Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дэлхийн 2-р дайны 10 шилдэг баатарУншсан26,307

Дэлхийн 2-р дайнд нийт 62 улс орон ямар нэг хэмжээгээр оролцсон гэдэг ба дэлхийн нийт хүн амын 80% нь энэ дайны хохирогчид болсон гэсэн тоо бий.

Дэлхийн 2-р дайнд нийт 62 улс орон ямар нэг хэмжээгээр оролцсон гэдэг ба дэлхийн нийт хүн амын 80% нь энэ дайны хохирогчид болсон гэсэн тоо бий. Байлдааны ажиллагаа Европ, Ази, Африк, бүх л далайд болсон төдийгүй цөмийн бөмбөг хэрэглэсэн цорын ганц дайн юм. Дайны уршгаар 70-80 сая хүн а м и а алдсаны ихэнх нь энгийн номхон ард...

Зөвхөн дээрх тооноос харахад энэ дайн ямар их газар нутгийг хамарч, ямар аймшигтай үхэл хагацал, эвдрэл сүйрэл авчирч байсныг ойлгож болох биз ээ. Тэгвэл нөгөө талаас энэ том хямралд олон хүн баатарлаг гавья байгуулж нутаг ус, улс үндэстэн, бүр дэлхий нийтийн баатар болсон нь тодорхой ба газар бүр л өөрийн баатрыг хамгийн мундаг, эрэлхэг байсан болгох гэж зүтгэдэг нь нууц биш.

Ингээд энэ удаа барууны улс орны нэгэн хэвлэлийн газрын гаргасан жагсаалтыг сонирхуулах ба тэдний үзэж байгаагаар эдгээр 10 хүн нь уг их дайны хамгийн шилдэг баатрууд юм гэнэ. Энд дурдсан 10 шилдэг баатрыг харахад ёстой мундаг хуваарилжээ гэмээр. 1 хар арьст, 2 канад, 1 гуркх, 1 Энэтхэг....  Яаж зүгээр байхав 1 Герман, 1 Орос. Харин Японыг л мартсан бололтой. 

1-рт Дирк Влюг. АНУ-ын 126-р явган дивизийн байлдагч

Тэрээр 1944 оны 12-р сарын 15-ны өдөр Японы 5 танкийг базукагаар буудаж сөнөөсөн гавьяатай хүн.

2-рт АНУ-ын нисэх хүчний нисгэгч Чарьлз Карпентер

1944 оны нэгэн өдөр Чарьлз нь Францын Лориены дээгүүр тагнуулын нислэг хийж явжээ. Гэнэт Германы хуягт ангийн цувааг олж илрүүлэн шууд дайрахдаа өөрийн далавчинд зүүсэн байсан 6 тийрэлтэт пуужингаар 6 танк, бас нэлээд хэдэн хуягт машиныг устгасан гэнэ.  6 пуужингаар шүү!

3-рт Британийн 1-р шүхрийн бригадын Жеймс Хилл

1942 оны 11-р сарын 12-ны өдөр энэ хүн Хойд Африкт нэгэн аймшигт тулалдаанд оролцсон байна. Тэрээр ганцхан гар буутай үлдсэн боловч өөдөөс дайран ирэх Италийн танкуудтай халз үзэлцсэн ба дайсны сумнаас бултан урагшилсаар танканд тулж ирэн харах нүхээр нь гар буугаа оруулж буудахыг нь буудаж, танкаа хаян зугтах гэсэн нөхдүүдийг олзолж авсан юм байж. Тэрээр энэ тулалдаанд 3 шарх авсан ч дайсны 3 (!) танкийг дээрх аргаараа устгасан юм гэнэ лээ.

4-рт  СС-ийн танкийн “үхсэн толгой” (SS-Panzer-Division «Totenkopf) дивизийн Фриц Кристен

Дорнод фронт, Ленинградын чиглэлд болсон нэгэн тулалдааны үеэр Зөвлөлтийн танкийн сөрөг довтолгооны үеэр “Үхсэн толгой” дивизийн танк эсэргүүцэх их буунууд устаж ганцхан Фриц л амьд үлдсэн байв. Энэ Герман эр гурван өдрийн турш ганцаараа Зөвлөлтийн танкийн эсрэг байлдсаар дайсныхаа 13 танк, 100 гаруй цэргийг устгажээ.

5-рт. Середа Иван Павлович

Энэ хүний тухай өмнө нь бичиж байсан учир дахин нуршилгүй өмнөх нийтлэлийг маань уншина биз ээ. (Танкийг “хүлж, сүхдэж" үзсэн нь)

6-рт. Обри Козенс. Канад

1945 оны 2-р сарын 25,26 ны өдрүүдэд Козенс нь Германы цэргүүд байрласан жижигхэн тосгон руу ганцаараа дайран орж эхний байшинд байсан хэдэн Германуудыг буудаж алан үлдсэнийг нь олзолж авсан байна. Дараа нь дахиад энэ аргаараа 2 байшинг эзэлж авсны дараа л араас нь үндсэн хороо дайран оржээ. Өөдгүй Германууд юугаа хийгээд сууж байсан юм болдоо... л гэхээс.

7-рт. Хавильдар Ланчиман Гурунг. Британийн эзэнт гүрний Энэтхэгийн армийн гуркхийн 8-р хороо

1945 оны 5-р сарын 12 ны өдөр тэрээр нэгэн агуй олж өнгийн хартал дотор нь Японы 200 гаруй бүрэн зэвсэгтэй цэргүүд байж. Гуркх эр гранатаа гарган шидэлж эхэлсэн ба 3 дахь гранат нь өөрийнх нь гараас салаагүй байхад тэсэрчээ. Гэсэн ч дайнч эр маань солгой гараараа винтов буугаа цэнэглэн 4 цагийн турш ганцаараа байлдсаар дайсныхаа 31 цэргийг жагсаалаас гаргажээ.

8-рт. Лео Майор. Канадын 3-р дивиз

1945 онд Лео Майор нь нэгэн цэрэгтэй цуг явж байгаад дайсны машинтай таарч олзолж авахаар шийджээ. Гай болж дайсан өөдөөс нь буудаж хамт явсан цэргийг нь алсан ч Лео машиныг нь олзолж аваад Зволле хэмээх (Нидерланд) хот руу давхин орлоо. Нэгэн бааранд баахан Герман цэргүүд байгааг мэдсэн мань эр тийшээ очин “одоохон эндээс зайлахгүй бол манай их буучид энэ хотыг газартай тэгшилнэ” гэж хэсэг орилсноо гарч гүйн ойр хавьд байсан карабин, пулемёт болгоноор дээшээ буудаж бөөн сүр үзүүлсний хүчинд Германчууд айн зугтан оджээ. Зволле хотыг ганц хүн эзлэн авсан түүх энэ буюу.

9-рт. АНУ-ын 761-р танкийн батальон

Өөрийнх нь барьж явсан танк шаварт суун хөдөлгөөнгүй болсон байх үед Германчууд хүрч иржээ. Баатар эр танкны нээлхийгээр гарч ирэн пулемёт буугаараа ширүүн галлаж дайснуудыг хөөн явуулжээ. Чухам хаана, хэзээ болсон нь үл мэдэгдэх энэ явдал бол ёстой л “гайхамшиг”.

10-рт. Фазаль Дин. Британийн Энэтхэгийн армийн 7-р батальон

Энэ эр Японы нэгэн галын цэгийг довтолж байхдаа шархадсан ч урагшаа зүтгэсээр... буудах нүхээр нь шагайн харах үед Япон офицер илдээрээ мань эрийг нэвт бүлжээ. Уурлаж өвдсөн эр илдийг нь булаан авч офицерыг нь 2 хэсэг болгож хувааж хаячхаад өөр бас нэг цэргийг нь цавчиж алсан гэнэ. Дараа нь...үхжээ.

Нэг иймэрхүү.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 7. 16:26
Зочин

daraa ni .. uhjee hahaha

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]