Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эртний друид, кельт эмэгтэйн нүүрийг сэргээжээУншсан9,342

Манай эриний тоолоос өмнөх олон мянган жилийн тэртээ эртний өвөг угсаатнуудаас задарч олон угсаатан үүссэн хэмээн судлаачид үздэг.

Манай эриний тоолоос өмнөх олон мянган жилийн тэртээ эртний өвөг угсаатнуудаас задарч олон угсаатан үүссэн хэмээн судлаачид үздэг. Алтайн өвөг угсаатнаас монгол, түрэг, тунгусууд, эртний европчуудаас герман, кельт, аричууд (иран, энэтхэгчүүд), славянчууд бие даан гарсан хэмээдэг. Тэрхүү эртний угсаатнуудын нэг болох кельт хэмээгч хүмүүс британийн арал дээр амьдарч байжээ. Кельтүүдийн соёлын өвийг тээгчид, дээд зиндааныхныг друидууд хэмээдэг байсан ба энэ нэрээр хожмоо элдэв домч, бөө тайлгачдыг нэрлэх болжээ. Эртний кельтүүдийг эрдэмтэд сонирхон судалсаар байна. Энэ сэдэвтэй холбоотой нэгэн мэдээллийг хүргэе.

Эртний кельт эмэгтэйчүүд гуч хүрэхгүй насандаа нөгчдөг байсан үед Хилда гэгч эмэгтэй жар гаруй насыг насалжээ. Хилдагийн шарилыг 1833 онд Шотландын хойд эрэгт байрлах Льюисийн арал дээрх Сторновейгээс олсон юм. Үүнээс хойш гавлын ясыг Эдинбургийн их сургуулийн Анатомийн музейд хадгалж байна.

Шарилыг судалгаанд оруулсны дараа судлаач нар Шотландын хамгийн хөгшин друидүүдийн нэг хэмээн тооцож, төмөр зэвсгийн үе буюу одоогийн нэршлээр Төмрийн Эринд амьдарч байсан хэмээн баталжээ. Шотландын Дандигийн их сургуулийн нүүр таних урлагийн магистрын ангийн оюутан Карен Флеминг Хилдагийн шарилыг судлаж буй багт уригдан ирж нүүрний анатомийн бүтцийг сэргээн судалсан байна. Үр дүнд нь түүнийг 60 эргэм насны эмэгтэй байсан хэмээн мэдэж авчээ.

Флеминг хэлэхдээ “Хилдагийн төрхийг сэргээн бүтээнэ гэдэг маш сонирхолтой байсан. Тухайн цаг үед эмэгтэйчүүд арай гэж л 31 нас хүрдэг байсан шүү дээ. Төмрийн эринд хэрхэн урт наслаж чадсаныг олж, тогтоож чадвал бүр том нээлт болно гэж үзэж байна. Эртний эмэгтэйн 3D лааны тосон баримлыг бүтээх нь мэдээж ярвигтай байсан. Энэ зун Европыг хамарсан хэт халалтын улмаас Хилдагийн лаа золтой л хайлчихаагүй, азаар лааны баримлыг амжилттай дуусгаж хадгалсан” хэмээжээ.

Флеминг мөн толгойгоо алчуураар ороосон Хилдагийн дижитал зургийг хийжээ.

Друидүүд одоогийн Англи, Францын газар нутагт амьдардаг байсан ба Live Science-д урьд нь мэдээлэлж байсанчлан тэднийг "агуу сэтгэгчид" гэдэг бөгөөд голдуу гүн ухаантан, багш, шүүгч, хүн ба бурхдын хоорондын зуучаар ажилладаг байв. Тэдний талаар мэдээллийн дийлэнхийг Галл, британийн арлыг анхлан эзэлсэн Юлий Цезарийн байлдан дагууллын үед дам эх сурвалжаар үлдээсэн байдаг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]