Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хааны байгуулсан, Их Монгол улсын үргэлжлэл, Монгол, Хятад, Солонгос, Өмнөд Азийн орнуудын газар нутгийг эзлэн оршиж байсан хүчирхэг гүрэн улс. Түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн уудам газар нутагтай эзэнт гүрнийг удирдах төв байлаа.

Хубилай хааны охины онгон монголчуудыгаа хүлээж байнаУншсан16,074

Богд Чингиc хааны ач, Шизү Хувилай цэцэн хаан төрийн их хатан (уг нь хоёр дахь хатан) Цэвэр (Чаби) хатнаас нэг хүү, хоёр охинтой байжээ. Тэгүлүн, Тарахан, Баягчун хатдаас бас хүүхэдтэй байсан биз ээ

Богд Чингиc хааны ач, Шизү Хувилай цэцэн хаан төрийн их хатан (уг нь хоёр дахь хатан) Цэвэр (Чаби) хатнаас нэг хүү, хоёр охинтой байжээ. Тэгүлүн, Тарахан, Баягчун хатдаас бас хүүхэдтэй байсан биз ээ. Бага охин Хөтөлөө Cолонгосын хаан Чунгиэлд хатнаар өгчээ.

Том охин Мяоян нь гэлэнмаа болж аавынхаа үйлдсэн олон дайнaaр амь үрэгдсэдийн төлөө насан туршдаа залбирал үйлдэж, Танзэ (Tanzhe si) хийдэд шавилан суужээ. Мяоян гүнжийг өөд болсны дараа Танзэ хийдийн суварган төгөлд бунхалж, таван асарт суварга босгожээ.

Хоёр талдаа жижиг дагуул суваргатай энэ онгон одоогоор Танзэ хийдийн суварган төгөлд сүндэрлэж, Хятад улс энэ бунханыг “Чингис хааны зээгийн шарил” гэж жуулчдад үзүүлж, зохих хэмжээний орлого олсоор байна. Ирэх зун Бээжингийн Олимпыг үзэх монголчууд нэг заваараа Танзэшан уулнаа оршиx алтан ургийн Мяоян гүнжийн шарилд цэцэг тавиарай. Бээжингээс хойш ердөө 40-өөд километр газар байдаг гэсэн шүү.

Тан нь "луут цөөрөм", зэ нь "жимсний бут" гэсэн утгатай ажээ. 3 дүгээр зуунд Сиянби аймгаас бүрдсэн умарт Жин улс анx энд хийдийг байгуулсан гэх ба Тан, Хятан, Юан улсын үед ихээхэн өргөжсөн байна. Манжийн хааны сүрийг өргөхөөр Танзэ хийдийг байгуулсан гэдэг боловч, үнэн хэрэгтэй уг хийдийн доторх урт насны Аюуш бурхан бодисатвагийн шуумлын өмнө Мяоян гүнж насан туршдаа мөргөж байжээ.

Танзэ хийдэд тавигдсан Хувилай хаан, Цэвэр хатан, xүү Дорж, охин Хөтөлийнх нь шуумал Мяоян гүнжийн бас нэгэн шүтээн байсан биз ээ.

 

Хийдийн хананд Мяоян гүнжийн хөрөг бас өлгөөтэй байжээ. Энэ бүгдийг 1966 онд соёлын хувьсгалаар устгасан байна. Мяоян гүнжийн хөх тоосгон суварган бунхан он цагийг эрхэнд элэгдэж сүйтсэнгүй, биднийгээ цөхрөлтгүй хүлээсээр байна.

Эзэн Чингис хаантай холбoгдох бүхнийг сэргээж байгаа өнөө үед энэ бунханыг ч гэсэн мартаж эс болно. Уг нь манай улсын Элчин сайдын яамныхан энэ бунханыг сайн мэдэж, эргэж тойрч, аcарч хамгaaлж баймаар юм. Тэглээ гэхэд хятадууд нэг их дургүйцэхгүй байх аа. Татгалзах үндэс ба эрх хятадууд байхгүй гэж бодож байна.

Доктор Ш.Баатар

2007.10.10

http://shbaatar.blogspot.com

Сэтгэгдэл 19ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 12 сар 22. 12:03
Зочин

Ehleed Huvilai daraa ni Zanabazar odoo ....uhen hatan guilddeg...

2017, 6 сар 17. 10:44
Зочин

Tuuhend herewee gesen oilgolt baidaggui gej.Tului arig buh 2 haan bolson bol. mongol uls arai urr baih baisan yum nugelt hubilai

2016, 5 сар 12. 13:27
Түүхч

Манайхан очиж эргэж тойрч байх хэрэгтэй. Нэг нэвтрүүлэг хийх нь зөв байхаа. Хятадууд дургүйцэх үндэс байхгүй. Тэд нарын ч гэсэн түүхийн нэг хэсэг. Хятадуудад манайхаас авсан зүйл их бий. Манайд ч бий.

2018, 1 сар 29. 10:30
Зочин

Mongoliin nutagt bsan bol odor bolgon l ochih blaa, gej!

2016, 4 сар 20. 8:12
у

хубилай хааныг урвагч гээд байгаа нөхдүүд өөрсдөө ичмээр хогнууд

2017, 5 сар 17. 17:30
Зочин

Hublai haanaas hoish Mongolchuud uruudan doroitoj Hyataduud huchirhegjsen.

2016, 4 сар 19. 21:30
Зочин

МАНЖИЙН ХААНЫ ОХИН ЮМУУ ОЙЛГОМЖТОЙ БИЧЭЭЧ

2017, 4 сар 4. 19:36
20

Зулбасга тархитай мал

2016, 4 сар 19. 20:47
Зочин

Panaaltai tuuh beinee.

2016, 4 сар 19. 18:39
Зочин

Нэгэнт дассан сурсан нэрээрээ нэрлэ л дээ. Нэг юмыг магтах гэхээрээ бид бүр алийг нь алдуулах юм. Шизү гэснийг уйгаржингаар бичиж уншвал их л санаа зовмоор хоч болж мэдэх нь.

2016, 4 сар 19. 17:55
mgl

***** urvegch hubilaig yug ni bichdeg yum. teriig hujagiin haan l gej uzne, beejing hogjuulj har horiniig martuulsan

2017, 4 сар 9. 19:24
Зочин

Тэнэг юмаа нээрээ, мал царайлаад юу ч уншдаггүй ком ны цаанаас коммент бичсэн гар хаа сайгүй байх юмаа, Хубилай хаан Монгол үндэстний түүхэнд маш их хувь нэмрийг оруулсан шүү, Их эзэн Чингис хааны хэлсэн ёсоор Хятадыг бүрэн эзэлсэн, гэвч манайх Хятадад уусах магадлал дэндүү их байсан, мөн Хархорум хот тэр чигээрээ гадаадын худалдаачдаар дүүрч, хятад ажилчидтай болж эхэлсэн, энэ нь нэг ёсондоо Монголыг уусгахчих аюултай болж ирсэн, тиймээс Бээжин рүү нийслэлээ татаж, тэр их олон хүний урсгалыг хятад руу зүглүүлсэн юм, мөн хятадын 100 жил захирч чадсан гавьяа нь дотроос нь хятад ёсоор захирч байсанд байгаа юм, хэрвээ бид нар тэр үед тэгээд хятадуудтай цус холилцоод соёл холилдсон бол өнөөдөр ром шиг зүгээр л нэг түүх, газар усны нэр болоод үлдэх байсан юм.

2017, 11 сар 14. 21:19
Зочин

Huvilaig omoorson humuus iimerhuu yumnuud bichij suudag yum biz dee?

2017, 4 сар 4. 19:37
Öl

Мал чацага банди

2016, 4 сар 19. 17:15
Зочин

turiin bodolgo uls undestniihee huvid hamgiin buruu urvasan gej uzej boloh hun bol haaduudaaas hamgiin muu haan bsan hubilaag mongoliin haan gej helehees ch ichmeer novsh bsan ym bilee

2017, 4 сар 9. 19:25
Зочин

Тэнэг юмаа нээрээ, мал царайлаад юу ч уншдаггүй ком ны цаанаас коммент бичсэн гар хаа сайгүй байх юмаа, Хубилай хаан Монгол үндэстний түүхэнд маш их хувь нэмрийг оруулсан шүү, Их эзэн Чингис хааны хэлсэн ёсоор Хятадыг бүрэн эзэлсэн, гэвч манайх Хятадад уусах магадлал дэндүү их байсан, мөн Хархорум хот тэр чигээрээ гадаадын худалдаачдаар дүүрч, хятад ажилчидтай болж эхэлсэн, энэ нь нэг ёсондоо Монголыг уусгахчих аюултай болж ирсэн, тиймээс Бээжин рүү нийслэлээ татаж, тэр их олон хүний урсгалыг хятад руу зүглүүлсэн юм, мөн хятадын 100 жил захирч чадсан гавьяа нь дотроос нь хятад ёсоор захирч байсанд байгаа юм, хэрвээ бид нар тэр үед тэгээд хятадуудтай цус холилцоод соёл холилдсон бол өнөөдөр ром шиг зүгээр л нэг түүх, газар усны нэр болоод үлдэх байсан юм.

2018, 8 сар 29. 16:16
ЦЭЦЭГМАА

ХААДУУД МААНЬ ЭХ НУТАГТАА БАЙНА УУ, ХАРЬ УЛСАД Ч БАЙНА УУ ХАМАА АЛГА ЯМАР Ч Л БАЙСАН МОНГОЛ ГЭДЭГ НЭРИЙГ, УЛСЫГ ДЭЛХИЙД МАНДУУЛЖ БАЙСАН ГЭДГИЙГ БИТГИЙ МАРТ. ТА ЯМАР ЭРГҮҮ ЮМ БЭ ХАРЬ УЛСАД УРАВСАН Ч ГЭХ ШИГ МОНГОЛЫГ ДОРОЙТУУЛСАН Ч ГЭХ ШИГ ХААДУУД ТЭР ЦАГТ МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ЭЗЭНТ ГҮРЭН БОЛГОЖ ТЭР ДЭЛХИЙН ТАЛЫГ ХЯЛБАРХАН ЗАХИРЧ ЧАДАЖ БАЙСАН БАЙХАД. ӨНӨӨДӨР ЧИ ӨМХИЙ АМНААСАА ШҮЛСЭЭ ЦАЦАЖ ЭЦЭГ ӨГӨДӨӨ ШҮҮМЖИЛХЭЭС ӨӨР ЮУ ХИЙЖ БАЙГААН ЯДАХДААН ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ТӨРД БАЙГАА ЭРГҮҮ ЮМНУУТАЙ ХАРЬЦУУЛААД ХАР. ИЙМ ӨРГӨН УУДАМ НУТАГТ 3 САЯ ХҮНИЙГ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЯДУУ ТАРЧИГ АМЬДАРЛААР АМЬДАРУУЛЖ БАЙГААГ НЬ ЧИ ТЭГВЭЛ МУНДАГ ЮМА ГЭЖ БИШРЭХҮҮ ТЭ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]