Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Чөлөөлөх дайны сонирхолтой гэрэл зургуудУншсан18,803

1945 онд Монголын зэвсэгт хүчин Зөвлөлтийн армитай хамт цагаан хэрэм давтал тулалдаж Японы Квантуны армид цохилт өгсөн билээ.

 1945 оны 8 дугаар сарын 10. БНМАУ-ын Бага хурал ба Засгийн газраас Японд дайн зарлах тухай тунхаглах бичиг

 Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан цэрэг дайчидтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсов.

 Монгол ардын цэргийн морин анги Бага хянганы даваанд

 Манай дайчид Говь хянганыг туулсан нь.

 Тэмээн хөсөг Чөлөөлөх дайны үед.

 Монголын морьт ангийн цэрэг урт цагаан хэрмийн хаалгаар орж байгаа нь

 Монгол-Зөвлөлтийн армийн командлал Хятадын чөлөөлөх армийнхантай уулзаж байгаа нь

 Гу-бай-кү-г чөлөөлсний дараа цуглаан хийж байгаа нь

 Жэхе хотыг чөлөөлсөн нь

 ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны орлогч дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн, Байгалийн фронтын командлагч, хурандаа генерал М.П.Ковалёв, Цэргийн Улс төрийн газрын дарга дэслэгч генерал Ю.Цэдэнбал, МАХЦ-ийн Жанжин штабын дарга дэслэгч генерал Рубин нар

 Чөлөөлөх дайнд оролцсон МАХЦ-ийн нэгтгэл ангиудын зарим дарга нар

 Зүүн гар талаас: Монгол Улсын баатар Д.Данзанваанчиг, С.Дампил, Улс төрийн газрын орлогч дарга, хурандаа Д.Цэдэндамбаа нар

 Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 51 дүгээр хурлын тогтоолоор МАХЦ-ийн ангиудын Улаан тугийг үйлдэх журам, Улаан тугийн тухай дүрмийг шинэчлэн баталж, анги, нэгтгэлүүдийн тугийг шинэчлэн, байлдааны фронт дээр гардуулан өгчээ

 7 дугаар механикжуулсан бригадын 1945 оны 8 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Жанбей хотоос урагш 12 километрийн зайтай Жанчхүүгийн давааны ард болсон байлдааны ажиллагааг үзүүлсэн схем

 Сайн дурын морьт отрядын дарга, хошууч генерал Ч.Мижид

 Сайн дурын морьт отрядын төв штабын дарга дэд хурандаа В.Даржаа

 Үнэмлэх

 Японыг ялсны төлөө медалийн үнэмлэх

 Улаанбаатар хотын Буянт-Ухаагийн тохойд болсон баярын буудлага

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 11 сар 11. 9:40
порлетар

монголын нэгэн зөгнөлт зохиол дээр хүн төрлөхтөн ангарагаас дэлхийд ирсэн ирэхдээ яг тийм хөшөө босгож орихсон гэж гардаг багдаа уншиж байлаа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]