Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эрчүүдийн чимээгүй үхэлУншсан5,867

АНУ-ын эрдэмтэд ганцаардал нь таргалалтаас илүү эрүүл мэндэд хор учруулдаг болохыг анхааруулж байна.

Хүнд орчноосоо тасарсан, тусгаарлагдсан мэдрэмж төрөхөд зүрхний шигдээс болох, сэтгэлийн гүн хямралд автах, үхэлд хүргэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл ганцаардал бол чимээгүй үхэл ажээ.

АНУ-ын эрдэмтэд ганцаардал нь таргалалтаас илүү эрүүл мэндэд хор учруулдаг болохыг анхааруулж байна. Ялангуяа энэ нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд ихээхэн зөрөөтэй болохыг ч эрдэмтэд судалгааны дүнд тулгуурлан баталжээ.

Эрчүүд эсрэг хүйснийхнээсээ илүүтэй ганцаардалд эмзэг хандаж, сэтгэл санаа нь хүнд цохилтод ордог болохыг эрдэмтэд хэвлэлийнхэнд уламжилжээ. Ялангуяа хөгшин настай эрэгтэй хүмүүс амьдралын идэвхтэй байж, хуучин найз нөхөд, гадаад орчинтойгоо байнга харилцаж байхгүй бол ганцаардах мэдрэмж нь эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулж болохыг анхааруулсан байна.

“The Daily mail”-д мэдээлснээр Америкийн судлаачид сүүлийн 20 жилийн туршид 50 болон түүнээс дээш насныхны эрүүл мэндийг ажигласаны үндсэн дээр дээрх дүгнэлтийг гаргасан аж. Судалгаанд нийт 2000 гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүс оролцжээ. Судалгааны явцад эрдэмтэд тэтгэврийн насанд хүрсэн ганцаардал ихтэй, ганц бие хүмүүсийн дунд нийгмийн идэвхтэй үе тэнгийнхээ бодвол нас баралт хоёр дахин өндөр байгааг тогтоосон байна. Энэ үзүүлэлт эрчүүдэд холбогдоод ирэхээрээ бүр ч эмзэглэмээр тоо баримт гарч иржээ.

 

Эрчүүдийн хувьд элдэв төрлийн спорт, наргиан цэнгээн, зугаа цэнгэлийн явдалд эмэгтэйчүүдийнхээс илүүтэй оролцдог тул энэ нь насны эцэст ганцаардаж тусгаарлагдсан, хэрэггүй болсон мэт мэдрэмж төрөх үед таргалалтаас хоёр дахин илүүтэйгээр зүрхний шигдээс, сэтгэлийн гүн хямрал, зүрх судасны өвчинд өртүүлдэг болох нь нотлогдсон байна.

Тиймээс эрдэмтэд дунд эргэм насны эрэгтэй хүмүүст өтөл насаа нухацтай зөв төлөвлөж, амьдрахыг зөвлөж байна. ”Хүмүүс хөгширч, тэтгэвэрт гарахаараа дуу чимээнээс хол, зөөлөн дулаан уур амьсгалтай газар амьдрахыг төсөөлөн боддог. Эрчүүдийн хувьд энэ нь тийм ч сайхан санаа биш. Ийм уур амьсгал нь үхэлд хүргэж мэднэ” хэмээн Вашингтоны их сургуулийн сэтгэлзүйн ухааны профессор Жон Кикаоппо ярьж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]