Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

ОХУ-ын Баатар эрэлхэг буриад хүүУншсан32,665

Монгол хүний чанарыг өмөөрөхүйн хажуугаар залуучуудад сургамжтай нэгэн түүхийг дор сийрүүлье. Энэ түүхийн баатар нь Монгол Улсын иргэн биш хэдий ч бидний мах цусны тасархай, хөх толботны үр удам.

 

Амьдралын эрхээр харийг зорьсон олон Монгол залуус хилийн чанадад алтан амиа өргөсөн муу чимээ сүүлийн үед их ирэх болжээ. Хар муу санаатны золиос болох нэг нь байхад үйлийн үрээр өөрийн буруугаас болж эрсдэх залуус ч цөөрөхгүй шинжтэй. Хулгай зэлгий, хар тамхи, биеэ үнэлэлт элдэв муу хэрэгт холбогдож харийн орны хуулийн байгууллагын үүдийг татсан мэдээлэл ч өдөр алгасалгүй гарах юм.

Үүнээс үндэслээд Монгол хүний тал шигээ уужуу холч ухаан, хүний мөс чанар алдагдлаа, бидэн шиг залхуу амиа хичээсэн хүн дэлхийд байхгүй боллоо хэмээн хаа сайгүй бичсээр. Энэ дүгнэлтэд хариу болгож жаахан ч гэсэн Монгол хүний чанарыг өмөөрөхүйн хажуугаар залуучуудад сургамжтай нэгэн түүхийг дор сийрүүлье.

Энэ түүхийн баатар нь Монгол Улсын иргэн биш хэдий ч бидний мах цусны тасархай, хөх толботны үр удам.

1991 оны наймдугаар сарын 04-нд ОХУ-ын Агийн Буриадын тойрогт Цыденжапов буюу Цэдэнжавын гэр бүл хүү охин хоёр ихэр үртэй болсон ба бүстэйд нь Алдар, бүсгүйд нь Арюна буюу Ариунаа хэмээх нэр өгчээ. Алдар хүү өсөн торниж төрөлх хотдоо ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж эрийн цээнд хүрэн 2009 онд цэргийн албанд татагдсан байна. Улмаар Номхон далайн флотын харьяа Фокино хот дахь тэнгисийн цэргийн ангид хуваарилагдсан байна. 

Байгал нуурын эрэгт өссөн буриад хүүгийн хувьд усан цэрэг болох нь нэр төрийн хэрэг байжээ. 2009 оны есдүгээр сарын 24-ний өглөө түүний алба хааж байсан Номхон далайн флотын байлдааны усан онгоц Камчатк руу хөдөлжээ. 

Замд явж байх үед байлдааны усан онгоцны түлш дамжуулагчийн холбоос утсанд богино холбоо үүссэний улмаас хоромхон зуурт асар их гал дүрэлзсэн байна. Тухайн үед уурын зуухны жижүүр хийж байсан Алдар богино холболт үүссэн цахилгааны утсыг аюулгүй болгох гэтэл урдаас нь дүрэлзсэн их гал тосож байв. 

Гал маш хурдтайгаар газар авч байсан тул юу юугүй онгоцны түлшний савны бусад холбоосыг хайлуулж дэлбэрэх аюул нүүрлэлээ. 

Энэ үед Алдар мөчийн төдийд ч эргэлзсэнгүй гал руу орж бүх холбоосыг салгаж амжлаа. Тэрээр дүрэлзсэн галын голомтонд салгах товхыг эргүүлээд гарч ирэхэд 9 секундыг зарцуулсан юм. Гэвч энэ 9 секунд түүний амь амьдралыг хэмжсэн хугацаа байлаа. Байлдааны усан онгоцны уурын зуухны хэсгээс Алдарыг гарч ирэхдээ түүний биед түлэгдээгүй газар үлдээгүй байжээ. 

Хэрвээ Алдар усан онгоцны уурын зуухны галын эх сурвалжийг зөв тогтоож, аюулгүй болгоход өчүүхэн төдий хугацаа алдсан бол хэдэн зуун тонны түлш бүхий усан онгоц дэлбэрч 300 гаруй усан цэргийн амь үрэгдэх байлаа. Түүнийг Владивосток дахь Номхон далайн флотын цэргийн эмнэлэгт хүргэж ирсэн ба эмч нар буриад залуугийн амийг аврахын тулд дөрөв хоног тэмцсэн боловч 2009 оны есдүгээр сарын 28-нд Алдар Цыденжапов нас барсан юм.

Тэр ердөө ганцхан сарын дараа цэргээс халагдаж төрөлх Агийн Буриадад орших гэртээ очих байлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдар Батарович Цыденжаповыг ОХУ-ын Баатар цол, Алтан од одонгоор нэхэн шагнажээ. 

Мөн түүний хөшөөг төрөлх хотод нь босгож нэг гудамжийг түүний нэрэмжит болгожээ. Олон эрсийн амийг аварсан буриад залуу шиг олон Монгол залуус манай улсад бий. Бусдын төлөө өөрийнхөө амийг өргөнө гэдэг хүмүүний сэтгэл зүрхний далд орших хамгийн энэрэнгүй хэрнээ эрэлхгийн туйл ажгуу. 

Хэн нэгний төлөө өөрт байгаагаа харамгүй зориулж чаддаг эрэлхэг зоригт хөвгүүд манай улсын дотоодод өч төчнөөнөөрөө бий, тэдний түүх ч тасрахгүй оршсоор байгаа гэдэгт итгэлтэй байна.

 
Сэтгэгдэл 55ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 25. 23:27
ЗочинЦ.Цэнгэл

Монгол цус мөн дөө.

2017, 11 сар 15. 15:07
халх

Сэтгэл хөдлөчлөө байз ямар агуу зүрх зориг бэ

2018, 10 сар 24. 13:11
уулинхай

уйлав

2016, 12 сар 14. 12:16
Зочинjss

gavya baiguulhaar n ovormongol buriaduudiig manai mongol mongol tsus geed l neg bol umhii buriad umhii hujaa ged hujaa l bol hujaa baga yastan l bol baga yastan boloo manaid pad baihgui ed

2017, 11 сар 22. 9:47
Bi baga tegeed chi yahiin

Shaatsan batsaan be chi mongol geheeree zowhon halhuud gj bodoo yu. chamd halhuudiig busdaas deer gj itguulj mongolchuudiig butarhai bailgah gsen hortoi bodol tolgoid chin gvn shingej Dambajaa

2016, 8 сар 8. 17:00
hunter

Aguu hun ym

2017, 1 сар 24. 3:39
Зочин

Bas Hoorhii nyalh amitnii ur.

2016, 5 сар 8. 10:29
xxx

Агийн буриад гэх ... байгал нуурын эрэгг гэх ... хорь буриад юм уу аг буриад юм уу ойлгосонгүйэ. Эрэлхэг хөвүүн байна. Дорнодын зүүн хойд хэсэгт агийн буриадууд байдаг шударга шүү - Шинэбаярыг сонгуулиар ирэхэд нь хөвүүн чамайг бид сонгохгүйэ мөнгөө энд битгий дэмий үр гэж байгаам ... харин цагаан - овоо сумын хорь буриадуудад 3 намын батлахтай хүн цөөнгүй байсан шүү ... хэт туйлширах онцгүйэ ... газар нутгийн нэрийг сайн судлаж байж бичиж бай. Агийн буриадууд Хорь буриадын зүүн талд нутагладаг. Байгал нуураас хол шүү дэ

2016, 5 сар 7. 6:06
Зочин

mongol hunii er zorig gj uur lduu. negiig albal solio 2 iig albal hojoo gedeg shig

2016, 5 сар 7. 1:31
zzz

Mongol bailgui yahav dee, huvi zayanii erheer delhiigeer tarsan byh mongol yndestengyyd MONGOL,,,,Gadna amdardag mongoliin byh yndestengyyd oorsdiigoo mongol yndesten gedgee meddeg, tyygeeree ch baharhdag, Mongoliig saihan saihan hogjoosee geed hysch baidag um bilee,,,Manaid baigaa mongolchuud maani iim archaagui bodoltoi baij bolohgui shyy,,,Chingisiin Mongol mongoliin olon yndesten yastan delhiin hogjild noloolj yavsan uls gedgiig byy mart.,Chingis haan tyygeeree baharhaj baisan haan shyy.

2016, 4 сар 14. 11:30
Энд бид Монгол гээд хөөрөөд байдаг наад Буриадууд

Буриадууд өөрсдийгөө Монгол гэж үздэггүй шүү дээ . Энд худалаа бид Монгол гэж хөөрөд яах бэ

2018, 3 сар 6. 23:16
Зочин

их гүрний уусгах бодлогын хор уршиг. би буриад, манай хамаатнууд агын районд олон байгаа.

2016, 4 сар 14. 9:42
зочин

Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч сэтгэл зүрх 2 тоо шатаж явах үедээ чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө чиний төлөө үхье гэж эх орон доо хэлсэн.

2016, 4 сар 14. 8:41
Zochin

Baigaa orchin ni iim hymyyjil ygch baina orosiin ard tymen bol aguu eh ororchid baidag

2016, 4 сар 14. 8:38
хүн

Бахархмаар ч гэсэн Хайран сайхан монгол амь. Хүний амийг нэр төр, мөнгөөр үнэлэх бил үү. Эцэг эхдээ эргээд ирэх бил үү. Эрт дээр үеэс тэдний төлөө хичнээн их монгол хүний цус урсаж байна. Буриадын тусгаар тогтнолын төлөө амиа алдсан бол Их Монгол Гүрний их хаадын сүнс баярлахсан. Хайран сайхан залуу нас.

2016, 4 сар 14. 8:07
Эрдэнэ

Энэ хүн буриад бна уу халх бна уу хэнд хамаатай юм. Хамгийн гол нь түүний эх оронч үзэл шүү дээ. Бид эх орныхоо төлөө амиа өгөх нь хэд бол? Өнөөдөр бидэнд эх оронч үзэл гэж үгүй болж, мөнгийг л шүтэж амьдарч бна даа. Даан ч харамсмаар.

2016, 4 сар 14. 7:44
монгол хүн

хөдөөд сайхан сэтгэлтэй хүмүүс ихэнх нь бий харин хотод юу л бол социализмын үёд айл асуухад хэлж өгдөг хүн ховор байсан

2016, 4 сар 14. 6:42
Зочин

Энэ хүүхэд үнэхээр баатарлаг гавъяа байгуулжээ. Гэхдээ монгол улсын иргэн биш, шал өөр хүмүүжилтэй, эх ороноо дээдэлдэг газар төрж өссөн , өөр улсын иргэн. Манайхан өвөлжөөний нь хажууд, эсвэл эсрэг гудамжинд нь түймэр гараад байхад очих хүн гарахгүй байгаа юм чинь. Манай монгол зөвхөн мөнгө, нэр алдар л чухал болсон хүмүүс.

2016, 4 сар 13. 22:46
Зочин

mundag zaluu baij dee

2016, 4 сар 13. 21:59
Зочин

***** ivanuudiin toloo amia zolison hairan mongol ami

2016, 4 сар 13. 20:44
Зочин

Nulims dusah shahlaa, erchuudee ene bie mini eh orniihoo tuluu egzegtei ued ersdej, shaardlagatai ued shataj duusah uchirtai. Ergelzeh zuil egshin horom ch baij bolohgui.

2016, 4 сар 13. 20:25
ааааа

монгол эрчүүд ингэж эх оронч үйлдэл гаргах байтугай нутаг дээрээ ганцхан хятад төмөр бариад чарлахад ухаан алдчихаж байгаа биз дээ. хятадуудад удаа дараа зодууллаа гээд уйлагнаад гомдоллоод байгаа төрийн цагдаануудыг харчих хэрэгтэй. үхсэн элэнцгийн чингисийн цус, үр сад. дэлхийд одоо ингэж ярихаасаа ичэж амьдрах хэрэгтэй. нүдний булай боллоо ш дээ.

2016, 4 сар 13. 20:01
123

heleh ug alga aguu zorig tevcheer setgel... um sain amgalan boltugai.

2016, 4 сар 13. 19:43
Зүгээрл эргэн дурсацгаая...

Зүгээр л энэхүү аймшиггүй баатарлаг залуугийн чин зоригийг,чиний өмнөөс үхэж чадсан гавъяаг нь биширье.Амьдаараа гал дээр шарагдсан айхтар их тэвчээрийг нь дурсан санацгаая.Болох уу их бага ястануудаа...

2016, 4 сар 13. 19:37
зочин

дотор огшиж нулимс цийлэлзээд уншлаа бахархлаа чингисийн удамт зоригт монгол хүүгээ

2016, 4 сар 13. 19:18
Эх ороны хүү

Эх орон ийм хүмүүсийн зүрх сэтгэл ухаан ** хав цөсөн дээр нь оршдог юм. Одоо манай засгийн бодлого нь урвагч бөгс долоогч зуйранчингуудын амьдрах хөрсийг дэмжих болсон тул эрэлхэг хүвгүүд түр харагдахгүй байгаа юм

2016, 4 сар 13. 18:32
бодит байдал

оросууд залуу үеэ эх оронч болгон хүмүүжүүлж чадах юм, харин манайх урваач шарваач эр яашка болгож хүмүүжүүлээд байна. бид бараг тэднийг ойлгохгүй хэмжээнд очиж төрөл арилжсаныг цэргийнхэн барин тавин хэлдэг. бид өөрсдийн хүчээрээ эх орон тусгаар тогтнолоо олоогүй бусдын үхэл зовлонгоор эх оронтой болсон болохоор л эх орны үнэ цэнийг мэддэггүй байх. алив юм болоход залуусын ихэнхи нь зугатаан дүрвэж хэдэн хөгшчүүл, хижээл эрчүүд л үлдэнэ дээ.

2017, 11 сар 1. 5:04
Зочин

үгүй чи ямар үнэн хэлэв нээрээ хэдэн эмгэн өвгөн л үлдэнэ дээ гэхдээ бүгд тийм бишшүү

2016, 4 сар 13. 18:20
Зочин

Естой мундаг залуу байна.чингэсийн цустай учраас зоригтой байна.дэлхийд тарсан монголчууд ийм мундаг байхад бид яаж амьдарч байна.ичиж байна даа.ийм залуус олон байх болтугай.ум маани баднихум

2016, 4 сар 13. 18:19
Зочин

за энэ дандаа хүн муулж баалах гэж бэлдэж байдаг бичдэг хүмүүс үнэхээр сайн хүмүүс байдаг байх даа яаж ч ийм бэлэн зэлэн эсэргүүцэх зөрүүдлэх үг бичих бэлэн байдаг юм болдоо

2016, 4 сар 13. 18:18
Зочин

монголчуудын нэрийг мандуулсан жинхэнэ баатар байнаа. бахархаад баршгүй.

2016, 4 сар 13. 18:07
Зочин

Манай бат-уул чинь дэлхийн 2-р дайнд оролцож олон лаларын танкуудыг устгасан юм шуу дээ.лаларууд минь унэмшихгуй бол баатар гэсэн сайт руу ороод узээрэй.хахаха

2016, 4 сар 13. 18:07
Зочин

оросуудад алуулах нь шатахаас аймаар байсан байх

2016, 4 сар 13. 22:17
Зочин

муу өмхий **** чи

2016, 4 сар 13. 18:45
Зочин

Chinii bundgur usaar duursen uu.icheech

2016, 4 сар 13. 18:01
Зочин

uul baatar uunees mundag yum hiisen ulaanbaatariin olon humuusiig yaduuruulaad

2016, 4 сар 13. 17:58
Зочин

ta nar ehleed uursdiiguu l hichee hen ni heniigee muulaad baih yamgui

2016, 4 сар 13. 17:53
Зочин

мундаг залуу байна гэхдээ энэ хүн буриад гэсэн үүднээс биш орос эх орныхоо төлөө гэсэн үүднээс л ийм үйлдэл хийсэн

2016, 4 сар 13. 17:44
залуу басган

Буриадууд сайн болоод л баатар болдог байх. Манай Үүл ч бас баатар, гэхдээ энэ залуугийн хажууд...

2016, 4 сар 13. 17:37
Chinggis haan

Emgenel ilerhiilye

2016, 4 сар 13. 17:36
Chinggis haan

Bugdeeree mini huuhduud sain saihan baih heregtei baga herelde evtei baildaa guiya

2016, 4 сар 13. 17:28
Зочин

Жинхэнэ монгол хүмүүс ер нь хүний мөс чанараар маш муу хүмүүс байдаг ш дээ.Халхууд ер нь их өөдгүй хүмүүс байдаг.Бага ястануудаа ад үзээд л байдаг яг яс юман дээрээ халхууд арчаагүй амиа хичээсэн хогийн гарууд л байдаг ш дээ амьдрал дээр..Гадаадад халхууд л хулгай дээрэм хийж монгол улсыэн нэрийг бузарлаж байна.Хэзээ буриадууд тэгсэн гэж сонсогдож байсан юм.Монголдоо байгаа халхууд нь бага ястануудаа их ад үзнэ.Өөдгүй новшнууд бол халхууд шүү

2016, 5 сар 7. 1:44
zzz

bygdeeree oodgui bishee, bi halh gehdee mongoliinhoo byh yndesten yastang jinhen mongol l gej boddog. Halh gedeg chin bas mongoliin neg yndesten shyydee, Heden zuunii omno Ovog deedsiinhee baiguulsan gavyanii hychind negdsen mongol yndestengyyd mini BID BYGDEEREE IH MONGOLIIN YR SAD SHYY, evtei baizgaay,,, ene neted muuhai bichij baigaa hymyysiig bitgii too,,,ihenh mongolchuud maani hynee aldchaagui baigaa gej naidaj baina.

2016, 4 сар 13. 23:01
Зочин

chi estoi anduurchixlaa, gadniixan xamgiin ix bue uneldeg suudag xumuus ni toog ni gargaval dan baga yastanguud baidag,, xulgai xudal xulxiiig baga yastanguud xamgiin sain xiideg,, xeregtei zuilee avaxiin tuld xunii xold jinxene suudag garuud daa,

2016, 4 сар 13. 20:06
Зочин

ХАЛХУУД ЖИНХЭНЭ МОНГОЛ БИШ. НЭГ Ч ХАЛХ ГЭСЭН ҮГ НУУЦ ТОВЧООНД БАЙХГҮЙ. ҮНДЭС УГСААГАА МЭДЭХГҮЙ ЭРЭЭВЭР ХУРААВАР ХЭСЭГ БҮЛЭГ УРВАГЧ НӨХДИЙГ ХАЛХ ГЭЖ НЭРЛЭСЭН ЮМ.

2016, 11 сар 19. 18:44
Цахар

Хангай ханыг арлан сууж, Халдах дайсан ирэхүй дор Халхавч болсон Халх түмэн гэж Чингис хааны 6 түмний магтаалд дэмий ч нэг хэлээгүй юм шүү. Жаахан юм уншчихаад дараа нь хүн муулаарай

2016, 4 сар 14. 8:30
зочин

Тийм шүү. ихэнхи нь эрлийзүүд байдаг.

2016, 4 сар 13. 23:03
Зочин

dorvod gej mongolchuudaasaa xulgai xiigeed dorvood zugatsan xumuusiig nerlesen yum,, er ni xulgai xiideg gadniixantai xamgiin ix suudag xumuus bol golduu dorvoduud baidag,, jinxeneesee toog ni gargval minii medex mash olon uvsiin xuuxnuud gadniixantai suusandaa

2016, 4 сар 13. 18:06
zzzz

halhuud harin ch ad uzdeggui shuu novshoo, halhiin buyan ih ee duugui zalbiraad yavj bai hujaa mini bas Mongol undesten yastang hagalan butargah umhii sanaagaa tavihgui bval chamaig yu gej hun gej uzehev dee ....

2017, 1 сар 17. 2:45
Зочин

yag unen

2016, 4 сар 13. 17:51
Зочин

Хэнтиигиихэн нээрээ жудагтай юм билээ үнэн байхшүү

2016, 4 сар 13. 14:15
Зочин

бүриадуудыг элдэв муугаар нь дуудаад байдаг улсууд яасан бэ. сайн юм бичихээр таг болчихвуу. гайгүй сайныг нь бичихээр манай монгол гээд бусад үед тэнэг мангар гээд байдаггүй билүү

2016, 4 сар 13. 6:16
Зочин

ene muu heden buriad bolon busad ystnuudaa ad uzne ee mongolchuud. tegeed ted nar ni sain yum hiigeed mandahaar mongol geed l magtaad unadag manaihan neeree baigaagaaraa l bai l da.

2016, 4 сар 12. 21:02
Зочин

sn um bn

2016, 4 сар 12. 17:00
Зочин

gaihaltai tuuh bn

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]