Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Монголын Алтан ордны улсын нэрийн тухайдУншсан19,317

Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж асан томоохон улсын нэгэн болох Чингис хааны ууган хүү Зүчийн (Жочийн ч гэх нь бий) байгуулсан улсыг Монголчууд хан эзнийх нь нэрээр “Зүчийн улс” гэдэг байсан бөгөөд хожим нь төр барьж байсан удмынхны нь нэрээр Батын улс, Бэрхийн улс гэх мэтээр ч нэрлэж байв.

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), ахмад Т.Сүхбаатар


Монголын Алтан ордны улсын нэрийн тухайд

 

Зүчийн улсын түүхийг 1870-аад онд анхлан судласан хүмүүсийн нэг болох Г.С.Саблуков[1] улс (улус) үндэслэх хэргийг Чингис хааны ахмад хүүтэй холбосон нь учиртай бөгөөд Батын үе, бүр Бэрхийн үед ч “Кипчакийн хант улс” Монгол гүрний хувь улс болж явсан болохоос бие даасан улс байгаагүйг[2] тэрээр тэмдэглэжээ. Зүчийн улсын тухай Марко Поло “барууны татарууд” гэж ярьдаг[3].

В.В.Бартольд[4], R.Grousset[5], Б.Д.Греков, А.Ю.Якубовский[6], М.Г.Сафаргалиев[7] нар өрнийн их аян дайны үр дүнд “Батын хаант улс” бий болсон гэж алдаатай дүгнэсэн. Харин Г.Г.Хафизов[8], Мыськов[9] нарын орчин цагийн судлаачид “Зүчийн улс” хэмээх зөв нэрийг хэрэглэх болсон ч бас л алдаатай дүгнэлт хийсээр байгаа юм.

Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж асан томоохон улсын нэгэн болох Чингис хааны ууган хүү Зүчийн (Жочийн ч гэх нь бий) байгуулсан улсыг Монголчууд хан эзнийх нь нэрээр “Зүчийн улс” гэдэг байсан бөгөөд хожим нь төр барьж байсан удмынхны нь нэрээр Батын улс, Бэрхийн улс гэх мэтээр ч нэрлэж байв. Анх “Алтан орд” хэмээх нэр XIII зууны эцэс, XIV зууны эхэн үеийн түүхэн зохиолууд тухайлбал, Рашид ад Диний бүтээлд тааралддаг.

Харин оросууд “Государство Монголо-татар (Монгол-татаарын улс)”, “Татары (татаарууд)” гэж нэрлэдэг байсан ба Монголчууд ханыхаа хүрээ буюу нийслэлийг “Ханы ордон”, “Орд” гэж ярьдаг байснаас улбаалан оросууд хоорондоо бас товчоор “Орда” гэж ч нэрлэдэг байжээ.

 

Дундад эртний түрэг угсааны улс аймгууд Зүчийн улсыг “Улу Улус (Их улс)” гэдэг байсан ба баруун Европын сурвалжуудад “Comania” (Коман улс)”, “Dasht-i-Qifchag” (Дашт–и–Кибчаг буюу Кибчагийн тал) гэх мэтээр нэрлэж иржээ. Харин “Алтан ордон (Золотая Орда)” гэдэг нэр томьёог анх 1566 онд хэвлэгдсэн “Казаны түүх (Казанская история)” хэмээх бүтээлдээ нэр нь үл мэдэгдэх нэгэн зохиогч хэрэглэсэн[10] байх бөгөөд түүнээс хойш оросын түүхчид “Золотая орда” гэх нэр томьёог хэрэглэх болж, түүний нөлөөгөөр ХХ зууны дунд үеэс гадаадынхан төдийгүй Монголын түүхчид ч ийн нэрийдэх болжээ. “Алтан” гэж нэрлэх болсны учир нь Зүчийн удмын хан ноёд орд өргөөгөө дотор, гадаргүй алт, мөнгөн эдээр чимэглэж[11] байсантай холбоотой байж болох юм.

Мөн “Алтан Орд” гэдэг нь Зүчийн удмынхны захирсан улсын “Сыра орд” буюу “Шар орд” гэдгийн орос хэлний татлагаар үүссэн хувилбар гэж тайлбарласан[12] нь ч бий. Энэ хувилбарыг бас Оросын түүхч Савельев[13] дэмждэг.

Японы эрдэмтэн Мияаваки Жюнко Алтан ордны улс XIV-XV зуунд “Цагаан ордны хант улс” хэмээн нэрлэгдэж байсан” гэж тэмдэглэжээ[14]. Гэхдээ чухам яагаад ингэж нэрлэх болсноо хангалттай баримт нотолгооноор тайлбарлаагүй. Оросын болон өрнөдийн зарим түүхчид Зүчийн улс (Улуса Джучи), Алтан ордон (Золотая Орда) гэж ерөнхийд нь хоёр янзаар дуудаж бичиж хэвшсэн байгаа нь нэршлийн хувьд нэгдсэн ойлголт үгүй байгааг харуулж байна.

Мөн Зүчийн улсыг эзэнт гүрний баруун хязгаар байсан гэдэг утгаар нь цагаан өнгөтэй байсан гэж үзэх нь ч бий. Плано Карпини өөрийн бүтээлдээ Гүюгийг сонгох дөрвөн өдрийн ёслол дээр эхний өдөр цагаан торгон дээл өмсөж том цагаан асарт хуралдсан гэж учир тэр цагаан өнгө нь Зүчийн улсыг бэлэгдсэн гэж таамаглал гаргасан байдаг. Мөн Цагаан өнгө бол зүүн талын эзэмшил бүхий “ах орд” буюу Батын ах Ордугийн, баруун талын эзэмшил нь Батын “хөх орд” хэмээн хуваасан нь ч бий. Ордугийн эзэмшил цагаан орд, Батын эзэмшил Алтан ордны улс нь хөх орд гэж үзэх нэгэн бас бий. Хөх өнгө бол дорнын ард түмнийг илтгэх өнгө. Тиймээс дорно зүгт орших Ордугийн эзэмшил хөх орд байсан байж болно. Гэсэн ч эх сурвалжуудад гарч буй цагаан болон хөх өнгө нь ямар ордод яг яаж баталгаатай хамаарч байгаа нь тодорхой бус юм.

Тухайлбал: Г.Хафизов[15] Улуса Джучи буюу Зүчийн улс гэж нэрлэдэг. Бусад судлаачид аль өөрт эвтэй мөн шууд хуулбарласнаараа “Улуса Джучи” буюу Зүчийн улс, “Золотая Орда” буюу Алтан ордны улс, “Тюрк Кипчакский хагант улс буюу” Кибчакын хаант улс гэх зэргээр янз бүрээр нэрлэж ирсэн нь төөрөлдөх нэг үндэс болж өгчээ.

Монголчууд эртнээс нааш орон гэрээ орд өргөө хэмээн хүндэтгэн дууддаг байсан. Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь”-д орд- хүндэтгэвэл зохих эрхэм хүний байрлан орших орон, зуны ордон, хааны ордон[16] гэх зэргээр тайлбарлажээ. Бүр утгачилан ойлговол Алтаар чимэглэсэн гэртэй улс орон гэж ойлгож болно.

Монголын эзэнт гүрнээс салан гарсан улсууд ихэнх нь удирдагчынхаа нэрээр нэрлэгддэг. Тухайлбал: Цагаадайн улс, Өгэдэйн улс, Хүлэгүгийн буюу Ил хаадын улс, Төмөрийн эзэнт гүрэн гэх мэт. Үүнтэй нэгэн адил Зүчийн улс гэж нэрлэгдэж байсан ч цаг хугацааны эрхэнд Алтан ордны улс, улмаар XVI-XV зууны үед зүгээр л “Орд” буюу их “орда”[17] хэмээн нэрлэгдэх болсон. Оросууд “орда”[18][19] гэдгийг тайлбарлахдаа хааны ордон, өргөө, отог, лагерь буюу зуслан гэж тайлбарладаг.

Эцэст нь дүгнэж хэлэхэд Алтан ордны улс бус харин анхны уугуул нэрээр нь тус улсыг “Зүчийн улс” хэмээн нэрлэх нь зүйд нийцэх бөгөөд цаашид ч тус улсын тухай ярьж бичихдээ Анхны эрх баригчийн нэрээр “Зүчийн улс” хэмээн дурдаж байх нь зүйтэй биз ээ.

Сэтгэгдэл 15ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 11. 9:34
Үнэн хаана байна

Цаг хугацаа урсан өнгөрөхөд бүх юм мартагдах байдалд орох ба үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлүүд завсраар нь орж ирэн будилаантуулдаг. Үүнийг ялангуяа оросууд сайн хийдэг. Тэхээр яг үнэнийг хэзээч гаргаж чаддаггүй. Яагаад гэвэл баримтуудыг зориудаар буюу өөр байдлаар алга болгодог. Маргашгүй ганц үнэн бол монголчуудын эрхшээлд оросууд байсан нь гарцаагүй. Алтан ордны улс байсан нь гарцаагүй. Харин хэрхэн ингэж нэрлсэн талаар яриад л явж байхад түүхийн буруу нотолгоо болохгүй. Харин оросууд өөрсдийгөө монголын эрхшээлд байгаагүй гэдэг санааг гаргаж ирэхийн тулд янз бүрийн нэр томьёоны гарал үүсэл гаргаж ирэхийг зорьж байгаа бол ийм юманд битгий оролц

2018, 11 сар 26. 18:01
Зочин

Бид нарыг мэдэхгүй байхад өдөрт хэдэн зуугаараа түүх соёлын олдворууд урагшаа гарч байгаа шд

2017, 11 сар 13. 21:40
Зочин

ortoi

2017, 11 сар 13. 19:03
Зочин

Нэг хүн их сонин юм үзүүлсэн, ярьсан.Би түүхч биш тул холбож өгч болно. Утсаа тавиарай.

2017, 11 сар 13. 18:15
Зочин

Энэ талаар Л.Н.Гумилев гуай маш тодохой бичсэн дээ.

2018, 5 сар 8. 18:56
Зочин

Алтан ордны улс гэж нэрлэгдсэн тухайд бол Энэ улсын нийслэл Сарай хотын үүдэнд нэг бүр нь 15 тонн жинтэй хоёр алтан морины хөшөө сүндэрлэж хот руу орж ирэхэд маш их гэрэл цацран гайхалтай сайхан харагддаг байсан учир Алтан ОрД гэх болсон. Улсйг бас Алтан ордны улс гэж нэрлэх болсон юм. Ялалт. Ш. Судлаач.

2017, 11 сар 13. 18:53
Зочинзочин

Оросууд зориудаар тнголын түүхийг ав болох ээдрээ эй ойлгомжгүй болгохыг хичээсээр ирсэн. Одоо ч гэсэн дунд сургуульд монголын түүхийг маш ойлго жгүй цэгцгүй зааж байгаа. Хятад орос 2 монголчуудыг түр ээс нь холдуулахыг хичээсээр ирсэн

2017, 11 сар 13. 22:12
Зочин

Мэдрэлтээд байгаарай.

2017, 11 сар 13. 18:09
Зочин

ЧИНГЭС биш ЧИНГИС /Их хааныхаа нэрийг ядаж нэг янзаар бичиж байхсан даа./

2017, 7 сар 21. 15:51
батбилэг

МНТ-нд гардаг хэрэйд, найман, хонгирадуул одоо ч байсаар байна. Хасагийн Хэрэйд ерөнхийдөө Казахстаны зүүн хэсэг, хятадын шинжиан, монголын баян-өлгийд амьдарч байгаа. Монголчууд шүүдээ.

2017, 6 сар 2. 14:13
Зочин

Буриадад Уст Орд гэж бий ямар учиртайн?

2017, 6 сар 3. 21:55
Зочинsudlaach

"Zolotaya orda" - Altan ord gej orosuud hojim nerlesen. Bat Khàany uees ulsaa " Ike Mogul ulus " gdg bsn. Enethegt ulsaa baiguulaad bas "Ike Mogul" gdg bsn ...

2017, 6 сар 2. 21:16
Зочин

Устай ордон кккк

2017, 11 сар 14. 19:56
Ded

Ord goliin belchir gesen utgatai Oros ug

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]