Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эртний домогт Томирис хатны түүхээр казакууд кино бүтээжээУншсан8,529

Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд Казахстан улсын КазахФильм хэмээх кино компанийн бүтээсэн "Томирис" нэртэй уран сайхны кино олон улсын зах зээлд нээлтээ хийжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд Казахстан улсын КазахФильм хэмээх кино компанийн бүтээсэн "Томирис" нэртэй уран сайхны кино олон улсын зах зээлд нээлтээ хийжээ. 6.5 сая доллар буюу Монгол төгрөгөөр 16 тэрбум орчим зардлаар бүтээсэн, Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын бага охин Альяа Назарбаев продюсероор нь ажиллаж, зохиолыг нь хамтран бичсэн энэхүү түүхэн киноны томоохон төсөл ОХУ болон Европын зах зээлд ашиг орлого олох зорилготой.

Томирис кино нь эртний Евразийн нүүдэлчдийн олон угсаатны нэг болох скиф гаралт Массагетае аймгуудын хатан хаан бөгөөд энэхүү массагетаечууд нь Каспийн тэнгисийн зүүн хэсэгт амьдарч байсан, Геродот болон бусад эртний түүхчдийн тайлбарладгаар дайнч нүүдэлчин овог, аймгуудын нэгдэл байжээ.

Массагетаечуудын хатан хаан Томирис эртний Персийн байлдан дагуулагч хаан Агуу Кир хэмээгчийн довтолгоог сөрөн зогсож, томоохон тулалдаанд бутцохиж чадсан эрэлхэг бадрангуй түүхтэй нэгэн. Энэ түүхийг өрнөдийн түүхчид Грекийн түүхэнд гардаг 300 спарт Персийн цэргийн довтолгоог хавцлын дэргэд саатуулж эрэлхгээр тулалддаг, мөн эртний цаг үеийн алдартай тулаануудын нэг болох Марафоны тулаанд грекчүүд Персийн  эзэнт гүрний их цэргийг ялдаг түүхүүдтэй нэгэн зиндаанд авч үздэг.

Хүчирхэгжлийнхээ туйлд хүрч байсан Персийн эзэнт гүрний Кир хаан нутаг дэвсгэрээ хойд зүгт шатлан өргөжүүлж массагетачуудтай нүүр тулжээ. Энэ үед Массагетагийн хатан хаан нь залуухан бэлэвсэн хатан Томирис болсон. Персийн хаан дайны шалтаг хайж, залуу хатныг өөртэйгөө гэрлэхийг шаардах ба мэдээж Томирис ч энэ саналыг эсэргүүцэж, дайн дэгдсэн түүхтэй. Кир хаан Томирисын хүүгийн удирдсан армийг бутцохисон ба удирдагчгүй болсон массагетачуудыг Томирис нэгтгэн цэргээ дагуулан шийдвэрлэх тулаанд ялалт байгуулж чаджээ. Зах хязгааргүй талд болсон тулалдаанд массагет омгийн тоймгүй их морин цэрэгт персүүд бутцохиулж, улангассан ширүүн тулалдаанаас Их Кир хаан ч амьд гарч чадсангүй. Ялалтаа тэмдэглэж Томирис хатан Кир хааны тэргүүнээр хундага хийсэн хэмээн түүхэнд бичсэн байдаг.

Өнөө үед массагетачуудын нутагт орчин үеийн Туркменстан, Узбекистан оршиж байгаа.  Эртнээс алдартай энэ хатныг Туркмен, Узбек зэрэг улс өөрсдийн улс үндэстний түүхэнд хамаатуулан авч үзэхийг хичээдэг. Харин "Томирис" киног бүтээснээрээ казакууд ч мөн энэхүү түүхийг өөрсөддөө хамаатуулж, өмчлөхийг хичээж байгааг харуулж байгаа юм.  

Киноны найруулагчаар Казактаа ихэд алдартай Акан Сатаев хэмээгч ажиллажээ. Дашрамд дурдахад энэхүү Акан Сатаев нь найман жилийн өмнө 2012 онд "Zhauzhürek myng bala" нэртэй түүхэн сэдэвт уран сайхны кино бүтээсэн бөгөөд энэ киног онцлохын учир нь бидний Монголчуудын түүхэнд хамаатай юм. Энэ кинонд казакын дайчид манай Зүүнгарын хаант улсын довтолгоог няцааж, бутцохиж байгааг харуулах бөгөөд манай талаас олны танил жүжигчид болох Ц.Цэрэнболд (Зүүнгарын хаан Галданцэрэнгийн дүрд), Г.Эрдэнэбилэг (Эсэнд) нар тоглосон байдаг. Эндээс харахад Акан Сатаев хэмээх найруулагч нь түүхэнд сэдвээр кино хийхийг эрмэлзэгч нэгэн бөгөөд чингэхдээ аль нэг улсын түүхийг барьж авахдаа гарамгай гэж хэлж болох аж.

Кино зураг авалт 2017 оны намар Казахстанд эхэлсэн ба олон улсын зохиогчийн эрхийн зөвлөхүүд болон компьютер графикын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулсан байна. Гол дүрд  Альмира Турсын, Адиль Ахметов, Эркебулан Даиров нар тогложээ. Томирис, Кир нарын армийн дунд болсон дайныг дахин бүтээж, кино зураг авахын тулд жүжигчид морин сургалт, нум сум болон бусад шаардлагатай тулааны чадвар эзэмших сургуулилтуудыг тогтмол хийсэн байна.

Г.Ванчиг

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 19. 19:26
ззз

бидэнд газар нутаг үлдээж.харин өлгийд байгаа хасгууд гуйж сууж байгаа.баян өлгийн хасгуудыг казкастанд бүүр шилжүүлэе нутгаа санаж байгаа байхдаа уг нь шиньжанаас орж ирсэн юм.түүх сөхвөл чин гүрний үед газар заалгаж зүүнгарын газар нутаг эзгүйрсэн үедл лалын шашинтай тэдэнд боломж олдсондоо.шиньжанлууга бас буцаж болно.осман ш г бээжинд хүргэгдэх бхдаа тэнд цаазлуулсан осман

1 сар 8. 20:42

Чингисийн нэр зүүсэн гутамшигууд, юм л бол Чингис хаан гэж шулганадаг. Бүх баялагаа гадаадуудад худалдаж гуйлга гуйсан гуйлагачангууд

1 сар 7. 6:55
А

Өөрийн гэсэн түүхгүй ард түмний зовлон юм даа, хөөрхийс. Ойр байгаа бүхний юм бүрийг өөрт наах гэж оролдох.

1 сар 7. 21:07
Хуц чи

Массагет бол ер нь турк гаралтай үндэстэнгүүдийн өвөг дээдэс байгаа юм. Танай монголчуудад ч гэсэн нэг их алдартай түүх мүүх байхгүй шүү дээ. Чингис хааныг эс тооцвол. Гэхдээ Чингисээс та нарт үлдсэн ганц ч юм байхгүй. Инээдтэй юмаа агуу түүх болгож битгий ярьж бай. Харин Чингисийн удмууд бүгд Перс, Хятад, Энэтхэг, Орос, Казах, Узбекийн түүхийг бичилцсэн байгаа шүү. Инээдтэй байгаа биз. Орчин үеийн Монголд Чингисийн үлдээсэн ганц ч өв байхгүй. Бүгд хөрш зэргэлдээ гадны улсуудад үлдсэн.

1 сар 19. 11:51
Kazak novshid

Muu lalarriin kazakuud ta nart tuuh baitugui aa tuuhii zohiolch baihgui shuu. Unendee tanai eej aavuud Mongol oros hytadiin monhiin bool baisan tsaashdaa ch baih bolno. Delhiin hamgiin archaagui bool zayatai undesten bol hasaguud shtei.

1 сар 12. 22:53
сүх

хаха хэдхээн Монгол хүмүүстээ асар том газар нутаг үлдээсэн байгаа биздээ Бид яахав цѳѳхүүлээ болхоор 3/2% алдчихсан Гэхдээл дэлхийд газар нутгаараа 16д шүү

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]