Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ерөнхий нарийн бичгийн даргын архи ууж, ан хийж буй хувийн гэрэл зургуудУншсан70,000

ЗСБНХУ-ыг 18 жил удирдсан Леонид Ильич Брежневийн ховор бөгөөд сонирхолтой зургуудыг хүргэж байна.

ЗСБНХУ-ыг 18 жил удирдсан Леонид Ильич Брежневийн ховор бөгөөд сонирхолтой зургуудыг хүргэж байна. 1976 онд Брежнев клиник үхэлд орж, түүнийхээ дараагаар хөдөлгөөн, хэл яриа нь эвгүй болсон гэдэг. Тэрээр хошин шогийн өндөр мэдрэмжтэй нэгэн бөгөөд гадаад улсуудын удирдагчидтай хэлэлцээ хийх үеэр ядаргаагаа тайлахын тулд элдэв онигоо ярих юмуу хошигнож чаддаг байжээ. Өөрийгөө егөөдөж, доорхи хүмүүстэйгээ ярилцахдаа, өөрийгөө ч шоолж дамшиглаж чаддаг байсан гэнэ.

 1972 он. Загасчилж яваа Леонид Ильич

АНУ-ын Ерөнхийлөгч Ричад Никсоныг бэлгийн машиндаа суулган өндөр хурдаар давхиж байгаа нь.  Брежнев асар хурдтай давхиж, огцом огцом эргэлт хийж байжээ. Машин сайн барьдаг юм байна хэмээн Никсон Брежневийг магтаад, гэхдээ үүнээс хойш түүнтэй хамт хэзээ ч нэг машинд суухгүй гэсэн гэдэг. Брежнев галзуу хурдад дурлаж, хувийн гараашт нь 70 орчим тансаг машин байжээ. 

 1974 он. Кубын эзэмшлийн Карибын тэнгисийн усанд ах дүү Кастротой хамт.

 1973 он. Эдлэн газартаа өглөөний цай хүлээнгээ Правда сонин гарчиглаж буй Ерөнхий нарийн бичгийн дарга.

 1976 он. Луис Карвалонтой

 Нам засгийн удирдлагууд, тойрон хүрээлэгчдийн хамт анд яваа Брежнев. Зэрлэг гахай, баавгай агнаж, нугасны анд тогтмол явдаг түүнтэй энэ л үеэр нь улстөрчид аливаа асуудлыг шийдүүлж авах дуртай байжээ. Учир нь тэр ан авын үед гойд сайхан ааштай болдог байж.

 

 1976 он. Залесийн ойд ан хийж байна.

1976 он. АНУ-ын Ерөнхийлөгчийн хамт Потомак мөрний дээр.

Ерөнхийлөгч Никсоны гэрт

Крым 1973 он. Хар тэнгист гэр бүл, найз нөхдийн хамт зугаалж буй Брежнев

1976 он. Ойд

Леонид Ильичийн 60 насны ой, охины хамт

Брежнев гэр бүл, нөхдийн хамт даалуу тоглох онцгой дуртай байж.

Америкийн од, жүжигчин, спортсмен Чак Коннорсийн хамт.

1969 он. Москвагийн ойролцоо

Зүүн Германы канцлер Вилли Брандтын хамт

1978 он. АНУ-ын Ерөнхийлөгч Жеральд Фордын хамт Владивостокт

Ач охин Галятай цуг

Сэтгэгдэл 29ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 11 сар 25. 11:54
Анарын Тулгаа

Леонид Ильич бол монголд нэн элэгтэй сайхан хүн байсан. Монголд 2 удаа ирсэн 1966 онд ирэхэд Цэдэнбал дарга ухаалаг шийдвэр гаргаж Наушкаас нааш галт тэргээр хүлээн авсанд Брежнев дарга замдаа монголын хөгжлийг сонирхоод Улаан баатарт буугаад энд байсан болон дагалдан ирсэн оросуудаа цуглуулаад " Та нар монголд социализмын материал техникийн бааз байгуулж байна гээд байсан хаана байна тэр бааз хэдэн тосгон л босгосон байна " гэж зад загнасан гэнэ лээ. Тэгээд ах нар ихээхэн зээл олгож монголын бүтээн байгуулалт эхэлсэн түүхтэй. Мөн 1974 онд ирээд 3,4 р хороолол гэрлэх ёслолын ордон ,соёлын төв өргөө гээд маш их зүйл бэлэглэсэн юм. Мөн ЗХУ ын тусламжтай хөдөө аж ахуй аймгийн төв суурин газар үйлдвэр заводууд олон арваараа баригдсан билээ. Энэ бол Леонид Ильичийн их хишиг тус дэм шүү. Бид ийм хүнийг бурхны элч мэт хүндэтгэх ёстой юм. Сэтгэгдэл бичсэн Анарын Тулгаа

2019, 11 сар 26. 18:52
Зочинkaki

Tulgaa saihan bichlee Breijiew gj oros orni aguu udurdgch bsn bulguu aguu hun bailaa gj

2019, 11 сар 25. 14:29
Зочин

Тийм Л И Брёжнёвийн үед монголд бүтээн босголт ихээр бий болсоныгминий үеийнхэн мартах болоогүй шүү энэ бүхнийг хойч.залуу үед ээ сайтар ойлгуулж үлдээх нь бидний эрхэм зорилго шүү харин хуурамч ардчилагчид юу ч.гэж хуцаж.байж.мэднэ.

2019, 11 сар 25. 8:10
Зочбатин

Эр хүн шиг амьдарч явсан хүн дээ..

2019, 5 сар 2. 15:01
Бас үнэн хаана байна

Брежнев Молдавын намын хорооны дарга байх үедээ үг хэлэхээр индэрт гарахыг нь Сталин харчихаад "Какой красивый молдавинин" гэж хэлснээр түүний хувь заяа тэнгэрт гарсан үе шат эхэлсэн гэж ярьцгаадаг. Амны хишигтэй хүний заяа ийм сонин байдаг ажээ. Гэтэл яаж ч зүтгээд явдаггүй сонин үзэгдэл их байдаг ажээ. Харамсалтай нь түүхийн өнцгөөс харвал тэр яваагүй хүн харин илүү аз жаргалтай байдаг ажээ.

2019, 11 сар 25. 10:24
Зочинl

saihan hellee..

2017, 11 сар 16. 16:14
Зочин

Монгол орныг бүтээн босгосон хүн дээ, хичнээн ч сургууль, цэцэрлэг, хороолол өөр бас өчнөөн юм бэлэглэсэн, одооны олигархууд нураахы нь нурааж үлдсэнийг нь луйвардаж аваад оронд нь одоо гарын ая даахгүй тайван алхах зайгүй орон сууцархуу юмнууд л барьж байндаа, өөр юу ч алгадаа хөөрхий

2017, 5 сар 19. 2:53
москва

Кастронуудтай завин дээр монгол аяганд архи уугаад байнаа даа янз нь...

2017, 4 сар 29. 9:50
Зочин

ЗОЧИН Монгол эмч Галсан биш Гаваагийн Лувсан

2019, 11 сар 25. 14:32
Зочин

Брёжнёв даргын эмч нь Лувсан гэж монгол.хүн.байсан гэж уншиж байсан

2017, 2 сар 17. 19:12
Зочин

Saihan huuchnii zurag bna

2017, 2 сар 17. 17:12
Зочин

Узбек гаралтай хун шуу дээ.

2019, 11 сар 25. 14:34
Зочин

Украйн хүн гэж сонсож байсан юм бна

2017, 2 сар 16. 20:48
Зочин

Оффшорчидоос ганц хоёрыг тонилгоод цэвэрлэ чихмэл жаал юм бодож эхлэн. Эх орноо алдсан ч тэдэнд хамаагүй

2017, 2 сар 9. 20:31
Зочин

ene hun mongold ih tus bolson doo olon belgiin horoolol ugsun

2017, 2 сар 9. 17:33
Snooker

Нээрээ загасчилж биш шувууны анд явж байсан биз.. хоёр ч нугас атгачихсан байна ш дээ..

2017, 2 сар 8. 21:16
Бат-Эрдэнэ

Вилли Брандт Зүүн Германы биш, Баруун Германы удирдагч, Жеральд Фордтой 1978 онд биш, 1974 онд Владивостокт уулзсан. Буцахдаа манайд 2 дахь удаагаа айлчилсан

2019, 12 сар 12. 16:54
Зочин

Ер нь жаахан галлачих гээд байдаг шүү. Вилли Брандтын тухайд бол хэзээ ч зүүн германы удирдагч байгаагүйгээс гадна зүүн германд канцлер гэсэн албан тушаал ч түүхэнд байгаагүй

2017, 2 сар 8. 11:28
Зочин

аргагүй том удирдагч. сайхан мэдээлэл байна. тэгээд ч түүх юм даа

2017, 2 сар 8. 9:45
Зочин

Ээбий бодвол аргагүй л бүрэн бүтэн эр юм даа

2017, 2 сар 15. 20:36
Брежне

Монголд жинхэнэ бүтээн байгуулалт хийж тусалсан ачтан.Даанч тэжээвэр ардчилагчид нураан сүйтгэн зарж үрж бусниулсан.Одоо бусниулах обьект нь дуусаад өрөнд оруулж газар нутаг барьцаалж оффшортоо нууж нэг мөр нугаслахад ойрхон бн.Хүлцэнгүй сууж байтал чинь ЭХ ОРОНГҮЙ болох нь!

2019, 12 сар 12. 16:56
Зочин

Гохь чинь дээ. Ардчилалын буянд монголчууд олон олон биет болон биет бус ололттой болсон. Чамд олдоогүй бол өөртөө гомд

2017, 2 сар 7. 19:06
Зочин

Түүхэн хүн дээ? Аргагүй л ЛИДЕР хүн.

2017, 2 сар 7. 17:16
Зочин

Загасчилж,зуун герман гм алдаа байнаа,зурагнууд ок

2017, 2 сар 8. 7:26
Зочин Өлзий

Шүүмжлэхгүй байж чадахгүй нь үү МАЛ минь

2017, 2 сар 7. 19:32
Өлзий

1976 онд үхэх шахсан түүнийг монгол эмч эмчилж хонины мах, шар будаатай цай өгч монгол хоолонд дасгасан гэдэг. Жирийн нэг монгол эмч Галсан гээч ардын эмнэлгийн аргаараа Оросын эрдэмтдэд алдаршиж Брежнев даргын эмчээр очин ажиллаж байхад нь Филатовагийн шууд захирамжаар НАХЯ худлаа хэлэн Даваадорж гээчээр дуудан авчирч хэдэн сар шоронд суулгаж өөр хүн явуулсан боловч Галсанд хүрч чадаагүй гэдэг. Тэд НАХЯ-с эмчлэх аргыг нь бичүүлэн хэрэглэсэнболовч сайн болоогүй тул буцааж өгсөн гэдэг. Ингэж олон жил болж сайн эмчилсэн тул оросын болон барууны томчуул түүнд Москвад очин эмчлүүлдэг болж оросын гавьяат эмч болжээ. Тэр Москвад хувийн том зуслан байртай болж амьдарч байгаад саяхан нас болсон гэдэг.

2018, 5 сар 23. 20:27
Зочин

tuhain ued baitsaan emchilgeeg ni bichij avdag bsan ba tuuniig ni BADARCH guyaig uuriin nom met hevlesen gej sonsson yum bna.

2017, 2 сар 7. 17:08
Зочин

за баярлалаа

2017, 2 сар 7. 16:59
11Зочин

ёстой ховор сайхан зургууд байна.иймэрхүү сонин сайхан мэдээ мэдээллээ оруулж байгаарай

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]