Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ОХУ тэргүүтэй эвсэл Казахстанд энхийг сахиулагчдыг илгээнэ гэвУншсан1,604

Токаев Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын удирдаж байсан Аюулгүйн зөвлөлийн тэргүүн болж байгаагаа мэдэгдэж, нөхцөл байдлыг зохицуулах шинэ арга хэмжээг танилцуулжээ.

Казахстанд хийн түлшний үнэ 60-120 тенге (393-аас 786 төгрөг) болж нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал хяналтаас гарч, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болж хувирсны улмаас тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 14 хоногийн Онц байдал зарлаж, Казахстаны дотоодын цэрэг олон нийтийн газруудад хяналт тогтоосон юм. 

Улмаар эрх баригчид нөхцөл байдлыг гартаа авахын тулд Казахстаны нийслэл Нур-Султан болон хуучин нийслэл Алматы хотод интернет сүлжээг тасалжээ. Энэ хоёр хотод утасны сүлжээ ч тасалдаж байгаа тухай мэдээлэл гараад байна.

Нэгдүгээр сарын 5-ны үдэш Алматы хотод эсэргүүцэгчид захиргааны байр руу дайрч, Ерөнхийлөгчийн ордон руу халдан, цагдаа, эмнэлгийн машинуудыг олноор нь шатаасан хэрэг гарсан. Ийнхүү эмх замбараагүй байдал улам даамжирсантай холбоотойгоор улс даяар онц байдал зарлаад байгаа юм.

Казахстаны төрийн тэргүүн өчигдөр иргэдийнхээ эсэргүүцлийг намжаах зорилгоор Засгийн газраа огцруулж, Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Назарбаевын зээ хүүг Казахстаны тагнуулын байгууллагын даргын албан тушаалаас тус тус чөлөөлж, зургаан сарын хугацаанд шингэрүүлсэн хий болон бензиний үнэд төрийн зохицуулалт хийхийг үүрэг болгосон байна.

Токаев Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын удирдаж байсан Аюулгүйн зөвлөлийн тэргүүн болж байгаагаа мэдэгдэж, нөхцөл байдлыг зохицуулах шинэ арга хэмжээг танилцуулжээ. Тэрбээр, “Төрийн тэргүүнээс гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн болсныхоо хувьд би одооноос эхлэн үймээн самууны эсрэг хатуу арга хэмжээ авах болно” гэж анхааруулсан төдийгүй улс оронд нь ямар ч зүйл тохиолдсон нийслэл Нур-Султанаас явахгүйгээ амлажээ.

 Өнөөдөр Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын (ХАБГБ) орнуудын Хамтын аюулгүй байдлын зөвлөл Казахстаны нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад энхийг сахиулах хүчин илгээхээр шийдвэрлэсэн тухай мэдээлэл цацагдаад байна. Казахстаны байдлыг тогтворжуулж, хэвийн болгох зорилгоор хязгаарлагдмал хугацаагаар энхийг сахиулагчдыг илгээх гэнэ. Армян, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ болон Тажикстан улсууд Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын бүрэлдэхүүнд багтдаг юм.

Энхийг сахиулах хүчнийг ямар хугацаагаар байрлуулах, хэр өргөн цар хүрээг хамрах зэрэг нарийн мэдээллүүд хараахан тодорхой болоогүй байна.

Казахстаны ерөнхийлөгч улс орныг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр холбоотнуудаасаа тусламж хүссэнээс хэдхэн цагийн дараа ийм шийдвэр гарчээ.

Энэ тухай мэдээллийг Армян улсын Ерөнхий сайд Никол Пашинян цахим хуудсаараа дамжуулан цацжээ. Тэрээр Казахстанд бий болсон нөхцөл байдалтай холбогдуулан Токаевтай утсаар ярьсан бөгөөд хамтын аюулгүй байдлын тухай гэрээний дагуу Токаев ийм хүсэлт гаргасан юм гэж тайлбарлажээ. “ХАБГБ-ын орнууд түншүүддээ хандах нь зүйтэй, цаг нь болсон гэж би үзэж байна” гэж Токаев хэлснийг албаны эх сурвалжууд дамжуулсан байна.

Нур-Султанаас хүлээж авсан хүсэлтэд тус улсын нөхцөл байдлыг гадаадаас бэлтгэгдсэн дээрэмчдийн бүлэглэлийн дайралт гэж үзэж байна гэж Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) нарийн бичгийн дарга нарын газрын тайлбарт дурдсан байна. Тус байгууллагын цахим хуудаснаа "ХАБГБ-ын нарийн бичгийн дарга нарын газар Казахстаны талаас тусламж хүссэн хүсэлтийг хүлээн авснаа баталж байна. Энэхүү хүсэлтэд үүсээд буй нөхцөл байдлыг гадаадаас бэлтгэгдсэн дээрэмчдийн бүлэглэлүүдийн халдлага гэж үзэж байна” гэж мэдээлжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]