Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн энэ үеийг хагарч бутарч хоорондоо тэмцэлдсэн, нөгөөтэйгүүр Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн XVII, XVIII зуун Олноо өргөгдсөн Монгол улсыг тунхагласан XX зууны эхэн хүртэлх хугацааг хамруулан ойлгоно.

Торгуудын их нүүдэлУншсан43,086

Нутгаа тэмцэж нүүсэн Халимаг түмнээс гуравны нэг хүрэхтэй, үгүйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой төдий тэсэж гарсан байлаа.

Торгуудын их нүүдэл (1771-72). 1771 онд Орос ороныг хоёрдугаар Екатарина хатан хаан удирдаж байх vед Ижил мөрний эрэг дээр Халимагийн Монгол аймгуудын удирдагч нар чуулав. Хэдэн зууны турш энэ газар тэдний эзэмшил нутаг байсан авч, бага багаар Орос суурьшигчдад алдсаар байлаа. Халимагууд Төвд, Монголд өргөнөөр тархсан Буддийн шашны Ламайзмын урсгалыг шvтдэг байв. Гэвч залуусыг нь Оросын христийн миссионерvvд эргvvлдэн, шашиндаа элсvvлэхээр чармайх болов. Бvслэгдэж, хавчигдаж, тал нутагтаа дураараа нvvж, сууж чадахаа больсон нь нүүдэлчдийг тэвчихийн аргагvй бухимдуулж байлаа. Хаа сайгүй маргаан, тулаан, тэмцэл өрнөж Халимаг түмэн шаналан түгшив.

Хэдэн шийдэмгий эрчvvд Төвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж Чин улс руу очив. Манжийн хаан зөөлөн засаг, газар нутаг амлав. Тvvнчлэн: " та нар нутагтаа ирснээр дураараа нүүн сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгvйгээр чөлөөтэй шүтэх болно" хэмээн айлджээ. Халимаг ноёдод энэ л ганц гарц байв. Тэд гэр бvл, албат иргэд, бүхий л мал сүргээ аваад хуучин нутагтаа нүүдлэн очихоор тохиров. Халимагийн хан Манжийн хил хүртэл нүцгэн уудам тал, элчилгvй халуун цөлөөс бvрдэх олон зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг сэтгэл зовинон тооцоолж байв. Yvнээс гадна тэдний замд алхам бvрт тааралдах эртний өст Башкир, Киргиз болон бусад нүүдэлчин аймгууд дайсагнах нь тодорхой. Түүнчлэн Оросын эзэнт гүрэн өөрсдийн харьяанаас бүхэл бvтэн нэг үндэстэнг зүгээр л тавиад явуулна гэж үгүй, Халимагуудын заналт дайсан Казакуудыг араас нь нэхүүлж, голтой бvхнийг нь хядуулах болно. Ийм учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хүнд байлаа.

 

Хавчилт, шахалтаас залхсан ард тvмэн нутгаа орхин нүүхээр шийдэв. Хүн төрөлхтөний түүхэнд гарсан өөр нэгэн алдартай нүүдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей нарын нүүдэл юм. Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард тvмнээ уриалан дуудаж, нэг дүгээр сарын эхээр Ижил (Волга) мөрний эргээс хөдөлжээ. Баруун Халмагчууд тохирсон дохиог сонсоогvй юу эсвэл гол гаталж чадсангvй юу мөрний нөгөө эрэгт үлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим суурьшсан юм. Оросын хувьсгалаар цагаан хаанд үнэнч байж, түүнийг дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширүүнээр амсчээ. Дэлхийн хоёр дугаар дайны үеэр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад газар дүрвэгч Халимагууд цөөн тоогоор амьдарч байна. Мөн Оросын холбооны улсад Халимагийн улс оршин буй. Зүүн Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов.Бэлтгэлээ сайтар базаасан байв. Халимагийн морьтон баатрууд дайран байлдах болон хамгаалан дагалдах ангиудад хуваагдаж үүргээ хурдан, гавшгай, найдвартай биелүүж байв.

Ачаа хөсөг, эмэгтэйчүүд хүүхдүүдийг суулгасан уртаас урт тэмээн жингийн цувааг зарим нь хамгаалж байхад, бусад нь буу, сум хүрэх зайд явж гадны довтолгоог хамгаалан байлдаж байв. Оросуудаас зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бүхний урьдаас нь довтолж устган сөнөөхөөр шилмэл эрчүүдээс бүрдсэн тусгай ангийг ч байгуулав. Арын хамгаалалтынхан ард хоцорсон бүх өвөлжөө, хээрын сууц, жижиг тосгодыг галдан шатааж үгүй хийв. 25000 ам дөрвөлжин км газарт нэг шөнийн дотор бөөн тvймэр дэгдэн асчээ. Энэ мөчийг хүртэл Оросын харуулынхан Халимагуудын их нүүдлийн талаар юу ч мэдээгvй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан захирагч чарга хөллөн энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин хөдлөв. Тэр өдөрт 300 майл газрыг туулан давхисаар, туйлдаа хүрч ядарсан амьтан хатан хааныхаа өмнө очжээ. Тэгээд эцсийн хүчээ шавхан байж хатан хаандаа бүхэл бүтэн нэг vндэстэн ганцхан шөнийн дотор зугтаад явчихсан итгэхийн аргагvй мэдээг дуулгажээ.

Тэр дор нь хатан хаан генералуудаа цуглуулж, их цэрэг авч халимагийн хойноос мөрдөн хөөх, ямар ч үнээр хамаагүй нүүдлийг зогсоох, дүрвэгсдийг баривчлах, эсэргүүцвэл устгах тушаал өгчээ. Зүүн тийш 500 орчим километрт Казакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр казакууд Халимагуудтай ихээхэн тулалддаг, өширхөж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хvрэв. Гэвч тоолшгvй олон хонь, бог мал явдал даахгvй хоцорч, үхэж үрэгджээ. Голын эрэг дээр ширvvн тулаан болж Казакууд 9000 Халимагийн амийг авав. Казакууд жаахан амсхийж байгаад нүүдлийг гvйцэн очиж, Туркай гол хүрэх замыг нь хааж болох байв. Иймээс халимагуудад аль болох хурдан цааш хөдлөхөөс өөр арга байсангvй. Нүүдэл цааш хөдлөөд нэг өдөр болов уу vгvй юу маш ширүүн цасан шуурга эхэлж, нүүр нvдгvй цас, мөс, хvйтэн жавар шавхуурдаж эхлэв. Мал сүргээс ихэнхи нь осгож, үхэрнүүд нь цасанд шигдээд толгойгоо даахгvй унаж vлдэв.

Халимагууд түр буудаллаж, үлдсэн хэдэн үхрээ нядалж, махны нөөц бэлтгэж авчээ. Цас хөлдөж, гадарга дээгүүр нь морь тэмээ явж чадахаар болмогц цааш шамдан хөдлөв. Морь малын туурай хага оүсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг зовлонтой, удаан, аймшигт үхэл хүлээж байв. Туркай гол хүрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Казакуудаас арай чүү түрүүлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми, дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон нэхэж байв. Өөр нэг Оросын цэргийн нэгтгэл Казакуудын хамтаар Туркай гол хүрэх замыг нь амдан тосож байлдахаар хөдлөв. Халимагууд Туркай гол хvртэл 2000 гаруй км газрыг туулж чадах эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагүй болгосон байх вий шалтгаалж байлаа. Эцэс төгсгөлгvй мэт зовлон шаналалаар дүүрэн үхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн урагшилсаар. Шөнөдөө хөлдөж хоносон нялхсаа эхчүүл нь орхиж явахаас өөр аргагүй. Хар тэнхээгээ барсан настайчуул нүүдлийн хурдыг дааж чадахгvй үлдэцгээнэ. Тэд орхин одож буй нүүдлийн цувааны ардаас гунигтайгаар харж их цасан дунд бөртийсөөр сууж хоцроно. Өвгөчүүл нь нялх ач нартаа дулаан дахаа үлдээж, салах ёс гvйцэтгэнэ. Тэднийг алгуурхан хөлдөх аймшигт үхэл хvлээж байлаа. Зарим настай эмгэчүүл үхсэн vхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт төгсгөлтэйгээ үл эвлэрэн тэмцэнэ.

Шархагдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад орхихоос өөр аргагvй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж байсан аж. Бүлтэй, чадалтай эрчүүд нь эмээлийнхээ бүүрэгнээс бусдынхаа морийг уях, өвчтнөө дүүрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагvй болох эцсийн мөч хүртэл зүтгэж байлаа. Галгүй, идэш уушгvй болсон нэгэн нь осгох нь алхам бүрт. Шөнө нойрондоо хэт автах юм бол үүрээр хэзээ ч дахин сэрэхээргvй болно. Энэ бол хэлэхийн аргагvй аймшигт нүүдэл байлаа. Арайхийж хавар болж дулаарсан ч үлдсэн хүмүүсийг Туркай гол хүрэхээс хамаагvй өмнө дайснууд гүйцэж ирэв. Жижиг тулаанууд байнга ар араасаа цувран үргэлжилнэ. Сүүлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ больж, учир замбараагаа алджээ. Гол гатлах гэж буй Халимагууд үнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан байлаа. Урьд нь тэд баяр баясгалан дүүрэн, элбэг хангалуун амьдарч, тарга сайтай үхэр сүргээ бэлчээж, Монгол эрийн шvтээн болсон эмнэг сайн адуу морьдоо сургаж унадаг хийморлог ард түмэн байв. Аз жаргалтай, сайн явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггvй байлаа. Гэвч зугтаж явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов.

Ясандаа тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нvvдлийн бэрхийг нугалж байлаа. Хүүхэд, хөгшид нь үхэж, залуу эрчүүд олноороо тулаанд эрсдсэн тул нүүдлийн цуваа чимээ аниргvй, тун чиг дvнсгэр. Чимээгvй гунигийг дайсны зэрлэг довтолгоо л үе үе тасалдуулна. Анх гарсан хүмүүсийн гуравны нэг нь үгvй болжээ. Yлдсэн хүмүүс ясан дээр нөмөрсөн арьс болтлоо турж эцжээ. Дайснаас урьтсан мөч бүхнээ ашиглан, үлдсэн хэдэн маландаа шинэ ногоо идүүлж, хүн малгvй тэнхэрч авахыг хичээж байв. Голын эрэг рүү дөхөх тусам тэднийг устгах тушаалтай дайснууд нь ч алхам бүрээр ойртсоор байсан тул алгуурлаж болохгүй байж. Голын гарамыг нүүдлийн цувааны сүүлч дөнгөж гатламагц тэртээ их талд аймшигтай тоос босч, тэнгэр харанхуйлав. энэ бол Орос, Казак, Киргиз, Башкирийн их цэргийн морьдын тоос. Халимагууд өдийг хvртэл 3,000 илvv км замыг туулаад байв, гэвч Монголын хил хvртэл дахиад энэ хэрийн зам үлдээд байлаа.

Хvлээж байснаар хамгийн аймшигтай таамаглал vнэн болов. Орос цэргийн давших хурд хэтэрхий удаан байна гэж тэсэж ядсан Башкир, Киргизvvд урагши түрүүлэн гарч Халимагуудыг гүйцэж довтлов. Халимагийн хан эцсийн хүчээ шавхан байж, цэргээ засаж тосон байлдав. Долоо хоног өдөр шөнөгүй зууралдан, асар их цус асгаруулан тулалдсаны эцэст Киргизүүдийг ялж, Башкир, Казак тэргүүтнийг дутаалгав. Гэвч дайснууд нь дахиж хүчээ зузаатгаад эргэж дайрах нь тодорхой. Ядарч туйлдсан Халимагуудын ихэнхи нь бууж өгөхөд бэлэн байлаа. Зугтах санааг гаргаж, бүгдийг удирдсан Уваш Хунтайж бүх хариуцлагийг өөрөө хүлээж, Цагаан Хаанд очоод шийтгүүлье харин ард түмнийг минь битгий алаач гэж гуйяа. Халимагийн баатарлаг гавьяаг тоочвол хатан хаан Катарина өршөөх нь гарцаагүй гэв. Гэвч Цэвэгдорж энэ хүртэл зугтлаа, үр дүнг нь үзье, эцсээ хүртэл тэмцье гэж ятгав. Тэр дороо аймгуудын ахлагч нарын хуралдаан болов. Ноён бүр үгээ хэлэв.

Цөхөрч туйлдсан тэд зовлон зvдvvрээ мартан байж Монгол хуралдаан хийх ёс жаягаа гүйцэтгэв. Зөвлөлдсөний эцэст: Хэдий Оросын хатан хаан өршөөж тун магадгvй гэлээ Башкирууд биднийг яавч зүгээр орхихгvй. иймээс цааш зугтья гэсэн санал давамгайлав. Энэ шийдвэрээ гаргамагцаа асар хурдан хэрэгжүүлэв. Дорно зүгийг зорин үтэр түргэн хөдлөв. Тэдний өмнө их цөл дурайн угтаж байлаа. Аль хэдийн зун болсон тул тэнд халуу шатна гэж тоймгvй. Хэдхэн сарын өмнө хөлдөж үхэх аюулаас арайхийж мултарсан нүүдэлчдээс олон нь хэт халуунд амиа алдав. Морь малын тамир тасран унаж байв. Цангах, харангадах нь хамгийн аймшигтай, зовиуртай тарчилгаан болж, ойр орчим орших бүх худаг, шавар шалбааг, гол горхийг өлсөж ядарсан мянга мянган зугтагсад дусал ч үлдээлгvй шимж соров. Халимагуудыг жаахан амсхийж болохуйц гайгүй газар хvрмэгц л Башкирууд улайран довтолж байлаа. Башкирууд тэднийг бүрэн бvсэлжээ.

Халимаг эрчүүд зэр зэвсэг, сум зэрэг байдгаа бараад, хутга сэлмээ хугартал тэмцсэний дараа дайснуудаа ноцон барьж хурц шүднүүдээ шигтгэн тас хазаж, тасар татаж явав. Ижил мөрний эргээс баяр хөөртэй эхэлсэн нүүдэл найман сарын дараа буюу есөн сарын дундуур Халимагууд Тэнгэр ууланд хvрч, Манж гүрний хил дээр ирэв. Нуурын эрэг дээр зvрх шимшрэм явдал болов. Их цөлийг арайхийж туулсан морь мал, хvмvvс бvгд хүйтэн ус руу ухаан жолоогvй дайрцгаав. Замдаа бие биенээ унаган дарав. Халимагуудыг усанд хүрэв vv vгvй юу Башкирууд араас нь дайран оров. Башкирууд энэ удаа цуснаас илvv усанд улганасан шунаж байв. Башкир дайчид хатаж омголтсон уруулаа усанд дүрж, цангаагаа гаргангуутаа сэлмээ шvvрэн уснаас дөнгөж цухуйх улаан залаат малгай бvхий толгойнуудыг тас цавчиж эхлэв. Алхам бүрт гардан тулаан өрнөж, Халимагууд нуурын гүн рүү шахагдаж эхлэв. Өчнөөн их мөрөөсөл болсон усандаа олон хүн живж үхэв. Золоор Манжийн хааны Монгол цэргүүд ойр байж тэд дайран ирж чөтгөр, шуламын Башкируудыг хиартал цохиж цөлрүүн буцааж хөөлөө. Халимагууд ингэж аюулгvй байдалд оржээ. Манжийн хаан тэдэнд Илийн голд нутаг зааж өгч суулгав. Нутгаа тэмцэж нүүсэн Халимаг түмнээс гуравны нэг хүрэхтэй, үгүйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой төдий тэсэж гарсан байлаа. 300000 Халимагуудаас 200000 гаруй нь нүүдлийн замд үрэгджээ. Энэ аймшигт түүх бол талын зоригт нүүдэлчид эрх чөлөөнийхөө төлөө бүхэл бүтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бүрт нь амь биеэрээн золиос төлж чаддагийг харуулах бөлгөө.

"Их нүүдлийн тухай бодоход нүдэнд нулимс бөмбөрч, зүрхэнд гуниг хурна"

wikipedia.org

Сэтгэгдэл 115ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 2. 22:57
вангийн торгууд

хасар жагаа тэргүүтэй жүжигчид халтар мѳнгѳѳр монголоо доромжилж новширсон та нар тэр хасагуудын бѳгсииг очиж долоо.

2017, 12 сар 23. 3:24
Эрдэнэ

Өө зайлуул. Зүүнгар нь манжид хядуулаад Халимагууд нь муусайн лал казак киргизүүдэд хядуулаад дуусдаг баларсан үе байж

6 сар 15. 2:48
Зочин

халимагуудыг 2-р дайнд германд уравсан гэж сталин нутгаас нь бүгдийг вагон яшикт суулгаж омск хавьд ѳвѳл
нутуг зааж суулгасан. замдаа бараг л тал үхсэн.хрушев гарч ирж дээд зѳвлѳлийн зарлиг гарч эргэж очиж элист хотыг байгуулсан.маш товч бичлээ. халимагууд /торгуудууд/ миний мэдэх монгол аймагуудаас хамгийн их зовлон туулсан нугаршгүй зоригт хѳдѳлмѳрч ард түмэн. хайрдах ёстой мах цусны тасархай шүү .мэдтүгэй

2017, 12 сар 17. 0:16
Зочин

Казак гэхээр казакстан шиг ойлгоод байх юм. Козак буюу оросын славян гаралтай цэрэгжсэн ард түмэн. Халимагуудыг мөшгиж байсан Яикийн казакууд бол Тарас Булба мэтийн гарууд шүү.

2017, 12 сар 15. 11:17
Нэгдсэн Монгол Гүрэн

Хэрвээ Халимаг ах дүүс маань саад бэрхшээлгүй Монголд нүүдэллэж ирсэн бол Манж гүрнийг мөхөөх бүрэн боломжтой байлаа. Манж улс нэгэнтээ Зүүнгар улстай дайтаад хамаг хүчээ шавхсан Зүүнгар улс ч хамаг хүчээ шавхсан байсан. Зоригт Халимагуудаар хүч сэлбэсэн Монголчууд Манжийн эрхшээлээс гарч чадах нь гарцаагүй байсан байх. Магадгүй Уваш хунтайж бүрэн бүрэлдэхүүнээр эсэн мэнд очвол Манж улстай дайтна гэж бодож явсан нь гарцаагүй байх. Гэвч энэ үеүдэд Мөнх Тэнгэр нэгэнт Монголчуудад хатуу нүүрээ харуулсан үе байлаадаа.

2017, 12 сар 9. 2:44
ШОНХЗочин

ХОВД аимгийн БУЛГАН СУМЫН ТОРГУУД ЯСТАН ЧИНЬ ЭД ЮМ ШҮҮ ДЭЭ манжийн хаан БУЛГАН ЧИНГЭЛ голоор ҮНЭН СҮЖИГТИЙН ЧУУЛГАН ГЭЖ нутаг зааж өгсөн болои ЧИН СҮЖИГТИЙН ЧУУЛГАНД хамаарах нөгөө хэсэг нь ШИНЖААН талдаа баидийм.ХАР ШААРИЙН ТОРГУУД Ч гэдэг: БАЛТ ВАН ШАР СҮМД ШИВЭЭЛЭЭД МОНГОЛ УЛС-д нэгтгээгээгүи юм.ТОРГУУД ВАНГИЙН ОХИН НИРЖИДМАА МААШ БОЛОВСРОЛТОИ БАРУУНЖСАН ХАДАГТАИ БАИСАН шинжаан дахи ФРАНЦЫН КОНСУЛЫН гэргий болсийм ХАРУУЛ АЛТАИ номонд гардаг даа умшаараи. ОРОСЫН КОЗАКУУДЫГ манаихан үнээр мэддэггүи юмуу ийм тэнэг болцсон ч юмуу. ОРОС ОРНЫ ӨМНӨД ХИЛИЙН ДАГУУ СУУРЬШСАН ҮНЭН АЛТАРТ ШАШИН БҮХИЙ УКРАИН ОРОС ГАРВАЛТАНГУУД ШҮҮ ДЭЭ дөлгөөн дон ном умш. манаи хоид талаар ӨВӨР БАИГАЛЫН КОЗАК хасаг БАИДАГ атаман сёмонов гэж дуулсануу тэд шүү дээ: НУТГИЙН ИРГЭДЭЭС Ч КОЗАГ хасаг цэргийн албандаа авч баисан нь ч бий л дээ Ж НЬ цонгоол ба ХАМНИГАН буриадууд хасаг цэргийн алба хаадаг баив ХИЛИЙН ГЭР ЦЭРЭГ ГЭЖ БОЛНО . ДОНЫН КУБАНИЙН ОРЕНБУРГ -н КАЗАКСТАНЫ нутаг дахи СЕМИРЕЧИЙН ЗА БАИКАЛЬСКИЙН АЛС ДОРНОДЫН гэж баидийм энд дурдагдсан нь ЯИКИЙН КОЗОКУУДЫГ ХЭЛЖ БАИНА түрэг казахууд түи ч хамаагүи АЛС ДОРНОДЫН КОЗАКУУД ШАР КАНТТАИ ӨМД ДОНЫНХОН УЛААН КАНТТАИ гээд бас ялгарчихнаа ДАЛАИД ДУСАЛ НЭМЭР БОЛОГ

2018, 4 сар 25. 16:57
Зочин

Энэ нүүдэлд зөвхөн торгуудууд биш хошуудууд тал нь байсан.Хошуудууд Шинжаанд дийлэнх нь байгаа бөгөөд Дээд монголчууд гэж нэрлэдэг.Хавт Хасарын удмын цэвэр Монголчууд юм.Ховдын Булган суманд 100 орчим өрх айл байгаа юмаа.

2017, 12 сар 26. 20:43
Зочин

Оросын нутгаас гараад Хасагийн нутагт орж ирж байгаа. Одоогийн Казакстан. Нуралы султан болон ах дуу султануудтай байлдсаар Зуунгарын нутагт ирсэн. Оросын козак цэргээс мултраад дараа нь энэ хасгууд буюу казахуудтай байлдсан юм шуу дээ

2018, 9 сар 12. 0:14
Зочин

Тэгэж л ойлголоо одоо Булган сумаа тарвастайгаа хамт алдаж байгаа биз дээ

2018, 1 сар 6. 13:13
Зочин

Тийм тийм

2017, 8 сар 11. 14:42
Үхэж болно, ялагдаж үл болно

Торгуудын Хөө өрлөг ноёны дагуулж явсан зүүнгарын холимог ястанууд Ижил мөрөнд суурьшиж байгаад оросын дарангуйлаас зугтсан түүхэн нүүдэл. Халимгууд оросын алба гувчуур, цэрэг татлага дайн байлдаанаас ихээхэн зовлон амссан.
Анх нийт 180000 орчим хүн ард, 2 сая гаруй малтай эхэлсэн нүүдэл 8000 орчим км үргэлжилсэн урт зам, алхам тутам тулалдаан үхэл дагуулсан зүдгүүрийг туулж, манжийн хилд буюу зүүнгарын нутгийн захад орж ирэхэд 60000 орчим хүн хүч, 40000 орчим мал үлдсэн.
Увш ханаар удирдуулсан 30000 орчим бүрэн зэвсэглэсэн цэрэг, 1000 орчим галт зэвсэгтэй буучтай тухайн үедээ орос-францын дайнд сургагдсан бүрэлдэхүүнээр нүүдлийн аюулгүй байдал, хамгаалалтыг зохион байгуулсан.
Нүүдлийн явцад орос, хасаг, киргыз, тажикийн хамтарсан хүчний цэрэгт ар, хажуу бүх талаасаа байнга довтлуулж, ихээхэн хохирол хүлээсэн. Хасагууд киргызүүд эртний цусан өшөөндөө хэтэрхий улайрсан, бүгдийг хядахаар оросын талтай тохирсон байсан нь тэдний тусгаар улс байх нөхцөлийг оросууд хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой байсан.
Хэрвээ энэ нүүдэл замдаа саадгүй бүрэн бүтэн монголдоо ирсэн бол зүүнгарт байсан манж, хятад цэрэг / хангалт зэвсэг муутай 12000 орчим/ байлдах эсэргүүцэх чадваргүй байсан. Манжийн хаан зүүнгарын дайнд бүх нөөцөө шавхаад дууссан байсан бөгөөд хоцрогдсон галт зэвсэг 1000 орчимтой, дараагийн дайнд бэлдэх хугацаа доод тал нь 5-8 жил шаардлагатай байлаа.
Хятадууд энэ түүхээр аль эрт 2 бүрэн хэмжээний кино, олон ангит цуврал 1, баримтат кино 2 -г хийгээд удаж байна. "Зүүнийг зорьсон баатрууд", "Увш ханы тагнуулууд". Энэ нүүдлийн талаар айхтар түүхийг гуйвуулаагүй арай уран сайхны хэтрүүлэг орсон бүтээл байсан.
Манай мал кино жүжигчид мөнгөний төлөө Казакстаны түүхийн кинонд сүүлийн үед маш их тоглож байх юмаа. Тэр кино бүгд арчаагүй монголчууд ялагднаа, 300 хасаг монголын /зүүнгарын / 50000 цэргийг хүйс тэмтэрнээ. Жүжигчин Жагаа /Хасар/ гэх мэтийн монголыг ТҮҮХИЙГ мөнгөний төлөө худалдсан малнууд. Ядаж киноны зохиолыг нь уншиж үздэггүй малнууд уу.

2017, 8 сар 11. 14:48
Үхэж болно, ялагдаж үл болно

Түүхэндээ бодит байдлаар хасаг киргызүүд монгол хүний өвдөгнөөс дээш хараа гаргах эрхгүй, Тэр домог болоод байгаа Авлай хан нь зүүнгарын Галданцэрэн хааны хоньчин 7 жил хийсэн босгоны боол байсан хүний оронцог шүүдээ, Монгол кино жүжигчид ээ түүхээ мэдэж мөнгөний халтуураа хийгээрэй

2016, 12 сар 20. 23:47
Зочин

Bi

2017, 8 сар 8. 21:44
Зочин

Тэр их зовлон туулж ирсэн зоригт халимагуудын маань үр сад одоо яг хаахнуур нутагладаг юм болдоо хөөрхий.

2018, 2 сар 19. 21:16
Torguud

Hovdiin nutagt bulgan manhan sumiin nutgaar bgaa torguud shuudee

2017, 8 сар 17. 21:41
post.guest

Ihenh n odoogiin shinjaand tsuuhun heseg n mongold zaaj ugsun nutagt n suurishsan. Manjiin haan gazar nutag zaaj ugsun

2017, 8 сар 11. 11:26
Зочин

ховд аймгийн булган суманд л байдаг юм гэсэн шүү торгууд үндэстэнгүүд

2017, 8 сар 8. 21:32
Зочин

Eр нь оросууд 13 дугаар эуунд монголын их гүрэн байсан ба өөрсдөө тэдэнд 150 орчим жил эрхшээлд нь байж татвар түрээс төлж байсан гэдгээ мэдсээр байж одоо хүртэл түүхийг гуйвуулж хүлээн зөвшөөрөхгүй мэдэн будилсаар ирсэн. Хэрэвээ хүлээн зөвшөөрвөл газар нутгийнхаа нилээд хэсгийг Монголынх болно гэж айдаг биздээ..............

2016, 12 сар 19. 17:08
Зочин

Үнэхээр нулимс өөрийн эрхгүй гарч байна. Монгол ахан дүүсийг минь алж хядсан Казах, Киргизүүдийг аллах тэнгэр нь ниргэж үхэж далд орох болтугай

2017, 8 сар 11. 7:59
Зочин

санал нэг байна

2016, 10 сар 22. 19:32
Зочин

Назарбаев чадраад Казак бутраад ОХУ-ын боол болох байлгүй

2016, 12 сар 14. 15:12
Зочин

tiim ee

2016, 10 сар 21. 9:18
Зочин

Бид ирэх хэрэггүй байсан юм

2016, 10 сар 21. 9:14
Зочин

ОРОСУУД ХАСАГУУДАД /КАЗАХУУДАД/ БОЛОН КИРГИЗ/БУРУУД/ БАШКИРУУДАД ХАЛИМАГ МОНГОЛЧУУДЫГ АЛ,ХЯД, МАЛ ХӨРӨНГИЙГ НЬ АВЦГАА ГЭСЭН ЗАРЛИГ ГАРГАСАН УЧИР ИХ ШУНАЛТАЙГААР ДАЙРЧ ХЯДСАН ШҮҮ ДЭЭ. ОРОС КАЗАКУУД БИШ КАЗАХУУД АЛЛАГА ХИЙСЭН.

2016, 10 сар 21. 9:11
Зочин

тасарсан мах үсэрсэн цусны минь нэг хэсэг болой

2016, 10 сар 21. 9:07
Зочин

КИНО ҮЙЛДВЭРЛЭГЧ НАР ТУЛГА ТОЙРСОН ЭЛДВИЙН ЮМ ХИЙЖ БАЙСНААС ЭНЭ СЭДВИЙГ ШҮҮРЧ АВААЧЭЭ

2016, 10 сар 21. 8:46
bishee

balai mini ene chine kazahk undesten donii kazakuudiig heleed bgaan

2016, 10 сар 21. 0:44
Zochin

Orosyn kazak gej Bolga murnii eregt amdardag kazakhuudaas uur undesten shuu. Ted pravoslavny shashintai Shapaev nar baigui uu

2016, 10 сар 20. 23:11
Зочин

ene bol bodit tuuh amidral deeree bur ch amishigtai baisan biz ust kazahuud orosoos galt zevsgiin tuslamj avaad ch zarim tulaand eruusuu yalj baigaagui kazah zuungariin tom jijig 60 tulaan bolohod 59 n oirduud yalj erduu 1 yalalt hunii davamgaillar kazahuud avch baisan yum da aimshiggui chechenii daichidad gantshan halimaguud l zurhend shar us huruulsan tuuh baigaa argaa barahdaa Ayush haand chechenii hamgiin saihan busguig ugch baij chechenii tal gazriig butsaaj avsan baidag tuhain uyed chechenuuded uulnaas buuj amidrah gants arga n ter baisan bololtoi

2016, 10 сар 20. 22:51
Зочин

Энэ түүхээр сайхан кино хиых хэрэгтэй!. Маш сайхан кино хийгээсэй! Том сургамж юм шүү!

2016, 10 сар 20. 22:35
Зочин

Киргиз , Казахууд үнэн новшийн гарууд байжээ. Оросын хатан хааны юмыг нь долоож өгдөг байждээ

2016, 10 сар 20. 22:16
Зочин

Дэндүү харамсалтай, уйлаад ч барахгүй гашуун түүх шүү! Хасаг , хар ямаа 2 хэрэггүй гэдэг үг эндээс улбаатай.

2016, 10 сар 20. 22:00
Зочин

Orosiin dulguun don deer gardag kozak tserguud bizde. Yuun khazak eneter geed buruu yum bicheed baidiinbe.

2016, 10 сар 20. 22:52
Зочин

balairaad baigaarai tuuh meddegui yumu dundad aziin kazahuud bolon kyrgyz bashkortostaniig yariad baina ulentsegiin chin kozakuud ted nar chin ter uyed kavkaztai daitad zavgui baisan yum

2016, 10 сар 20. 21:44
Зочин

halimagiin ard irgediig bayan ulgiid kazakuudiin hajuud suurishuulchih heregtei yum bna daa

2017, 8 сар 3. 18:45
Зочин

Hovdod torguuduud kazakuudtaigaa haya derlen amidraad heden zuun jil bolj bna. Ev nairaa olon bie biendee tus demjlegtei saihan l baidag. Er ni manai yastanguud hoorondoo ih ev nairtai bie bienee hundetgedej tovshin tomootoi bair suuritai judagtai amidardag sain humuus! Tov ruu oirtood ireheer l suu gashilj eheldeg yum shig ee...

2016, 10 сар 21. 10:57
Зочин

zov zov

2016, 10 сар 20. 19:30
Amaa

Kino hiih heregtewi.

2016, 10 сар 20. 19:28
Зочин

tuv halhchyyd ta bugd baryyn mongol oiradyyd bidniig ***** bvdvvleg gehee odoo bolioch

2016, 10 сар 21. 9:50
Зочин

buduuleg

2016, 10 сар 20. 19:22
Amaa

Mongol hyr ymshaasai. amjilt............

2016, 10 сар 20. 18:50
Зочин

хасагууд одоо нутаг руугаа буцаач. та нар монголчуудаас хэл, шашин бүгд өөр шүү дээ.

2016, 10 сар 20. 19:16
Монгол казах

Наад казакууд чинь оросын казакууд шүү. Их монгол улсыг цуг байгуулалцаж, Алтан ордыг захирч, Амарсанааг аварч үлдэж байсан казахууд арай тэгэхгүй.

2016, 10 сар 20. 22:35
ард

халимгуудыг нутгаа орхиход хүргэсэн хүн цорос эрдэнэбаатар хун тайш хасгуудыг ойрдуудад дургүй болгож халимгийн нүүдэлд гай болох суурийг тавьсан хун хошууд амарсанаа галдан нар болой

2016, 10 сар 20. 19:33
Зочин

Шинжан уйгарын Оспаны үлдэгдэл хасагууд шүү. 1940онд Чойбалсан Увс Ховдын нутгаас тасалж Баян-Өлгий аймгийг байгуулж өгсийм

2016, 10 сар 20. 18:49
gana

tsus negt halimaguuda uruvduj uuriin erhgui nulims mini ursdag bn shu,tuuheer ni kino hiigesei, uvug deedsuud maani uhanara delhiid # 1 bj, buduuleg europ..aziin ulsuud l tsusand durtai bj

2016, 10 сар 20. 18:49
irgen

Halimaguud Javhland handaj 400 garui jil orost tyyhiin huvi zayanaas bolj tarj butarch odoo, zoorood baigaa haalimaguud chin mongoldoo irehiig hysch baigaagaa ilerhiilj tuslamj guisan baina lee, davhar irgenshilgui ch gesen mongol yndestengee tusgailan avch uzeh huulitai boloh heregtei dee,,,,

2016, 10 сар 20. 18:45
нямандэлэг

яг үнэндээ казах ч тэр, башкир ч тэр монгол гаралтай түмэн. харамсалтай нь тэд түүхээ мартсан. оросуууд түүхийг нь мартуулсан, тэд казахуудыг өдөөн хатгаж халимагуудын эсрэг турхирсан

2016, 10 сар 20. 22:23
Зочин

Хасаг, башкирууд монголтой ямар ч хамаагүй шүү! Тэд кипчакууд гэж байсан дээрэмчидиын үлдэгдэлүүд! Харин тэдний дунд монгол цусны аймгуудийн үлдэгдлүүд. Сүүлд орж холилдон тэр аймгуудынхаа нэрээр овог үүсгэсэн нь бий!

2016, 10 сар 20. 18:43
нямандэлэг

халимаг түмэн их зовсон. тэнд үлдсэн халимагууд ч адил. иргэний дайны үеэд аль аль талынхан нөгөөгөө олзломогц юун түрүүнд халимагуудын толгойг тас цавчдаг байсан гэдэг. үлдсэн нь эх орны дайнаар бас хэлмэг_дсэн. нутаг заагдаж их үхсэн.

2016, 10 сар 20. 18:31
Зочин

ЖАЛГА ДОВ,САНДАЛ ШИРЭЭНЭЭС БОЛЖ ГАА

2016, 10 сар 20. 18:07
zochin

torguud hun ikh hurliin gishuun bolson, tegeed tuukhee sanakh gej oroldoj bna u

2016, 10 сар 18. 22:05
Зочин

odoog hurtel kazakhstanii taliinhan halimagiig eldev busaar doromjilsoor l baidag haa saigui iim commentiig unshij bolno kazahuud ih l hun muutai humuus de

2016, 10 сар 20. 19:03
Зочин

ЭНэ Киргиз Казак гэж адуурч бичээд байгаа нь хоюулаа өнөөгийн Казахуудыг хэлж байгаа юм. Казахууд Ойрадууд үргэлж ялагддаг байсан өш хонзондоо Халимагийн нүүдлийн үеэр маш их хядлага явуулсан

2016, 10 сар 20. 16:28
Қазақ

Энд Донын казакуудын тухай өгүүлж байна. Чиний бодож буй Казакстаны казакууд биш.

2016, 10 сар 20. 22:27
Зочин

Доны казакууд үүнд ямар ч холбоогүй! Энэ бол хасагууд. Тэднийг киргизүүд гэж бхс бичдэг байсан. Ёстой хүн муутхй хүмүүс! Сайн хасаг сарын найз гэж ярьдаг.

2017, 9 сар 16. 14:26
Зочин

Ooroo ih hun saitai bh ji ee tegvel?

2016, 10 сар 18. 19:02
Зочин

энэ түүхииг кинон хииж буулгавал мөн ч айхтар түүхэн сэдэвт кино болнодоо. энэ түүхииг бичиж үрэгдэж үхсэн өвгөд дээдсиин минь сүнс баярлах байхдааа

1 сар 21. 1:27
Зочин

gaihamshigtai tyyh. torguuduud bie tomtoi tevcheertei bdag n jinhene shalgaraliig davsaniih gej boddogdoo.... tsaanaa l 1 uur aatai

2018, 1 сар 6. 13:39
Зочин

санал нэг байна

2016, 9 сар 13. 21:34
Зочин

Tsyglaj syysan shaazgai deer bid olyylaa ovormongol.halimag.tyva. byriad .hohnyyriin mgl .zalyysiig golomt mgld ni tsyglyylj hot bosgood ogvol ch saihnaa tiim yhaan mgld baidgui tiimdee l hogjih chadvargui undesten dee bid kazak .evrei.germ.veit

2016, 10 сар 20. 19:01
хүнн

одоогийн монголын нутаг дээр цуглуулах асуудлыг чухалчлах шаардлагагүй. яагаад гэвэл тэд нар угаасаа өөрийнхөө нутаг дээр амьдарч байгаа. хил хязгаар мөнх биш. хэзээ нэгэн цагт Их Монголдоо газар нутагтайгаа нэгдэх нь тодорхой. наашаа бүгдээрээ нүүгээд ирчвэл оронд нь өөр үндэстний газар болчихно биз дээ.

2016, 9 сар 13. 18:41
Зочин

eruusuu hun amaa usguh bodlogo heregtei de

2016, 9 сар 9. 20:49
Mongol

Торгуудуудын гарал үүсэл хэрэйд гэдгийг инэхн түүхч шимтэн уншигч нар мэднэ. Гэхдээ тэд Жахаахамбын хэрэйдүүд анхнаасаа Монголчуудыг дагаар орж Чингис хааны торгон цэрэг нь болж байсан хүмүүс. Энэ нүүдлийн тухай уншаад үнэхээр сэтгэл сэмэрч байна. Манай Монголчууд хамгийн түрүүнд яаралтай хийх ёстой зүйл бол бид айл бүр 10 хүүхэдтэй болох шаардлагатай байна. Энэ мэтээр бид зуун жил болоход хүн ам хангалттай өссөн байна. Тэр үед бидний хойч үе бүгдийг дарах хүчтэй болсон байх болно.

2018, 4 сар 7. 2:57
Зочин

Тэнэг ээ,одоо тэр 16=17 зуун биш шүү,хүний олноор дийлнэ гэж юу байдий,Толгойгоо.............................

2016, 10 сар 20. 22:30
Зочин

Маш зөв санал! Бид маш олуулаа болох хэрэгтэй. Монгол үндэстнүүдээ урин дуудаж авч ирэх ёстой!

2016, 9 сар 6. 11:11
Зочин

ene bashkiruud ymar muuhai chuugiinuud ve tee

2016, 9 сар 6. 0:35
buriad

Mongolchuud bid ih bayan tuuhtei ard tumen shuu.

2016, 9 сар 5. 23:22
Zochin

uneheer aihtar nuudel hiijee, eh nutaglugaa temuulseer temtsej irjdee Mongol ahan duus min

2016, 9 сар 5. 22:19
Зочин

Халимагууд үнэхээр хэцүү даваа туулжээ. өөрийн эрхгүй нулимс унагав.

2016, 9 сар 5. 20:10
Зочин

Энэ түүхийг уншаад нүдийг нулимс бүрхэв

2016, 9 сар 5. 17:43
Зочин

Orosiin nutagt hoyor zuun jil amidaraad butssan uls da

2016, 9 сар 5. 16:29
Нар

Хоолой зангираад нулимас хар аяндаа урсав. Нүдэнд харагдахшиг боллоо

2016, 9 сар 5. 14:27
с

Баруун тийшээ ч уг ЯХар хайрцагны сурвалж муутай хэргэм өгч байвал ч сэтгэл нь хөвсөлдөөл хялбар холбироно.Төрийн хэрэгт ч их гоомой хадахаас сийхгүй.Харин жижиг тооцоо бодоа аж ахуйн зүйлд их хообийтой.Гэхдээ европ Хятад хүнийг ч яаж гүйцэхэв

2017, 8 сар 18. 14:29
Зочин

Ooroo tegvel alind ni sain be? Alind ni ch!

2017, 8 сар 14. 12:15
hamag mongol

tsedenbal darga aguu hun

2016, 9 сар 6. 23:17
Nowsh min

Chi uhsne medhewdee har hujaagin erliiz

2016, 9 сар 5. 13:45
С. Дэмбэрэл.

Халимагууд ууган нь манай Монголын, Торгуудын тасархайлдаа. Хамгийн харамсалтай нь Халимхгийн ерөнхийлөгч Үлэмжийнов гэх этгээд тун хариуцлагагүй, харамсалтай мэдэгдэл хийж дэлхий дахинд цацав. Тэрээр " Манай Халимагууд эрт дээр үед хятадын бүрэлдхүүнд байсан, Бид тэндээс тасарч энэ газар ирсэн. Бид хятад хүмүүс" гэжээ!

1 сар 21. 1:32
Зочин

harin tiimee. hyatad manj 2ch yalgahgyi....t1

2016, 10 сар 20. 21:37
Зочин

ХЯТАДУУД АВРСАН БОЛЖ БАЙН УУ?

2016, 10 сар 20. 22:33
Зочин

Хятадын харъанд орсон бхйсан монголчууд авахгүй юу даа! Бодооч!

2016, 9 сар 5. 13:03
Д.Юндэндорж

Ю.Цэдэнбал оросд унэнч зутгэхээ амалж тангараг өгсөн хуншдээ. ямар сайндаа авгайч авах эрхгуй 38 онд төгсч ирээд 48онд орсууд КГБ нэг авгайг шиийдэж өглөө шуудээ. Орос мэрэгжилтэн их байлаа тэдэнтэй улсын эрх ашгийн ууднээс маргасанч буруудна гэдэг ээ тэрийн уеийн нөхдууд ойлгодог Хурц сайдаас өөр хун орос мэрэгжилтэн нараа юм хиийлгэх ажиллуулах талаар шахаж шаардаж чаддаггуй гэдэг яриа байв даа.

2016, 9 сар 9. 20:38
Зочин

Ichech

2016, 9 сар 5. 12:24
Зочин

бид нэг цустай монголчууд хаана ч байсан бид монгол гэх өөрийн эх оронтой бидэнд өөрийн тэнгэр байна бидэнд өөрийн газар шороо байна хоорондоо л эвдэрэлцэхгүйхэн шиг байх юм сандаа

2016, 9 сар 5. 12:24
Зочин

бид нэг цустай монголчууд хаана ч байсан бид монгол гэх өөрийн эх оронтой бидэнд өөрийн тэнгэр байна бидэнд өөрийн газар шороо байна хоорондоо л эвдэрэлцэхгүйхэн шиг байх юм сандаа

2016, 9 сар 5. 12:24
Зочин

бид нэг цустай монголчууд хаана ч байсан бид монгол гэх өөрийн эх оронтой бидэнд өөрийн тэнгэр байна бидэнд өөрийн газар шороо байна хоорондоо л эвдэрэлцэхгүйхэн шиг байх юм сандаа

2016, 9 сар 5. 12:24
Зочин

бид нэг цустай монголчууд хаана ч байсан бид монгол гэх өөрийн эх оронтой бидэнд өөрийн тэнгэр байна бидэнд өөрийн газар шороо байна хоорондоо л эвдэрэлцэхгүйхэн шиг байх юм сандаа

2016, 9 сар 5. 11:49
Зочин

Дараагийн хүмүүн төрөл минь хаана төрөхийг мэдэхгүй, харин энэ төрлийн минь өлгий болсон Монгол орон маань даанч сайхан.

2016, 9 сар 5. 10:44
Зочин

АУГАА АРД ТҮМЭН ШҮҮ

2016, 9 сар 5. 10:39
Зочин

Хаан болох донтонгуудаас болж л халимаг түмэн маань гадагш явсан даа. Хаан болох донтонгууд хаа сайгүй бий шүү. Тэд л улсыг маань баллаж байна. Тэднээс болж жирийн игэд маань их зовох юм. Тийм хаан болох донтой Амарсанаагаас болж Зүүн гар улс хийссэн хамхуул мэт болсон. Мөн хэл соёл, ард түмнээ үл тоох Цэдэнбалаас болж хамаг эх орончид маань хавчигдан гадуурхуулж гадаадынхныг шүтэгсэд л үлджээ.

2018, 4 сар 7. 3:05
Амарсанаагыни ач

Муу тэнэг алмас чиний нэр дурдсан тэр хүмүүс их хүмүүс байсан юм,Энэ монголын төлөө халуун амиа өгсөн юм,чи бол өчүүхэн муу" чийгийн хорхой,

2016, 9 сар 6. 23:45
Зочин

Chi tuuh unsh. Zuwiig n buruu gd zuulniig n hatuu geh ym. Uhaaj bolovsor.

2016, 9 сар 5. 10:26
ё

Нарийн төлөвлөгөөгүй ганц Ламаас асуугаад явсан нь их муугаар нөлөөлсөн Энэ жил ч чөлөөтийхөн ламаас асууж тайвшраад баларсан

2016, 9 сар 5. 10:06
Зочин.

Энэ үед лнүүдлийн ая даахгүй болсон хөгшдийнхөө амыг нь барьдаг ач хүүгийн доиог гарсан байх даа. аймаар

2016, 9 сар 5. 10:01
Зочин

торгуудууд яагаад анх баруун тийш нүүв ээ ойрдод алтан ургийхнийг хядаж эрх мэдлийн төлөө тэмцэлд тэд дургүйцсэн учир хавчигдаж нутгаа арга буюу орхин хүний нутагт нүүж зовлон эхэлжээ Нөгөө хаан болох донтонрууд хоорондоо самуурч биесээ хядаж нутаг эзгүүрхэд буцан нүүж зовлон үзсэн алтан ураг монголдоо үнэнч эх оронч алсын хараатай ард түмэн

2016, 10 сар 20. 22:46
Зочин

1/.Хэт олшроод бэлчээр хайж нүүсэн юм. 2/.Баруун монголчууд, ойрад-Зүүнгар бол Чингис хааны өөрийн гэрээсэлсэн Өгөөдэйн хааны ач -Хайдуу хааны удмын улсууд болохоор. Харин ч жинхэнэ хууль ёсны алтан ургийн төр барих ёстой хаад байсан юм. Райдуу хаан Хубилайг хууль бусааар /Мөнх хаааны гэрээсэлсэн Аригбөх хаанаас тар булаан авч хятад зөвлөхүүдийнхээ нөлөөнд орж Монголоо хөсөр хаян Бээжин рүү нүүсэн гэж үзэн ядаж эцсээ хүртэл тулалдсан юм. Түүхэнд Хайдугийн улс гэж бичигддэг бөгөөд сүүлдкӨгөөдэйн улс гэж бичих болсон. Ойрад-Зүүнгар /Өгөөдэйн улс/ нь бол Монгол үндэстний сүүлчийн хүчирхэг улс байжээ гэдгиыг Оросын алдарт нрдэмтэн Гумиле в бичсэн байдаг.

2016, 9 сар 5. 10:43
Зочин

Үгүй дээ.Бэлчээр хайсан юм шүү

2018, 2 сар 19. 21:45
Torguud

Belcheer haij yaj ch bodson yvkushdee malaa tuuhee sudalj bj daraa n olon ym gucaj bai malaa. Manjiin turemgiilelees bolj durvesen ym shdee galdanboshigt haan yalagdaj ulmaar mongoloos daijsan ym

2016, 9 сар 5. 13:23
Зочин

билчээр хайгаад унасан газар угаасан уснаасаа 6 мянган км нүүгээд зуу гаруй жилийн дараа дүн өвлөөр зудан дундуур хүн малынхаа гэдсийг хөндийлж бэлдээд алалцан байж нутагтаа ирж байгаа хүмүүс билчээр дутсан төдийд нутаг сэлгэхгүй дэ алтан урагтай ураг барилдсан ноёд ч хамт нүүсэн байдаг

2016, 9 сар 5. 10:00
зочин

яасан хэцүү түүх вэ дээ, маш их зовлон туулж дээ

2016, 9 сар 5. 9:32
Зочин

БААТАРЛАГ ӨВӨГ ДЭЭДС МИНУ, ИХ ЗОВЛОН ТУУЛСНЫГ БИД МАРТАХ ЁСГҮЙ

2016, 9 сар 5. 10:21
Зочин

энэ нүүдэлд бэлдэж малаа нийлүүлэгт оруулалгүй сувайруулж нүүдэл эхэлхэд жирэмсэн нялх хүүхэдтэй эмэгтэй бараг байгаагүй гэдэг хүн малгүй л бэлдсэн юм билээ зовсонч нутаг усныхаа төлөө сайхан түүх үлдээжээ

1 сар 21. 1:36
Зочин

tiimee ennees ilyy bn gj bhgyi

2016, 9 сар 5. 12:39
Unshugch

Ewiidee huurhii zurh shimshirem tuuh... tuuh buu dawtagdaasai

2016, 9 сар 6. 23:12
Зочин

Газар нутагаа орхин амиа бодож зугтаасан торгуудуудууд хэрээд аймгаас гаралтай угийн л Нялх Сэнгүм шиг туйлбаргүй улсууд

2017, 12 сар 26. 20:56
Зочин

Хуцдаг муу новш вэ чи, таарсан газар хоолойг чинь хэрчсуу би

2016, 10 сар 20. 21:38
Туйлбаргүй хүмүүс юмдаа

!

2017, 8 сар 14. 12:21
hamag mongol

harin tiim neg l tulga toirson...

2016, 9 сар 6. 23:14
Зочин

Nutagaa opost zvgeer ogood zugtaadan yu ni baatarlag bn

2016, 9 сар 9. 20:43
Mongol

Gazar nutgaa busdad aldaj bolno, Xarin hezee ch ard irged ee busdad buu ald. Ard irged chini bhad gazar nutgaa neg l udur xari elegtnees butsaan awch boldog yum. Xarin adr irged ni erliizjeed hurliizjaad duussan tsagt ted gazar nutagtaigaa ard irgedteigee xamt uurd aldagddag yum.

2016, 10 сар 20. 22:01
Зочин

монгол үнэнийг бичиж

2016, 9 сар 6. 23:46
Зочин

Yu ch oilgodoggui nohoi ym daa chi.

2017, 8 сар 11. 15:37
Зочин

nutgaasaa het hol tasarch nuugeed daisnii hureeleld orjee

2017, 12 сар 21. 15:35
ЗочинДавалгаа

Дэлхийд гайхагдсан баатарлаг түүхийг түүх мэддэггүй мулгуу нэг нь янз бүрээр дүгнэх эрх байхгүй.Энэ бол үнэн бодит түүх юм.Түүх үнэнээрээ үлдэх нь улс гүрний сургамж бахархал ,зан заншил юм.Маш их дайчин чингэсийн торгон цэрэг/тураг цэрэг/-ийн удамт том биетэй торгууд хошууд ард түмэн маань энэ ертөнцийн хамгийн хүнд бэрхшээл зовлон туулж ирсэн ард түмэн юм.Ховд аймгийн Булган сум манай улсад хамгийн том суманд тооцогддог.Энэ сумын торгуудууд маань тэр их түүхийн гэрч, үр сад нь юм.

6 сар 3. 7:54
Зочин

Алагдаж болох ялагдаж эс болох Торгуудийн зоригт хан УВАШИ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]