Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Вакцины ачаар мартагдаж буй өвчнүүдУншсан1,440

Хүн төрөлхтөний өмнө тулгарсан аюул заналыг арилгахад өндөр үр дүнгээ үзүүлсэн вакцины олон нийтийн эрүүл мэндэд үзүүлсэн ач тусад бид төдийлөн талархаад байж чаддаггүй нь үнэн. The History of Vaccines вебсайтын редактор, эпидемологич Рене Нажера “Хүмүүс бид эрсдлийг тооцохдоо муу байх юм. Ямар нэгэн өвчнөөр олон хүн үхэж байгааг өөрийн нүдээрээ хараагүй л бол тухайн өвчнийг сүртэй зүйл гэж хүлээж авдаггүй” хэмээж байсан юм.

Бэлтгэсэн Б.Нямдолгор

Өвчинтэй тэмцэх өндөр үр дүнтэй вакцинуудын ачийг хүмүүс бид заримдаа мартчих гээд байх юм. Хүн амыг бүх нийтээр вакцинд хамруулсан нь амь нас авч оддог аймшигтай олон өвчнийг бууруулж, заримыг нь үндсээр нь үгүй хийхэд тусалсан билээ. Хүн төрөлхтөний өмнө тулгарсан аюул заналыг арилгахад өндөр үр дүнгээ үзүүлсэн вакцины ач тусад бид төдийлөн талархаад байж чаддаггүй нь  үнэн. The History of Vaccines вебсайтын редактор, эпидемологич Рене Нажера “Хүмүүс бид эрсдлийг тооцохдоо муу байх юм. Ямар нэгэн өвчнөөр олон хүн үхэж байгааг өөрийн нүдээрээ хараагүй л бол тухайн өвчнийг сүртэй зүйл гэж хүлээж авдаггүй” хэмээж байв. Ингээд вакцины ачаар төдийлөн дуулдахаа больсон өвчнүүдийн талаархи мэдээлэл.

Цэцэг өвчин

Вакцины хүчээр дэлхий даяар үгүй хийж чадсан цорын ганц өвчин бол цэцэг өвчин юм. Дэлхийн хамгийн анхны вакциныг 1796 онд Английн эмч Эдвард Женнер зохион бүтээсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Үхрийн боом өвчин туссан саальчдыг цэцэг өвчний эсрэг дархлаатай болсныг анзаарсан тэрбээр найман настай нэгэн хүүг саальчдын үхрийн боом өвчний шархаар халдварлуулж байгаад вакцинаа тарьжээ. Ингээд хүүг цэцэг өвчтэй хүмүүстэй байлгаж үзэхэд цэцэг өвчний ямар ч шинж тэмдэг илрээгүй бөгөөд Женнер уг өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг гаргаж авсан гэдгээ ойлгосон байна. Өнөө цагт ёсзүйгүйд  тооцогдох уг туршилт нь үнэхээр чухал ач холбогдолтой үйл явц болсон байдаг. Цэцэг өвчин үүнээс өмнөх бүх л түүхийн тугшид хүн төрөлхтөний 30 хувийг үгүй хийдэг байсан ба Европын колоничлогчдыг цэцэг болон бусад шинэ өвчнүүдийг авчирснаас хойш Хойд, Өмнөд Америк дахь уугуул иргэд бүр ч ихээр хиарсан юм. Женнер эмчийн вакцинаар Испани улс хаант улсынхаа нийт иргэдийг вакцинжуулжээ. Дараахан нь Британи улс иргэдээ дархлаажуулсан ба 1850-иад оноос Массачусеттс муж  цэцэг өвчний вакциныг заавал хийлгэх ёстой гэж АНУ-д зарласан анхны муж болсон. Ингээд 1900-гаад оны дунд үе буюу Дэлхийн Хоёрдугаар дайны дараа дэлхийн улс орнууд яагаад бид цэцэг өвчнөөс ангижирч болдоггүй юм бэ гэсэн шийдвэрийг гаргаж түүнээс хойш хичээл зүтгэл гаргасны ачаар 1979 он гэхэд дэлхий даяараа цэцэг өвчингүй болж чадсан билээ.

Галзуу өвчин

Old Yeller, To Kill a Mockingbird, Their Eyes Were Watching God зэрэг олон кино, утга зохиолд галзуу өвчний тухай дүрслэн харуулдаг. Зан авирыг хувирамтгай болгож орхидог аймшигт өвчин урьдчилан сэргийлэх тарилгын ачаар өдгөө үгүй болжээ. Галзуу өвчний хувьд бусад вакцинаас арай өөр буюу зөвхөн хүмүүст хийхээс гадна энэ өвчнөөр өвчилдөг ноход зэрэг амьтдад ч мөн тарьдагаараа онцлогтой. Улс орнуудын галзуу өвчнөөс сэргийлэх хөтөлбөрүүдэд гэрийн тэжээвэр амьтдыг вакцинжуулахыг тусгасан байдаг. Хүн ямар нэгэн амьтанд хазуулсан тохиолдолд тухайн амьтан нь вакцинд хамрагдсан эсэхээс үл шалтгаалан эмнэлэгт хандаж заавал галзуугийн вакцин хийлгэх ёстой байдаг.

Саа өвчин

Саа өвчин нь АНУ-ын хамгийн аймшигт өвчнүүдийн нэг байсан цаг бий. Ерөнхийлөгч Франклин Рузвельтыг тэргэнцэрт суулгасан энэ вирусийн гаралтай халдвар өвчилсөн хүнийг түр зуур аль эсвэл бүрмөсөн саажуулж орхидог. Саажилт тусахаар тухайн хүн өөрийнхөөрөө амьсгалж чадахаа больдог болохоор асар олон хүн “төмөр уушиг”-тай болохоос өөр аргагүйд хүрч байлаа. 1940-өөд оны сүүлчээр нэг жилд  л гэхэд 35000 орчим Америк иргэн хөгжлийн бэрхшээлтэй болж хоцорч байв. 1952 он болоход саагаар өвчлөгсдийн тоо дээд цэгтээ хүрч 57879 хүн халдвар авснаас 3145 нь амь насаа алдсан байдаг. 1954 онд Жонас Солкыг саагийн эсрэг вакцинаа турших явцад эцэг эхчүүд хүүхдүүддээ вакцин хийлгэхээр цугласан байв. Үр дүнд нь 623 мянган хүүхэд вакцинд хамрагдаж, саагаас урьдчилан сэргийлэхэд 80-90 хувийн үр дүнтэй нь батлагдсан байна. Хүүхдүүдийг үргэлжлүүлэн вакцинд хамруулсны хүчинд 1979 оноос хойш АНУ-д саа өвчний тохиолдол бараг үгүй болжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]