Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

МҮБХ: Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг сар шинийн барилдаанд барилдуулахгүйУншсан4,383

Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг Сар шинийн барилдаанд барилдуулахгүй.

УОК энэ жилийн сар шинийн барт зориулсан хүчит бөхийн барилдааныг хийхийг зөвшөөрсөн. Тэгвэл 11 сараар эрхээ хасуулсан Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, даян аварга Н.Батсуурь, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат бөх, улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрх нь сэргэсэн хэдий ч допингийн асуудалтай холбоотойгоор зарим бөхчүүд тэднийг барилдахыг эсэргүүцээд байсан юм.

МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурал болж Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг Сар шинийн барилдаанд барилдуулахгүй түүнээс хойшхи барилдаанд барилдуулах шийдвэрийг гаргажээ.

Одоогоос гурав хоногийн өмнө Н.Батсуурь Цагаан сараар барилдах хүсэлтээ МҮБХ-нд илэрхийлж, эрхийг нь хангаж өгөхийг хүссэн билээ. Гэвч холбооноос дээрх шийдвэрийг гаргасан байна.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]