Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Автомашины тухай алдартнуудын хэлсэн хачирхалтай үгсУншсан2,645

Улаанбаатар хотын хамгийн том гамшиг болсон асуудал бол автомашины зогсоол ба түгжрэл.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Улаанбаатар хотын хамгийн том гамшиг болсон асуудал бол автомашины зогсоол ба түгжрэл. Тэгвэл энэ бүх "гай зовлон"-гийн уг уурхай болсон автомашины тухайд эрт урьд цагийн "мэргэн түргэн" хүмүүс юу гэж хэлж байсныг нэг их хэрэгт дуртай нөхөр хурааж цуглуулсантай таарлаа. Тэдгээр нөхдүүд юу гэж байсныг өнөөгийн өндөрлөгөөс харахад их л сонин санагдаж байгаа тул та бүхэнтэй хуваалцахаар шийдэн чадан ядан орчуулан хүргэж байна. Ингээд:

-“ ...Энэ бүхнээс харахад Карл Бенцийн бүтээсэн тээврийн энэ хэрэгсэл нь цаашдаа ямар ч ирээдүйгүй зүйл юм”

Брокгауз болон Ефроны толь бичиг. 1896 он

 

-Автомашин хөгжлийнхөө оргилд нэгэнт хүрчээ. Одоо цаашдын өөрчлөлт, шинэчлэн сайжруулах аливаа зүйл огт хэрэггүй юм.”

1921 онд Allgemeine Automobil Zeitung сэтгүүл ингэж бичиж байсан байна.

 

 -“Урд хөтлөгчийн тухай сонсох ямар ч хүсэл алга. Энэ бол зүгээр л тэнэглэл юм шүү!”

Renault компанийг үүсгэн байгуулагч Луй Рено 1930-аад оны үед ингэж хэлж байжээ.

 

-“Би энэ машиныг худалдан авагчдад таалагдана гэдэгт огт итгэхгүй байна. Дуу чимээ ихтэй, муухай царай зүстэй...”

«Фольксваген-Битл» буюу Цох машины тухай Их Британийн хамгийн том автокорпорацийн тэргүүн Лорд Рутсийн хэлсэн үг. Сүүлд  «Фольксваген-Битл» машин нь дэлхий дээр хамгийн их зарагдсан, хамгийн алдартай машины нэг болсон билээ.

 

-“Японд автомашины аж үйлдвэрлэл хөгжүүлэх ямар ч шаардлагагүй юм. Бид улс хоорондын гүн гүнзгий харилцааны үед амьдарч байгаа болохоор АНУ-аас чанартай, хямд машиныг авах бүрэн боломжтой. Яагаад ийм сайхан боломжийг ашиглахгүй гэж?”

Японы Төв банкны тэргүүн Хасато Итимада. 1950 он.

 

-“Хөдөөний амьтан минь тэр трактораа л хийж бай!”

Ferrari-гийн эцэг болсон Энцо Феррари нь Ферручио Ламборгинитай ярилцаж байх үедээ хэлсэн үг. Одоо бид Ламборгини гэдгийг чухам юу гэж ойлгодог билээ?

 

-“Автомашин барихдаа болгоомжтой байх хэрэгтэй шүү. Учир нь та анхааралтай байснаар хэн нэг хүний амь насыг аварч болох ба тэр аврагдах хүн нь би ч байж болох юм”

Жүжигчин Жеймс Дин энэ үгийг хэлснийхээ дараахан өөрийн Порше машинтай явж байгаад өөр машин мөргөж амь насаа алдсан байна.

 

-“Мистер Бентли? Аан тийм саналаа саналаа. Нөгөө хурдан ачааны машин хийдэг нөхөр байна.”

Этторе Бугатти нь Уолтер Бентлийн тухай

 

-“ЗХУ нь автомашин үйлдвэрлэлийн хамгийн тэргүүний гүрэн болох болно.”

ЗХУ-ын КН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачев. 1986 он.

 

-“Авлига үгүй газар хөдөөний өргөн сайхан замаар жижиг машинууд давхилддаг бол авлигад идэгдсэн нутагт зам гэж үгүй, хээр хөдөө газраар том том, үнэтэй машинууд шороо татуулан давхилдана“

Бодит амьдралаас гарсан онигоо.

P.S.

Нэгэнт мэргэн түргэн, их юм мэддэг хүмүүсийн хэлсэн ярьсан үгний тухай юм болохоор зарим нэг нэмэлт оруулмаар санагдаад болсонгүй.

-“Гэр бүлээ зөв харилцааны аргаар нь хадгалан аз жаргалтай амьдрах нь” хэмээх ном бичиж алдаршсан Дерек Медина гээч нь өөрийнхөө эхнэрийг буудаж хөнөөгөөд зургийг нь Facebook-д оруулж байжээ.

-“Хэрхэн найз нөхөдтэй болох вэ?” хэмээх ном бичсэн Дейл Карнеги ёстой л ганцаардаж нас барсан хүн. (1990-ээд оны үед Монголд энэ хүний бичсэн ном зохиол нь бурхны сургаал шиг  алдаршиж байсан сан)

-“Хэрхэн аз жаргалтай болох вэ” гэсэн ном бичсэн Солонгосын зохиолч эмэгтэй Чхе Юн Хи нь сэтгэл гутралын улмаас өөрийгөө егүүтгэсэн.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 10 сар 6. 20:52
Зочин

Hisato ichimada гэх хүний одоо буруу байсан нь нэгэнт тодорхой болжээ. Юу бодож тэгж хэлснийг мэдэхгүй. Магадгүй урвагч ч байсан байж болно. Монголд ч бас шинэ юм хийх гэхээр ийм юм огт хэрэггүй, гаднаас ав гэж ярьдаг эрх мэдэлтнүүдийг бодогдуулмаар.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]