Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Бодоход миний эцэг тэр бизУншсан52,209

Миний эх бол өөрийн ах дүү хоёрын хамт амьдарч, ханилсан эргүй, миний бие ба мөн бас гурван хүүхдийн хамт байсан нь миний санаанд байна" гэж бичжээ.

Дагуур Жамц Хорлоогийнд орж суув

Цаг цагийн аяст сайн, муу янз бүрээр дуудуулж явсан Монгол Улсын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсангийн хувийн амьдралын нэгээхэн хэсгийг уншигч олондоо хүргэе гэж бодлоо. Түүхийн хуудсыг сөхөн үзвэл, Чойбалсангийн эх Хорлоо нь хоёр хүү, хоёр охин төрүүлжээ. Хамгийн том хүү Шарав нь 1885 онд төрөөд 1946 онд Улаанбаатар хотноо нас нөгчжээ. Түүний дараа нь охин Нэрэн нь 1887 онд төрөөд 1944 онд хотод нас баржээ.

Тэднийг нийслэлийн Улиастайн амны адагт  хөдөөлүүлж чулуун хөшөө босгожээ. Гурав дахь хүүхэд нь нялхдаа эндсэн байна. Харин дөрөв дэх отгон хүү нь аргын тооллын 1885 онд буюу, билгийн тооллын 15 дугаар жарны хөхөгчин хонин жил Хэрлэн цагаан талбай хэмээх газар төрсөн нь Чойбалсан ажээ. Маршал Чойбалсанг эцэггүй бутач хүүхэд байсан гэж ярьцгаадаг.

Гэвч түүний эцэг нь хэн болох нь нэгэнт тогтоогджээ. Энэ талаар түүхийн ухааны доктор Бат-Очир судалгааны бүтээлдээ "Нутгийн хүмүүсийн яриагаар бол Чойбалсанг төрөхөөс хэдэн жилийн өмнө Манжуур дахь Дагуур Монголын газраас Суврагачин отогт цагаачилж ирсэн Жамц гэдэг хүн Хорлоогийнд орж суусан байжээ. Гэтэл отгийнхон болон хошуу тамгын захиргаа "цагаачин, тэнүүлчин оргонов" хэмээн түүнийг хавчиж гадуурхан нутаг уснаасаа үнэн хэрэгтээ хөөж явуулжээ. Жамц арга буюу тэндээс буруулан зайлж өөрийн тахиж шүтдэг Турагтай уулнаа очиж ан гөрөө хийж ганц биеэр амьдрах болсон байна" хэмээн бичжээ.

Чойбалсан: Бодоход миний эцэг тэр биз

Гэвч Хорлоо сэтгэл төвдсөнгүй Жамцын хойноос Турагтай уулыг зорин нүүж очоод хоёул нийлэн амьдарсан гэдэг. Удалгүй эв эвдэрч эцэстээ салж сарнихад хүрсэн гэнэ. Чингэхэд Жамц хэлжээ. "Чи хүүхэд олж жирэмсэн болов бололтой. Яг энэ буурин дээр бие шалтгаантай болсон хэрэг. Чиний төрүүлэх үр энэ уулын өлгийд, эхийн хэвлийд олдов. Чингэхээр эх үр бид гурвын төлөө энд даатгал хийж, шав бумба байгуулъя" хэмээн таван өнгийн том чулуугаар тэмдэг тавьж газрыг сайтар тогтоож нүдэлсэн аж. Хоёр тийшээ салахдаа Хорлоо "Үүнээс хойш чамтай дахин уулзахгүй, царай царайгаа харахгүй" гэж андгай тангараг тавьсан гэдэг юм. Хорлоо отогтоо буцаж ирээд үрээ төрүүлж нярайлахын цагт тулах түших ханьгүй их ядарч зовжээ. Нөгөө Жамц эл учрыг дуулаад нэг өдөр гэнэт хүрээд иржээ.

Хорлоог өргөж тойлж, асарч энэрч байж хүүгээ амар мэнд торүүлжээ" гэжээ. Чойбалсангийн эцэг Жамц хүүдээ Дугар гэж нэр хайрлахыг ламаас хүсэхэд тэрээр зөвшөөрчээ. Жамц ч яваад өгч, тэд дахиад уулзаагүй байна. Тэр үед нутгийнхны нь дунд нэгэн дуу гарчээ.
Дагуур гаралтай Жамц нь
Дагуулах ханьтай болсон шүү
Даамай амраг Хорлоо минь
Дассан сэтгэлээ татна уу даа
гэсэн дууны бадаг байдаг нь олон түмэнд түгэн үлджээ. Дээрх шүлэгт "Сэтгэлээ татах болсон шүү" гэдгийг шүлгийн толгой холбох ёсыг бодож "Дассан сэтгэлээ татна уу даа" гэж өөрчилснийг өршөөнө үү.

Хорлоо Жамцын хойноос байнга сэмхэн санаа тавьж түүнийг нас барсан, хаана хөдөөлүүлснийг мэдэж авчээ. Тэрээр нэгэн удаа Хонхор хужир гэдэг газар хүү Дугарыг (Чойбалсан) дагуулан очоод хүүгээрээ хадаг дэвсүүлж, зул асаан, арц уугиулан, уйлан хайлж байжээ. Гэвч энэ явдлыг эх нь хүүдээ хэлж тайлбарлаагүйгээс Чойбалсан өөрийгөө бутач гэж бодсоор иржээ.

Чойбалсан бүр сүүлд 1942 онд бичсэн өөрийн намтартаа:

"...Би эцгийг мэдэхгүй бөгөөд таних ч үгүй болой. Орос ёсоор хэлбэл би эмэгтэй ард Хорлоогоос хууль бусаар төрсөн хүү мөн болой. Миний эх бол өөрийн ах дүү хоёрын хамт амьдарч, ханилсан эргүй, миний бие ба мөн бас гурван хүүхдийн хамт байсан нь миний санаанд байна" гэж бичжээ. Тэрээр "Миний эх намайг бөгөөд нэгэн хүүрийн газар хүндэтгэл хийлгэж өөрөө их уйлж байсан билээ. Бодоход миний эцэг тэр биз ээ" гэж гэргий Гүндэгмаадаа хожим ярьж байсан гэдэг.

Хорлоо хүүгээ эх барьж авсан эмгэн Дэлгэрэхэд түр үрчлүүлж гурван нас хүрмэгц буцаан авч, төрсөн дүү Нэрэндээ өргүүлжээ. Дугарыг долоон настайгаас нь түвд ном үзүүлж, есөн настайд нь нийслэл хүрээнээ дагуулан ирж Богдод мөргүүлсэн байна.

 

Чойбалсан багадаа их дүрсгүй хүүхэд байсан тул "Оодогийн чоно" хэмээх хочтой явжээ. Тэрээр хийдэд хүргэгдэж, тэнд сахил санваар хүртэж Чойбалсан нэртэй болжээ.

Цэл залуу Чойбалсан хүрээний ганган хүүхнүүдийн нэг Бортолгойтой танилцан гэр бүл болжээ. Хууччуудийн ярианаас сонсоход Чойбалсан нь Бортолгойгийн гэрт орж суужээ. Бортолгой нь одоогийн Төв аймгийн нутагт хөдөө аж төрж байгаад хүрээнд ирж суурьшсан байна. Тэрээр үйлд сайн, угийн уран хүн тул Богд гэгээний оёдолчны ажилд орж муугүй амьдарч байжээ.

Бортолгой нь өөрөө их шүтлэгтэй хүн байсан тул гэрийнхээ ханаар дүүрэн бурхан ном ордог байжээ. Чойбалсангийн өөрийн бичсэнээр "Бид хоёр халуун эв найрамдалтайгаар хоёр биед хань нөхөр бололцон амьдарч хүмүүжиж явсан нь үнэхээр учир ялгавартай холбоо бүхий байсан" гэжээ.
Чойбалсан 1929 оны нэгдүгээр сард, хувийн хашаа байшингаа намын санд сайн дураар хандивлан, түүний шан харамжаар бусдад тавьсан өрөө төлж, өөрөө албаны орон сууцанд суух тухай Намын төв хороонд өргөдөл гаргаж байжээ.

Энэ үед Чойбалсан жүжигчин хүүхэн Дэвээтэй эр эмийн холбоотой болжээ. Тэр үед Чойбалсан нам төрийн өндөр алба, хашаагүй сэтгэл санааны гутралтай, хааяа ууж татахаас ч буцахгүй хэцүү үе байсан гэдэг. Дээрх явдлыг эхнэр Бортолгой мэдсэн ч Чойбалсан хаяж орхиж явсангүй. Чойбалсан хэдийгээр болохгүй бүтэхгүй явдал гаргасан ч Бортолгойн үгнээс гаждаггүй байсан аж.

Дулам даханг зүгээр өнгөрөөжээ

 Х.Чойбалсан Бортолгой нар 1932 он.

"Шинэ эргэлтийн бодлого" ид эрчээ авч байсан 1935 онд Ерөнхий сайд Гэндэнгийн санал, Сталины зөвшөөрснөөр Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор томилогдсоны дараа Бортолгойгоос албан ёсоор салж, өрх тусгаарлажээ. Гэр бүл салахыг Чойбалсан биш. Бортолгой өөрөө санаачилсан гэдэг юм. Бортолгой хэлэхдээ "Чойбалсан чи бол нам төрийн өндөр хариуцлагатай албан үүрэг хүлээсэн хүн.

Над мэтийн шашин мөргөлд автагдсан энгийн дорд хүүхнээр юу хийх вэ? Үзэл бодол таарахгүй бол чи бид хоёрын хэн хэнд нь сэтгэлийн зовлон, Би чамайг нэг жирийн сайн эмэгтэйтэй танилцуулъя" хэмээн Б.Гүндэгмаатай танилцуулсан гэдэг. 1935 оны дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотын дөрөвдүгээр хорооны тавдугаар хорины захиргаанд гаргасан Чойбалсангийн гурван өргөдөл одоо улсын архивт байна.

Тэрхүү өргөдөлд "эр эм болж 14 жилийн нүүр үзсэн Бортолгойгоос бүр мөсөн тусгаарлан салж, аж төрөхөөр санал нийлэлцсэн" гэсэн байна. Чойбалсан өргөдөлдөө "Миний бие чадал бүхий цагт түүний биеийг (Бортолгойг) хэзээ ч харж харгалзах ба тусалж тэтгэж явахаа" илэрхийлсэн байна Чойбалсан хэдийгээр өрх тусгаарласан ч Бортолгойг насан эцэс болтол ямагт харж хандаж явжээ.

Чойбалсан салахдаа, өөрийн өмссөн хувцас, бичиг дэвтэр буу зэвсгээ аваад, үлдсэн хашаа байшин, бүрэн тавилгатай гэр, бусад хогшил хөрөнгийг Бортолгойд өгчээ. Үүний зэрэгцээ хот хөдөө явахад буюу өөрийн хөрөнгө болгож эдэлж хэрэглэхэд нь зориулж "ГАЗ" маркийн суудлын машин нэгийг өмч болгон өгсөн байна. Энэ бүхнийг нотлох баримтыг гурван хувь болгосны нэгийг Улаанбаатар хотын захиргаанд явуулж хадгалуулжээ.

Бортолгойд “Газ” машин хувьд нь өгчээ

Бортолгой одоогийн "Ногоон нуур"-ын баруун өмнө Хятадын долоо, найман гудамжны хавьд суудаг байжээ. Чойбалсан Бортолгойг байнга эргэж бэлэг сэлттэй очихын зэрэгцээ өөрийн бие хамгаалагч болон таних хүмүүсээр дамжуулан "Маршалын хувийн фонд"-оос эд мөнгө явуулдаг байжээ. Бортолгой нь Чойбалсангаас салаад Дулам Дахан хэмээх түвд хүнтэй ханилсан байна.

Хэлмэгдүүлэлтийн үед Монголд байсан түвдүүд бараг бүгд баригдахад Дулам Дахан зүгээр өнгөрсөн гэдэг. Мөн Бортолгойг өвдөөд бие нь муу байхад Эрхүү хотоос тусгай эмч дуудуулан үзүүлж байжээ. Чойбалсан хуучин эхнэрийнхээ танилцуулсан Гүндэгмаатай 1935 онд гэр бүл болсон байна. Гүндэгмаатай гэр бүл болсны дараа түүний ажил амьдрал нь их л өөдрөг явж иржээ.

1935 онд БНМАУ- ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайдаар томилогдсоны дараа Улсын маршал (өрлөг жанжин) цолоор шагнагдаж, 1936 онд шинээр байгуулагдсан Дотоод явдлын яамны сайд, мөн Гадаад явдлын яамны сайд, 1937 онд Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, 1939 онд БНМАУ-ын сайд нарийн зөвлөлийн Ерөнхий сайдаар томилогджээ. Чойбалсан сууж байсан болон хоёр дахь эхнэрийн алинаас нь ч өөрийн гэх хүүхэдгүй байв. Харин Гүндэгмаатай суугаад хүү Нэргүй, дараа нь охин Сувдыг өргөж авсан байна.

Ханд: Маршал шар будаатай хярамцаг хүртэл иддэг байсан

Чойбалсан орос, Монгол тогоочтой тэднээр бүхэл мах чануулж идэх дуртай, хутга барихдаа солгой, шампани дарс уудаг байжээ. Маршалын байрны цэвэрлэгч Ханд өгүүлэхдээ: "Тэрээр хөдөлж аяглахаас эхлээд хоол унд нь хүртэл жирийн биднийхтэй адил их энгийн ер нь хуучны хүн. Сүүтэй цайнд дуртай, ааруул, ээзгий цайнд хийж ууна. Шар будаатай хярамцаг хүртэл иднэ. Ясыг жигтэйхэн сайхан мөлжинө.

Нэг өдөр гал тогоонд орж ирлээ. Хэн нь ч юм нэг чөмөгний яс дутуухан мөлжөөд зуухны тосгуур руу хаяж орхиж. Түүнийг хараад "Үгүй та минь үүнийг хараач. Хэн нь ингэж цамаан загнадаг байна аа. Монгол Улс малаа 200 сая болгоно гэж байдаг. Гэтэл Маршалынх хог дээрээ мөлжүүртэй чөмөгний яс хаяж байдаг. Ядаж чөмгийг нь ташиж иддэг байгаа даа. Хүн амьтан харвал юу гэх билээ" гэж бүр үнэн сэтгэлээсээ дургүйцэж байсныг мартдаггүй юм" гэжээ.


Сэтгэгдэл 54ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
7 сар 21. 9:56
Зочин

Маршал Чойбалсан 1895 онд төрсөн хүн шүү. Энэ аугаа удирдагч Сталинтай маш зөв тактик барьж харьцаж байснаар Монгол улсыг бие даасан тусгаар улс болгоод улмаар олон орноор хүлээн зөвшөөрүүлсэн үнэнхүү гавъат үйлстэн мөнөөсөө мөн юм. Түүний ачаар бид эх орондоо эзэн болоод сууцгааж байна даа. Харин тэр эрхэм хүний захиасыг биелүүлж эрдэнэт эх орон юугаа улс шиг улс хэвээр нь хөгжүүлж явах нь монгол хүн бүрийн ариун үүрэг мөн билээ

7 сар 21. 4:10
Зочин

I don’t like

2018, 7 сар 6. 14:18
Зочин

Ямар сайхан хүмүүс, яасан ч гоё зураг вэ дээ

2018, 7 сар 6. 14:13
Зочин

Эрх чөлөө тусгаар тогтнолоо машид эрхэмлэж яваарай хэмээн захиж, бас итгэж үлдээсэн түүхэн гавьяатай агуу удирдагч гэж бодож явдаг даа.

2018, 5 сар 23. 15:15
Зочин

Зочин
Зурагнууддаа тайлбар бичээч, ойлгогдохгүй байна ш дээ.

2018, 5 сар 20. 23:16
Зочин

Нэрэн нь Хорлоогийн охин нь юм уу, дуу нь юм уу, 2 янзаар хэлсэн бх юм. Чойбалсан ахтайгаа нэг онд терсен юм шиг бичжээ. Алдаа мадагаа сайн шалгаж баймаар.

7 сар 19. 12:49
Зочин

харин тийм алдаанууд бна лээ. ялангуяа түүхэн хүний тухай бичихдээ сайн хянаж анхаарах хэрэгтэй байх даа. Баярлалаа. Мундаг ухаалаг хүн байсан гэсэн. Чойбалсан гуай.

2017, 11 сар 11. 19:46
Зочин

Хуучны зургууд цаанаа нэг "амьтай" байх юм. юундаа байна

2017, 11 сар 11. 18:58
Зочин

тун царайлаг залуу байж дээ

2017, 11 сар 11. 13:59
Зочин

Том хүү 1885 онд 2 дахь 1887 онд хамгийн бага 1885 онд төрсөн гэхийн.

2018, 12 сар 25. 15:31
Зочин

buruu oilgoson bn dahiad unsh

2018, 5 сар 23. 13:37
ЗочинDGG

1895онд төрсөн

2018, 5 сар 22. 17:26
biЗочин

harin tin ,on anduursiin bol uu

2018, 1 сар 28. 11:35
Зочин

Маршал Чойбалсан 1895 онд төрсөн баймаар юм.

2018, 5 сар 22. 17:02
Зочин

tiim baihaa. bichsen yumaa sain shalgaj baimaar yum

2017, 11 сар 11. 8:53
Зочин

Маршал маань гутлыг цэвэрхэн, их сайхан өмсдөг хүн байжээ? Зурагнуудыг сайн анзаарч хар даа.

2017, 11 сар 11. 5:27
Зочиншонх

засгийн газрын зараалаар явсан жанжин миний биеэ хөө ЗАЛУУ ГЭРГИЙ БОРТОЛГОИ МИНЬ ЗАВХАР Ч Л БИТГИЙ ЯВААРАИ ХӨӨ гэж шүлэглэн дуулж явсан гэдэг ЯРУУ НАИРАГЧ ЯВСАН ЮМ ШҮҮ 4-н уулаа магтсан маршалын шүлэг ч гоё шүү ДУХ НАРСАНД БАИХОО лаварын сумьяа бээсийн дүү лаварын ДЭМБЭРЭЛ ЧОИБАЛСАН г цагаантнаас морио буудуулчихаад явган зугтааж баихад нь зориг гарган сумны өөдөөс эргэн даирч ЧОИ наизаа бүүрэгнээсээ зууруулж давхин аварсан баигаа юм МАНЬ ЧОИГИЙН ӨМД ТЭХЭД өтгөндөө будагдчихсан баисан гэжуугаа. их аиж хурдан зугтхад чоно ч бас тэгдэг л дээ. ЭМГЭНЭЛТЭИ НЬ нэр заагдан баригдаж хоригдсон ДЭМБЭРЭЛ НАИЗАА шоронгоос буудан алуулхаас аварч чадаагүи шоронд эргэж уулзаад л явснаас хэтрээгүи алуулсан болои. ЗАРИМ БАРИГДСАН НӨХДӨӨ СУЛЛУУЛЧИХ ӨӨРИЙН МЭДЭЛГҮИ Л БАИСАН ЮМ ШҮҮ. 37 оны их баривчилгаа чинь МОНГОЛ ТӨР ДЭНДҮҮ ДООЖООГҮИ гадаад дипломат бодлого муутаи ӨДГӨӨГИЙН АРДЧИЛАЛ НЭРИЙН ДОР АНАРХИ ЗАМБАРААГҮИ БАИДАЛ газар авсан шиг АРДЫН ЗАСАГАА ХӨӨ ГЭЖ ЗАСГИЙН ГАЗРЫНХАА ОРДОН ДОТОР АРХИНЫ МУХЛАГТАИ ХАМАГ АРХИЧИД ЦУГЛАРЧИХСАН одоогийн багшийн их сургуулийн баирны шатан дээгүүр тасраад уначихсан архичин хэвтэж баихад ерөнхий саид хазгар ГЭНДЭН таягаараа түлхэн заичилж гарч орж баисан гэдэг ТЭР ҮЕИЙН ЗАСГИЙН ОРДОН ТИЙМ БАИСАН ГЭДЭГ. япон нэн аюултаи МАНЖУУРЫГ АВЧИХСАН буриад генарал ҮРЖИН ГАРМАЕВ баргын морин хороодыг захирч хилийн будлиан өдөөж БАНЧИН БОГД өвөр монголд ЯПОНЫ талыг баримтлан МАНАИ ЛАМ НАР БОСЛОГО ГАРГАЖ аил өрхүүд банчин богдод мөргөх ХИЛ ДАВЖ НҮҮХ цэрэгт явах хүн хомс ЛАМ НАР ХАМАГ ЭРЧҮҮДИЙН ДИЙЛЭНХИ баисан ба ГЭНДЭНД ЛАМ НАРАА ЦӨӨЛ ЭСЭРГҮҮ ТОМЫГ НЬ БАРИВЧИЛ ГЭХЭД САХАЛ СТАЛИНТАИ МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ҮЗЭЛЦЭНЭ гэж хөөрцөглөн яридаг ЛАМ НАРГҮИ БОЛ МОНГОЛ ОРШИН ТОГТНОХ ШААРДЛАГГҮИ тэгвэл тэр МАНЖ ГО-тои чинь нийлчихие гэх мэтээр бардамнаж тэнгэгтэж баисан нь ч бас араи горигүи баисан гэдэг ёстои л төв халх хөөргөн зан ГЕОПОЛИТЕКЫН баидалаа оилгохгүи дэмийрч баисны гороо амсах шиг болсон доо СИБИР АЛС ДОРНОДОО Авч үлдэе гэвэл МОНГОЛЫГ ЯАВЧ ЯПОНЫ НӨЛӨӨНД

7 сар 18. 15:35
Зочин

сайн мэдэхгүй зүйлээ худлаа бичихээ боль,

2017, 11 сар 10. 20:09
Зочинbayarsaikhan

erx chuluu tusgaar togtnoson ulsiig ta bidendee uwlvvlj vldeesen ene bol tvvxen vnen!!!!! tanidaa buxiin murgii ta bol tvvxend dursagdax ix kxaanii daraa orox gawyatai xvn munuus mun bilee

2017, 11 сар 10. 23:11
Зочин

Ямарч амьдрал туулж ирсэн ч байлаа бидний удирдагч байсан л юм даа Энэ хүнийг муулах сайлах байх нь бид өөрсдийгөө л муулж байна гэсэн үгээ.Бид яг л энэ хүн шиг амьдралыг туулж ирсэн ирээдүйн амьдралдаа ухаалаг байгаарай

2018, 2 сар 22. 20:32
Зочин ганбаа

тийм шүү. марэаж яахин болох...

2017, 11 сар 10. 20:02
Зочиdн

Avgai ni tsarai muutai ymaa.

2017, 11 сар 11. 1:35
Зочин

тэр үед пудр байдаггүй байсан байлгүй

2017, 11 сар 1. 0:20
Zochin

Ymar goy zuragnuud ve. Tuuhee ergen sanah dursah saihan shuu. Mongoliinhoo tuluu gesen AGUU saihan hun . Ymar ch tsarailag bsan um bee.Mongoliin ard tumen sanan durssaar hundetgeseer l baih bolnoo

2017, 6 сар 18. 1:50
Ard

Marshal tuhain uedee undur bolovsroltoi, erhuu-d surch bsan, er ni ih siireg tolgoitoi hun bsan gedeg!!!

2017, 6 сар 16. 15:37
Бат

Нэргүй гуай яах аргагүй өөрийн нь хүүхэд байсан болов уу. Үүнийгээ мэдэж байсан учраас өргөж авсан нэрээр өөр дээрээ өсгөсөн байх гэдэгт би итгэж явдаг. Тэгээдч аавтайгаа их адилхан шүү дээ.

2018, 12 сар 26. 16:06
Зочин

Тэгэж л яарьдаг л даа. Нэргүй нь Маршалтай адилхан гэж жигтэйхэн!!

2017, 11 сар 21. 21:17
Зочин

Хүү хаана юу хийж явсан юм бол доо?Одоо бдаг боловуу

2017, 11 сар 11. 1:11
Зочин

Дорнодын Нийгмийг аюулаас хагаалахын хэлтсийн даргын эхнэртэй унтаад хүүхэдтэй болгосон дараа нь хүн явуулаж авчирсан яриа байдаг. Тэр үед зочид буудал байхгүй контортоо нэг өрөө засаад оруулсан даргын авгайгаар хоол хийлгэж үйлчлүүлсэн даргыг чухал ажлаар хөдөө явуулсан тэр хооронд эхнэрийг нь маршал таалсан байгаа юм даа.Энэ бол үнэн гэсэн шүү . . .

2018, 5 сар 23. 8:54
Зочин666

Энэ талаар Шагдарсүрэн гэдэг хүн 100 эрхмээр ярьж байсан байх аа

2017, 11 сар 1. 0:17
Зочин

Yg uurtei ni adilhan . Uuriinh ni huuhed mun duu.Sain muu helegddeg ch mundag hun baisan. Bidnii baharhal

2018, 5 сар 22. 17:07
Зочин

yag adilhan ch yum shig baital oor hunii huuhed baih tohioldol bas bdag l yum bna lee

2017, 3 сар 20. 9:46
мгл

монгол тулгатны 100 эрхэмээр орсон маршалын комиссар ярьсандаа говийн аймагт нэг хүүхнийд очдог байёан гэж , одоо тэр хүүхэд нь байна.

2017, 3 сар 16. 10:39
БатЗочин

Агуу хүн дээ.

2017, 10 сар 18. 17:34
Зочинсог

завхай нөхөр байж

2017, 3 сар 15. 15:07
Эрдэнэ

Чойбалсан эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тууштай байж чадсан. Хэлмэгдсэн хүмүүсийг аврах Чойбалсангийн эрх мэдэл хүрэхгүй байлаа. Би хэлмэгдсдийг эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амиа алдсан гэж үздэг юм. Ийм л үнээр бид тусгаар улсад амьдрах хувь хүртлээ дээ.

2018, 12 сар 30. 2:47
Тулга

Тэр баараггүй үнэн. Эх орон тусгаар тогтнолын төлөө урсахгүй цус, үрэгдэхгүй амь гэж үгүй гэж маршал өөрөө хэлсэн байдаг. Үнэхээр асар их үнээр олдсон тусгаар тогтнол шүү.

2017, 11 сар 11. 8:28
Зочин

ene bol unen

2017, 4 сар 29. 19:23
сэлэнгэ

Би яг чам шиг бодож явдагийн. Лам нарыг хэлмэгдүүлсэн нь бидний тусгаар тогтнолын маань төлбөр байсан юм байна даа гэж

2018, 5 сар 23. 13:32
сэлэнгэЗочин

Лам нар хар шар ноёд нь зүгээр байгаагүй Шинэ үеийн бодлого гээчийг эсэргүүцэж Сургууль болон аж ахуй склад дэлгүүр хоршоог нь галдан шатаах Шинээр очисон төлөөлөгчид багш нарыг нь харгисалж алхаас авхуулаад болж өгөхгүй Да ялангуяа алсландсан аймаг бүс нутаг зах хязгаар газар бол бүр гаарч байсан юм шиг байгаа юм

2017, 10 сар 4. 21:31
Зочин

Би ч бас тэгж боддог. Хэлмэгдэж байгаа хүмүүстэй цаазлуулахийн өмнө нь гар бариад нулимсаа арчиж харагддаг гэж харгалзагч нарын ярьсан түүхээс олонтаа уншиж байсан. тусгаар тогтнолийн төлөөсөнд олон шилдэг хүмүүсээрээ дэнчин тавьсан нь үнэн юм. Харин Оросуудад үнэлэмж өгөх нь олон талын ойлголттой. Тэд бидний төлөө хийсэн сайн зүйл ч бий саар зүйл ч бий. Эцэсийн эцэст бидэнд энэ сайхан оронг бүрэн бүтэн тусгаар улс хэвээр бидэнд үлдээсэн нь гарцаагүй үнэн билээ.

2018, 12 сар 30. 2:50
Тулга

Бүрэн бүтэн бол арай бишээ.

2017, 11 сар 11. 9:26
Зочин

zяй битгий худлаа гөр. юун нулимсаа арчих. алаад бай л гээд өөрөө гарын үсэг зураад л алуулаад байсан баримт нь бий шүү дээ. мөн ч олон гэмгүй нүний цуааср гараа угааж дээ. юун уйлах, юун нулимсаа арчих, яасан ч энэрэнгүй юм ярина вэ, цусан зам татуулсан шүү дээ

2018, 3 сар 14. 0:57
Зочин

zochin uy unen ter unen tsusan zam tatuulsan shildeg seheetnuudees avhuulaad engiin ard tumen ter ued ger bul hamaatnuud n urtuugui ail baigaagui hamtran zutgej bsan nuhuduu bugdiig buuduulaad namiin bugd hural deere gantsaara zogsoj bsan tuuhtei

2017, 11 сар 11. 11:55
Hurelhuu

huviin sonirholoor tsusan zam tatuulaagui l dee Ter nulimas ch ungaj baisan ntr ni unen hudlaag medehgui Yamartaa ch tuhain nuhtsul l HEN CH BAISAN HIIHEES UUR ATGAGUI uildeluud baisan gej oilgodog shuu

2018, 3 сар 14. 1:03
Зочин

zochin bolovsrolgui hun hun alnaa uur mundag seheetnuud oros hyatadiig ailgaj bsan uhaanaara hugjuulj avch yavah bsan barimt ih bdag

2017, 3 сар 16. 13:42
Зочин

tiim shuu

2017, 3 сар 15. 0:06
Зочин

Тусгаар тогтнолынхоо төлөө сэтгэл хувирч яваагүй гавьяатай.

2018, 12 сар 26. 16:08
Хоёргүй сэтгэлт Монгол эр хүн

ХОЁРГҮЙ СЭТГЭЛТ МОНГОЛ ХҮН, ТӨРИЙН МИНЪ ТЭРГҮҮН!!

2017, 3 сар 14. 22:26
Зочин

Агуу хүн. Ямар гоё зурагнууд вэ? Урьд огт харж байгаагүй юм байна.

2018, 3 сар 15. 14:06
Зочин

Х.Чойбалсангийн тухай ихэвчлэн муулах аястай ярих юм. Бид чинь 30-аад онд байсан бил үү? Бид тэр үеийн улс орны гадаад дотоод нөхцөл байдлыг харсан бил үү? Тийм атал өнөөгийн өндөрлөгөөс 80 жилийн өмнөх түүх рүү хагас дутуу өнгийж харчихаад буруу хэмээн яллах нь зөв үү? Зөвлөлт орос улсын цэрэг зэвсгийн хүчээр арай хэмээн хядадаас салж тусгаар байдлаа олсон ч цаашид сайтар зэвсэглэсэн хятадын байнгын армийн өнгөлзлөгөөс өөрийгээ хамгаалах хүч тухайн үеийн монголд байсан уу? Дахин хятадын эрхэнд орчихгүйн тулд Зөвлөлт Орос улсын суганд хавчуулагдахаас өөр арга зам Монголд байсан уу? Байгаагүй. Монголыг оросын нөлөөнөөс гарлаа л бол урд хөрш маань үмхээд авах гэж амаа ангайж байсан. Өнөө ч тэр ам ангайсан хэвээр л байна. Монголын олон улсын нэр хүнд л саад болж байх шиг байна. Манай ард түмэн "Усыг нь уувал ёсыг нь дага" гэж ярьдаг. Нэгэнт л орос улсыг дагаж нөмөр нөөлгөнд нь багтаж байгаагаас хойш чухам л нөгөө далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч явахаас өөрөөр яах юм бэ? Хэрэв тэр үед Чойбалсан оросын нөлөөнөөс гарч Япон улсын тусламжтайгаар Манжур, Өвөрмонголыг нэгтгэсэн Их монгол улсыг байгуулахыг зорьж байсан бусад нөхдийнхээ талд орсон бол Монгол өнөөдөр Манжго улсын нэгэн адил хятадын муж байх байсан. Оросууд "Хохь нь хятадынхаа шивэртэй шаахайг долоож байг" гээд огт тоохгүй байсан. Чойбалсангийн толгойд журмын олон нөхдөө ч болтугай золиослон байж тусгаар тогтнолоо авч үлдэх санаа төрсөн нь бидний аз. Өнөөгийн тусгаар тогтнол маань ямар их үнээр олдсоныг л бид санаж явах учиртай.

7 сар 19. 13:52
Зочин

Яг үнэн хэцүү үед эх орноо тусгаар авч үлдсэн гавьяатай гэж боддог

2018, 5 сар 22. 21:07
bolor

Yag unen bi bas tegj boddog.

2018, 5 сар 23. 13:42
сэлэнгэЗочин

Яг үнэн шүү Оросууд ч гэсэн өмнөх нийгэмээ хэлмэгдүүлэн хүйс тэмтэрсэн л юм байна лээ Цус нулимас гарахгүй Тусгаар тогтнол гэж байдаг юм уу

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]