Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Аюултай дээрэмчин хунхуузууд гэрэл зурагт хэрхэн үлдэвУншсан31,322

Тэднийг хунхуузууд хэмээнэ. Толгойгоо цагаан даавуугаар ороосон хунхуузууд сэтэрхий тэвнэ байсан ч хуу цөлмөдөг шулуундаа гарсан тонуулчид байжээ.

Холын аян хийж буй жинчдийн замыг тосч байгаад тонож орхидог хүмүүсийг хаа сайгүй их замын дээрэмчид хэмээн нэрлэж иржээ. Манайд ч ийм нөхдүүд мэр сэр байсан бөгөөд бид тэдиийгээ шилийн сайн эрс хэмээн магтан дуулсаар өдийг хүрэв. Орост л гэхэд Котовский гэж молдав гаралтай жинхэнэ их замын дээрэмчин өнгөрсөн зууны эхээр тодров. Тэгээд дээрмээ хийж аваад Октябрийн хувьсгалтай золгон шууд генерал боллоо. Молдавууд ийм дээрэмчнийг "гайдук" хэмээн нэрлэнэ. Тэр, Одессийн Бендер шиг хууран мэхэлдэггүй шууд духанд нь сум зоогоод л дээрэмдчихдэг жинхэнэ цагаандаа гарсан тонуулчин байлаа. Унгарт бас ийм сайн эрс байсан. Хятадад ч байсан. Ялангуяа манай аянчин жинчин, мөргөлчдийг тонодог хэсэг бүлэг байсан агаад нэрийг нь сонсоод, хөөрхий мөргөлчид шээс алдах шахдаг байж.

Тэднийг хунхуузууд хэмээнэ. Толгойгоо цагаан даавуугаар ороосон хунхуузууд сэтэрхий тэвнэ байсан ч хуу цөлмөдөг шулуундаа гарсан тонуулчид байжээ.

1890-ээд оны сүүлчээс Өвөр Монголын Жирэм, Горлос нутгийн дээрэмчин Хунхуузууд (Улаан сахалт гэсэг үг юм гэнэ билээ)-ын бослогоос үлдсэн үлдэгдлүүд ард олныг дээрэмдэн тонож эхэлснийг эсэргүүцэн анх боссон Э.Тогтох тайж хожим Богд Хаант Монгол Улсын дайчин баатар, төрийн зүтгэлтэн болсон билээ. Э.Тогтох тайжийн хунхуузуудын эсрэг тэмцэл үргэлжилсээр 1906 он хүрчээ. Хунхуузууд Хаант Орос, Солонгосын хойгтой залгаа Манжуур, ӨвөрМонголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан тул тэдний эсрэг оросууд хүртэл казак цэргийн ангиудыг явуулж хүч хэрэглэн дарсан гэдэг. Манжийн цэргүүд ч хунхуузуудыг дарж, аажмаар давамгайлан босогчдыг харгислан дарж авчээ.

Тогтох тайжийн хувьд Манжийн Засгийн газраас “Шинэ засгийн бодлого” гэгчийг гаргасан тул тэрбээр тэмцлийн эрчээ сулруулалгүй Манжийн эсрэг зэвсгийн ирээ хандуулж, дайчин эрсээ тэмцэлд дуудсанаар ард олны дунд Тогтох тайжийн нэр хүнд өсч, Монгол цэргийн отрядын удирдагчийнх нь хувьд хошуу ноён Рагуу онцлох тэмдэг, цэргийн тугийг түүнд олгосон байна.

Гэхдээ энд Тогтох тайжийн тухай үл өгүүлэн тэрхүү аюулт хунхуузууд хэрхэн гэрэл зурагт үлдсэнийг та бүхэндээ сонирхуулж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]