Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Коронаг ялж амжаагүй ч хуванцрын аюулыг хүн төрөлхтөн ялах ньУншсан16,407

Хүн төрөлхтөн 600-1000 жил болж байж хөрсөнд задрах ёстой хуванцраас айх аюул багасч байна.

Б.Нямдолгор

Хүн төрөлхтөн 600-1000 жил болж байж хөрсөнд задрах ёстой хуванцраас айх аюул багасч байна.

Орчин цагт ашиглагдаж байгаа аргаас даруй 6 дахин хурдан хугацаанд хуванцрыг задалдаг гайхалтай ийлдсийг эрдэмтэд гарган аваад байгаа бөгөөд энэ аргыг нэгээс хоёр жилийн дотор хуванцрыг ахин боловсруулахад ашиглаж эхэлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. Байгалаасаа хуванцраар хооллодог  нэгэн төрлийн бактериас гаргаж авсан энэхүү ийлдэс нь хүн төрөлхтөнд хуванцар сав, хуванцар хог хаягдлыг бүрэн боловсруулах цоо шинэ, илүү үр дүнтэй аргыг нээж өгч байна. Даавууг задалдаг ийлдсүүдтэй энэхүү шинээр гаргаж авсан ийлдсийг хольж хэрэглэвэл олон янзын орц найрлагаас бүрдсэн даавууг ч дахин боловсруулах бололцоотой болно гэдэгт эрдэмтэд итгэлтэй байгаа юм. Өнөө цагт сая сая тонн даавууг газарт нүх ухан шороогоор булах юмуу аль эсвэл  үнс болгон шатааж байгаа билээ.

Хойд туйлаас хамгийн гүн тэнгисийн ёроол хүртэл манай дэлхий бүхэлдээ хуванцар хог хаягдлаар хучигдаж хүмүүс бид ч бичил хуванцрын ширхгийг өдөр тутамдаа хэрэглэж, түүгээр амьсгалж байна.

Хаягдал хуванцар ашиглан шинийг гаргаж авахын тулд хуванцар савнуудыг химийн нэгдэл болгон задлах нь өөрөө маш төвөгтэй үйл явц байдаг. 2016 онд Японы хаягдал боловсруулах төвийнхний хуванцраар хооллодог хорхойноос олсон хоёр өөр ийлдсийг нийлүүлэн инженерчилсний үр дүнд энэхүү супер ийлдэс бий болжээ. Эрдэмтэд 2018 онд хэдхэн өдрийн дотор хуванцрыг задалдаг ийлдэсний инженерчилсэн хувилбарыг гаргаж авсан талаараа олон нийтэд мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ удаа  танилцуулж буй супер ийлдэс нь үүнээс 6 дахин хурдан байх ажээ. Тус судалгааны ажлыг ахалсан Английн Портсмутын их сургуулийн профессор Жон Макгонахан “Хоёр ийлдсийг нийлүүлэхэд санаанд оромгүй юм болж бидний ажилд их хэмжээний ахиц гарч эхэлсэн. Аж үйлдвэрт хэрэгтэй ийлдсүүдийг илүү түргэн үйлдэлтэй болгоход чиглэгдсэн энэ ажил нь байгал дэлхийгээс суралцаж, суралцсан зүйлээ лабораторидоо авчрах явдал байсан” гэж сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Профессорын багийнхан япончуудын нээсэн эхний ийлдэсний чөлөөлөгдсөн химийн бүлгийг хоёр дахин түргэн задалдаг бактер дотроос хоёр дахь ийлдсийг олсон талаар шинэ судалгаандаа дурдсан байна. Целлюлоз мэтийн байгалийн гаралтай полимерийг задалдаг бактери нь олон сая жилийн туршид энэ хоёр ийлдсийг бий болгожээ. Эрдэмтэд дээрх хоёр ийлдсийг хооронд нь нийлүүлснээр хуванцар төдийгүй аливаа зүйлийн өгөршиж, задрах хурдыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд энэ чиглэлд судалгаагаа үргэлжлүүлж байгаа аж. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл байгаль дэлхий хүний гараар бүтсэн ямар ч гайхамшгийг устгаж, хумхын тоос болгох агуу хүчийг өөртөө агуулж байдгийг харуулж байгаа явдал юм. Хүн төрөлхтөн 600-1000 жил болж байж хөрсөнд задрах ёстой хуванцраас айх аюул багасч байна. Эрдэмтдийн хэдэн арван жилийн уйгагүй судалгааны ачаар хуванцар төдийгүй өөр ч эд юмс, бүтээгдэхүүн, химийн нэгдлийг байгалд төд удалгүй задлах боломжийг байгал эхээс нь өөрөөс нь олж авч байгаа нь нэгийг хэлэх мэт.

Хуванцар яагаад санаа зовоох зүйл болоод байгаа вэ?

  • Жил бүр 11 сая тонн хуванцар хог хаягдал далай тэнгист орж усыг бохирдуулж байна
  • 2040 он гэхэд хуванцар хог хаягдлын хэмжээ 29 сая тоннд хүрэх тооцоотой байна
  • Далайн нийт хог хаягдлын 80 хувийг хуванцар бүрдүүлдэг.

Хуванцар хог хаягдал дэлхийн амьтдад хэрхэн нөлөөлж байгаа вэ?

  • Энэ жил хийгдсэн судалгаагаар далайн усан дахь хуванцар хог хаягдлын хэмжээ 5.25 их наяд хүрээд байгаа ажээ. Энэ хог хаягдлын 269000 тонн нь гадарга дээр хөвж яваа бол гүн цэнхэр далайн нэг км2 болгонд 4 тэрбум тонн хуванцарын микро хэсгүүд байгаа гэсэн тооцоо гарчээ. Дэлхий даяар дэлгүүрээр үйлчлүүлж байгаа хүмүүс жил болгон 500 тэрбум ширхэг нэг удаагийн хуванцар уут хэрэглэдэг. Энэ нь 1 минутанд дэлхийн хэмжээнд нэг сая хуванцар уут хэрэглэгдэж, жилд 1 хүнд 150 ширхэг гялгар уут ноогддог гэсэн үг болж байгаа юм. Энэ тоо улам нэмэгдсээр л байна.
  • Энэ нь манай дэлхийн бөмбөрцгийг тасралтгүйгээр 4200 удаа тойрох хэмжээ юм.
  • Жил тутам 100000 далайн амьтан хуванцараар хийсэн эд зүйлсд орооцолдож нас барж байна. Энэ бол зөвхөн хүмүүст мэдэгдээд байгаа тоо хэмжээ. Цаана нь хэдэн амьтан ингэж үхэж байгааг хэлэх аргагүй.
  • Жилд ойролцоогоор 1 сая далайн шувуу хуванцарын нөлөөгөөр үгүй болж байдаг
  • Задрахгүй маш уддаг болохоор гялгар уут асар их тооны зэрлэг амьтдын үхлийн шалтгаан болж байна. Гялгар уут идэж нас барсан амьтанд задрал явагдсаны дараа өнөөх гялгар уут биеэс нь гарч ирнэ. Дараа нь өөр нэгэн амьтан ахин өнөөх гялгар уутыг залгиж үхэх зэргээр нэг гялгар уут олон амьтадыг чимээгүйгээр хөнөөж байна.
  • Гялгар уут ус зайлуулах шуудуунуудыг бөглөснөөс болж 1988, 1998 онуудад Бангладеш улсад болсон үер үүсгэх хэмжээнээсээ илүү их гарз хохирол учруулсан байдаг. Өдгөө Бангладеш улсад гялгар уут хэрэглэх нь хориотой.
  • Ирландад гялгар уут хэрэглэсэн хүнээс 15 центийн татвар авах тогтоол гаргаж хэрэгжүүлсний хүчинд ердөө жилийн дотор л гялгар уутны хэрэглээ 90%-иар буурч байжээ. Одоо энэ татварын хэмжээ 22 цент байгаа аж.
  • Усанд яваа далайчид хүний гараар бүтсэн зүйлсээс гялгар уутыг л хамгийн их олж хардаг байна.
  • Далайн нэг миль квадрат усанд 46000 ширхэг хуванцар бүтээгдэхүүн оногддог гэсэн тооцоо бий.
  • Дэлхийн далайд хуванцар хэрэгсэл, гялгар уут цугладаг 5 цэг байдаг гэж үздэг ба тус бүрт нь цугласан сая сая ширхэг хуванцараар усны амьтад хооллосоор байна.
  • Эрдэмтэд гялгар уутыг газрын хөрсөнд 100% задарч шингэхэд хийгдсэн материалаасаа шалтгаалан 20-1000 жил шаардлагатай гэж үздэг. Гялгар уут нь задрахдаа явцдаа төрөл бүрийн полимер, химийн хорт бодис болон хувирдаг байна.
  • Өдөрт 13000-15000 ширхэг гялгар уут далайн усанд орж байна. Энэ нь жилд дундажаар 6.4 сая тонн гялгар уутыг бид далай, тэнгис рүүгээ хаядаг гэсэн үг юм.
  • Дэлхийн нийт загасны гуравны хоёр нь гялгар уут, хуванцар сав залгиснаас болж зовж шаналж байдаг гэсэн судалгаа байдаг.
  • Далайн усны шүлтжилт улам нэмэгдэж байгаа нь дэлхийн хэмжээний асуудал болоод байгаа билээ
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]