Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн контентийг ивээн тэтгэгч, мэдлэгийг дээдлэгч Петровис групп

Түүхийг гуйвуулж байгаа талаар Монгол, Солонгосын эрдэмтэд анх удаа халз тулнаУншсан5,000

Монгол-Солонгосын түүхч, археологичдын холбооноос 2 орны хамтарсан “Монгол-Солонгосын түүхийн ойлголт, судалгааны өнцөг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 5 дугаар сарын 24-ний Мягмар гарагийн 09.30 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрны 4 давхрын хурлын танхимд зохион байгуулна.

 

Хурлыг нээж БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд О Сон, Монгол улсын ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, Зүүн хойт Азийн түүхийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор И Хёнъжү нар үг хэлнэ. Хуралд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, БНСУ-ын Зүүн хойт Азийн түүхийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор И Хёнъжү тэргүүтэй төлөөлөгчид оролцож Монгол, Солонгосын түүхийн судалгааны шийдвэрлэх асуудлуудын талаар илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцоно. Эрдэм шинжилгээний хурлаар Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, профессор Д.Цэвээндорж “Монголын эртний соёлын зарим асуудал”, доктор Н.Ганбат “Монголын түүх ба Хятадын түүх бичлэг, гуйвуулга”, профессор С.Цолмон, доктор Л.Ганбат нар “Түрэг хэлээр гарч буй зарим түүхийн бүтээлүүдэд Монголын түүхийн талаар” сэдвүүдээр тус тус илтгэл тавина.

Түүнчлэн доктор Г.Эрэгзэн “Хүннүгийн дурсгалаас илэрсэн Юэчжитэй холбоотой олдворууд”, доктор Ц.Энхчимэг “Оросын түүх бичлэг дэх Монголын түүх гуйвуулга”, БНСУ-ын эрдэмтэн, доктор Жан Сөгхо “Таштык хэлбэрийн тархацын өмнөд хязгаар”, доктор И Пйөннэ “Эргэн тойрны улс орны талаарх монгол улсын иргэдийн ойлголт -Сантмарал сангийн судалгааны жишээн дээр”, доктор Ким Жангү “XVII зууны ‘Монгол он дарааллын бичиг’-т гарч буй Солонгостой холбоотой тэмдэглэлийг нягтлах нь”, доктор Ким Ынъгүг “Пархэ улсыг Мохэ хэмээн нэрлэж байсан хэмээх үзлийг шүүмжлэх нь”, доктор Ким Хйөнъсүг “Солонгосын эртний түүхийн талаарх Хятадын ойлголт хийгээд түүний цаад шалтгаан”, доктор Йү Ха-йөн “Монгол хийгээд түүний эргэн тойрны улс хоорондын хилийн гэрээ” сэдвүүдийн хүрээнд сонирхолтой илтгэл хэлэлцүүлэх аж. Улмаар эрдэмтэд Монгол, Солонгосын түүхийн судалгааны өнөөгийн чиг хандлага, хөрш зэргэлдээ улс орнуудад Монгол, Солонгосын түүхийг хэрхэн гуйвуулж байгаа талаар хийж буй сүүлийн үеийн судалгааны үр дүнгээсээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 5 сар 25. 13:15
Зочин

iimerhuu erdem shinjilgeenii hural hiih tsag bolsoon balai solongosuud oorsodiin hog nowsh gutamshigaar duuren tuuhee manai baharhalt tuuhee rhalhavchilah gsn oroldlogo ih hiih bolson tiim bdal dahij garguulahguin tuld dorvitoihon shig iltgel tavih heregtei

2016, 5 сар 24. 9:54
Зочин

Манайхан энэ солонгос нэртэй уг сурвалж нь тодорхойгүй түүх гээд байх юмгүй улстай өөрсдийнхөө түүхийг харьцуулж үнэн доошоо орох юмаа.нөгөөдүүл нь ядаж байхад дүрдээ итгэчихсэн бараг Монгол бол манайхаас гаралтай ухааны юм яриад кино энэ тэр юмандаа оруулчихсан.ер нь сүүлийн үеийн эрдэмтэн сэтэр зүүсэн хачин юмнууд их олширсон бна.ар өврийн хаалга архи хүүхэн зэргээр хүдалдаж авсан сэтрээ юун их юманд бодож ийм эргүү юман оролцдог бнаа.шууд бөгсөө харуулаад хөөгөөд явуул наад солонгос нэртэй сөлжир юмнууда...

2016, 5 сар 24. 9:30
Зочин

түүхгүй уластай юун түүх ярихав дээ

2016, 5 сар 24. 9:03
Зочин

Солонгосууд хамгийн их гуйвуулдаг шүү дээ.

2016, 5 сар 24. 8:53
иргэн

энэ эрдэмтэд явж явж Монгол, солонгос хоёр угсаа гарал нэгтээ гэж донгосох гэж байгаа юм байлгүй дээ.Солонгосын нэг хэсгийг Монголчууд эзэлж байсан учраас бага зэрэг цусны хольц орсон байх. Өөр зүйл байхгүй байлгүй дээ...

2016, 5 сар 24. 8:52
Зочин

Солонгосуудтай юугаа яридаг юм бэ. Тоож ярих хэрэггүй.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]