Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Итали, Испани, Францад байдал хүндэрч байнаУншсан7,827

Итали улс коронавирусийн тархалтад нэрвэгдээд байгаа. Энэ вирусын халдвараар нас баралтын хувиараа тэргүүлж байгаа Итали даяар олон нийтийн үйл ажиллагааг хориглож, хөл хөдөлгөөнийг бүхэлд нь хориод байна.

Итали, Испани, Францад байдал хүндэрч байна

Итали улс коронавирусийн тархалтад нэрвэгдээд байгаа. Энэ вирусын халдвараар нас баралтын хувиараа тэргүүлж байгаа Итали даяар олон нийтийн үйл ажиллагааг хориглож, хөл хөдөлгөөнийг бүхэлд нь хориод байна. Италийн Ерөнхий сайд Жюзеппе Конте бүх иргэдээ зөвхөн эмнэлэгт очих эсвэл зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд гэрээсээ гадагш гарахгүй байхыг уриалсан.

Тэрээр хэвлэлд яриа өгөхдөө дэлхийн хоёрдугаар дайны үед Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиллийн хэлсэн “Энэ бол бидний хамгийн харанхуй цаг үе. Гэхдээ бид үүнийг давах болно” гэж хэлжээ. Сүүлийн 24 цагийн дотор Италийн хөрш Испани улсад коронавирусийн халдварын тоо огцом нэмэгдэж, 589-өөс 999 болоод байна. Иймээс Испанид ч мөн байдал хүндэрч Италитай адил халдварын тархалтын цар хүрээ огцом өсч болзошгүй болоод байна. Манай улсад коронавирусын халдвар бүртгэгдээд байгаа бөгөөд Франц улсын иргэнээс COVID-19 вирусын халдвар илэрсэн. Тэгвэл Италийн хойд хөрш Францад ч байдал хүнд байна. Франц улсад сүүлийн мэдээллээр вирусын халдвартай 1412 хүн бүртгэгдэж, 30 хүн амиа алдаад байна. Ингэснээр тус улс халдвар авсан нийт хүмүүсийн тоогоор дэлхийд тавдугаарт буюу Иран улсын дараа ороод байгаа юм.

    БНХАУ 80,754 хүн халдвар авсан

    Итали 9172 хүн халдвар авсан

    БНСУ 7513 хүн халдвар авсан

    Иран 7161 хүн халдвар авсан

    Франц 1412 хүн тус тус халдвар авсан.

ОХУ-д коронавируcийн халдвартай хүний тоо 20 болж нэмэгдээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр халдвар авсан нь тогтоогдсон гурван хүн Италид зорчсон байжээ. Халдварын 20 тохиолдол бүртгэгдээд байгаагаас Италиас эх орондоо эргэн ирсэн Оросын 17  иргэн, Италийн нэг иргэн, хоёр Хятад иргэн байгаа.

 

 COVID-19 вирусын эсрэг вакцин үйлдвэрлэхэд жил хагасын хугацаа хэрэгтэй

COVID-19 вирусийн эсрэг вакциныг боловсруулж гаргахаар дэлхий дахин чармайж байна. Анх БНХАУ-ын мэргэжилтнүүд вирусийн генийн дарааллыг тогтоосны дараа АНУ, Австрали болон ДЭМБ-ын мэргэжилтнүүдтэй энэхүү мэдээллээ хуваалцсан билээ. Ингэснээр вакцины боломжит хувилбаруудыг өндөр хөгжилтэй 30 гаруй улс орны био технологийн компаниуд болон судалгаа шинжилгээний институтүүд судалгааны түвшинд хөгжүүлж байна.

Наад тал нь дөрөвдүгээр сарын эхээр, мөн дөрөвдүгээр сарын сүүлчээр вакциныг амьтан дээр туршиж эхэлж болзошгүй гэсэн мэдээллийг ДЭМБ өгч байгаа. Амьтан дээр хийсэн туршилт амжилттай болсон нөхцөлд хүний буюу эмнэлзүйн туршилт гурван үе шаттай явагдах юм. Энэхүү гурван үе шат нь ойролцоогоор нэг жил, хагас буюу 12-18 сарын хугацаа шаардлагатай гэсэн мэдээллийг ДЭМБ-ын зүгээс нийт улс орнуудад уламжилж байгаа ба манай улсын ЭМЯ ч энэхүү мэдээллийг иргэддээ хүргээд байгаа юм.

Вакцин бүтээгдэж, амжилттай туршигдаад эмнэлзүйн гурван үе шатыг давж, олноор үйлдвэрлэх зөвшөөрлийг дэлхийн улс орнуудад хүнс эмийн агентлагуудаас зөвшөөрсний дараа их хэмжээгээр үйлдвэрлэгдэж, өвчтөнүүдэд хүрэх хүртэл хамгийн наад зах нь 12-18 сарын хугацаа байгаа аж..

 Сүүлийн үед БНХАУ дахь шинэ тохиолдол эрчимтэй буурч байгаа бол эсрэгээрээ Европын Испани, Итали, Франц  зэрэг орноос импортлогдсон тохиолдол Азийн орнуудад, тэр дундаа халдварын голомт болсон БНХАУ-д ч бүртгэгдээд байна. Тиймээс ДЭМБ-аас шинээр халдвар тархаж буй улс орнууд аюулыг тогтоон барих тал дээр анхаарч ажиллахыг уриалаад байна.

ДЭМБ–ын захирал Гебрейесус “Шинэ төрлийн коронавирус маш олон улсад тархаж байгаа бөгөөд цар тахлын аюул бодит болж байна Гэхдээ энэ нь түүхэнд хянаж болох анхны цар тахал гэдгийг онцолжээ. БНХАУ-ын зүгээс коронавирусийн халдвар дор хаяж зургадугаар сар хүртэл үргэлжилнэ гэдгийг мэдэгдээд байсан ба сүүлийн үед бусад улс орнуудад халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа дүн шинжилгээнд үндэслэн халдварын тархалт зургадугаар сараар ч тогтохгүй цааш үргэлжлэх нөхцөл байдал бий боллоо хэмээн ДЭМБ-аас анхааруулж байна.

 

БНАСАУ-д цэргүүд нас барсан тухай мэдээлэл цацагдав

БНАСАУ-ын зүгээс шинэ төрлийн коронавирус COVID-19-ийн халдвар тус улсад бүртгэгдээгүй хэмээн мэдээлж байгаа ч ДЭМБ-ын зүгээс олон улсын мэргэжлийн шинжээчид, эмч мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллахыг уриалсаар байгаа юм. Тэгвэл сүүлийн үед олон улсын хэвлэлүүдээр Умард Солонгост халдвар бүртгэгдсэн, түүгээр ч зогсохгүй 200 орчим цэрэг нас барсан тухай мэдээлэл гарч эхлээд байгаа. Тухайлбал БНСУ, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "Одоогоор Умард Солонгост 10 мянга орчим хүн тусгаарлагдаж, 4,000 орчим нь халдваргүй болох нь тогтоогдож, чөлөөлөгдсөн" гэжээ. Энэ мэдээллийг БНАСАУ-ын зүгээс эрс үгүйсгээд байна.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 13. 0:52
Зочин

france humuus tooj bgaach ym alga bna gesensbdeee buthgui humuus bdgiim bna.

3 сар 11. 9:16
Зочин

Италийн хойно Австри орших бөлгөө, баруун талд нь франц хиллэнэ.

3 сар 11. 21:23
Зочин

Италиин хойно франц швейцар улсууд газрын зураг дээр байх юм.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]