсан 8 том хэсэгтэй уг үйлдвэрийн хэсэг тус бүрээс арвай, усны холимогийг халаадаг 40 шавар торх гарч ирсэн ба энэ нь тухайн цаг үедээ 22400 литр шар айраг исгэх хүчин чадалтай байсныг тооцоолжээ. Египетийн албаны хүмүүс шинээр олж илрүүлсэн эд өлгийн зүйлсээ дэлгэн үзүүлж, Covid-19 вирусын цар тахлаас болж цохилт амссан аялал жуулчлалын салбараа дахин сэргээн гадаадаас ирэх жуулчдын тоог хэвийн болгохыг хичээж байгаа юм. Өнгөрсөн жилийн 3-р сард олон улсын нислэгүүдийг зогсоож, археологийн дурсгалт газар, музей зэрэг газруудынхаа хаалгыг барихаас өөр аргагүй болсон юм. Энэ оны 7 сар хүртэл нислэгээ сэргээхгүй гэсэн шийдвэрийг гаргасан Египет улсыг зорих жуулчдын тоо 2019 онд 13.1 сая байсан бол 2020 онд 3.5 сая болтлоо буурсан үзүүлэлттэй байна. Олон Улсын Валютын Сангаас 2020 оны санхүүгийн жилд Египет улсын аялал жуулчлалын салбарын орлого 17.8 тэрбум доллараас хэд дахин буурч 2.7 тэрбум долларт хүрнэ гэсэн урьдчилсан тооцоог гаргажээ.  

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]