Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Өвөрмонголын бөхчүүд Бэлгүдэйн аман хүзүүний ясыг шүтэж байнаУншсан11,560

ӨвөрМонголын бөхчүүдийн тахин шүтэж, сайн бөх болгож өгөөч хэмээн хүслээ шивнэж гуйдаг нэгэн зүйл байдаг гэнэ. Тэр нь олны нэрлэж заншсанаар Бэлгүдэйн аман хүзүү хэмээгч хоёр талдаа сэнжтэй, арван найман сантиметр урт бөгөөд хүний гap орж багтах ясны чулуужмал юм.

Бэлгүдэй нь Есүхэй баатарын Сочгил нэрт хатнаас төрсөн хөвгүүн бөгөөд бяр чадалтай, бөх caйн барилддагаараа алдартай, дайнд гарамгай, эрэлхэг баатарлаг хүн байсан гэдэг. Чингис хаан мoнголын oлон аймгийг хураан нэгтгэхдээ Хасрын хаваар, Бэлгүдэйн бөхөөр ялсан гэж магтаж дуулдаг түүхийн сурвалжууд олон.

Цэргийн хэрэгт чадварлаг нэгэн байсан боловч Татаруудыг даран сөнөөх цаг мөчид Их Чэрэнд цэргийн нууцыг алдсанаас болон цэрэг удирдан жанжлах байр сууриа алдсан байна. 1206 онд Онон, Хэрлэнгийн газар нутгийг өвлөсөн ба 1250-иад онд 100 орчим насандаа нас барсан гэдэг.

 

Түүний үр хойчис Юань улсын үед Гуан Нин ван цолд өргөмжлөгдөөд, Онон, Хэрлэн голын нутагт аж төрж байсан. Бага хаадын үед Оннигууд аймгийг захирч байсна, XVII зууны эхээр Авга, Авга нар хошууд болжээ. Зарим хэсэг нь Халхын Сэцэн хан аймгийн дотор харъяат тайж болж үлдсэн. Одоогоор Өвөр Монголд ихэнхи нь амьдарч байна.

1960 он болтол ӨвөрМонголын авага хошууны сүмд тахиж байсан энэхүү чулуужмалыг хожим нь хүмуус шашинтай тэмцэх, мухар сүсгийг арилгах, хуучныг эвдэх үзэл суртлын нөлөөнөөс болж нэг их шүтэж тахихгүй болжээ. Хятадын соёлын их хувьсгалын үед сүм хийдийг нурааж бурхан шүтээнийг талхидаж байсан үед энэ чулуужсан яс нь овоолоостой аргалын дэргэд хаягдаатай байсныг Го Ванчиг хэмээгч олж хадгалж байсныг хожим аймгийн албаны хүмүүс авч шинжилгээ судалгаа хийсэн гэнэ.

Бөх Бэлгүдэйн аман хүзүүний ясны тухай Монгол судлаач Ринчингиваа гуай их дээр үед Өвөр Монголын нэгэн coнинд мэдээлсэн бөгөөд түүнээс хойш coнин сэтгүүл дээр элбэг харагддаг болсон гэнэ. Энэхүү чулуужмалыг ардын дунд хүний яс биш, тэмээний хүзүүний яс, аварга гүрвэлийн яс гэх мэтээр ярьдаг байсныг тэмдэглүүштэй.

Гэвч хүний яс мөн эсэхийг нийтэд зарласан тодорхойлолт гараагүй боловч соёлын үнэт зүйл хэмээн өвөрлөгчид үздэг гэнэ. ӨвөрМонголын дөрвөн авга хэмээх хошуудын ардууд төдийгүй үзэмчин, хуучид, сөнөд зэрэг шилийн голын чуулганы бусад ястнууд ч энэ аман хүзүүний ясанд мөргөж caйн бөх болох гэж адис авдаг гэнэ.

Сэтгэгдэл 9ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 2 сар 15. 13:08
Зочин

Та нар Чингис хаан гээд ядаж хаан цолыг нь хамт хэлээч нэг их үеийн юм шиг Чингис гээд л хуцах юм.Хүндэтгэлтэй ярьж бич.Хаан хүн шүү та нарыг бодвол.Шууд нэрийг нь хэлэхээс зайлсхийж Өндөрхаан,Эзэн Богд гэхчилэн хүндлэн хэлдэг

2016, 5 сар 30. 16:29
zochin

Chinggis khaan 1162 ond torson l gej bichdeg shde 100 jileer zorvvlj boddog hvn bas bna shvv

2018, 1 сар 23. 12:08
ганбаа

тоо бод тос ид

2016, 5 сар 26. 11:56
Зочин

1250-д онд Билгүдэй яахлаараа 100 орчим настай байдаг юм. Тэмүжин 1262 онд төрж байхад энэ сэтгүүлч нар гэж мэдлэггүй балай гарууд байдаг нь улам л батлагдаад байх юмаа

2018, 1 сар 24. 16:17
Зочин

Тэмүүжин 1162-1227 хооронд амьдарч байсан байсан гэж түүхийн хичээл дээр заалгасан. Арай 1262 онд төрөөгүй байхаа

2017, 1 сар 8. 22:24
Зочинbold

Chi uuruu jaahan unshaad uutnaas garch setge. Temyjin chin 1162ond turuud 1206onii ih huraldaigaar chingis haan bolj 1227 ond tengert halisan yum

2016, 5 сар 27. 21:42
баба

Хахаха

2016, 5 сар 26. 13:31
zochin

Temuujin 1262 ond tursun gej yu hutsaad bgaa yum be? uuruu yu medej bgaa hun be?

2016, 5 сар 26. 10:46
Дорж

Үүнийг шинжлээд хэрэггүй. Бэлгүйн аман хүзүүний с гээд л мөргөж залбираад барилдаад байх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]