Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Манжуудын бодит түүхУншсан25,557

Чин улс эхлээд бичиг баримтаа голцуу манжаар бичдэг байсан бөгөөд сүүлийн үедээ Хятад Монгол хэлэнд орчуулах болсон юм.

Доктор С.Гэрэлт

...Чухам энд Манж бол Хятадыг эзлэхээсээ өмнө хятадын соёлд уусч үндсэндээ хятад болчихоод байсан гэсэн баримт дэлгэжээ...

Тэр эрдэмтэн ингэж үзсэн нь баримт дутуу. Maнжууд бол Жүрчидийн хойчис юм. Жүрчид Алтан улс (Хятадаар Жин)-ийг байгуулаад одоогийн Бээжинд нийсэлж Хитан (Китан) улсыг доройтуулан дараа нь монголчуудад мөхөөгдсөн боловч энгийн Жүрчид иргэд нь уг нутагтаа (одоогийн Хятадын Гирин, Лионин, Хар мөрөн зэрэг муж) газар аж төрөн байсан бөгөөд 1616 онд Хойт Алтан улс(Хоу Жин)-ыг байгуулан Нурхач баатар гэгч хаан ширээнээ суужээ.

Энэ үеэс манжууд Хорчин, Харчин, Өвөр халх гэх мэтийн Монгол аймгуудыг хатуу зөөлөн хоёр аргаар биедээ татаж эхэлсэнд Монголын хамгийн сүүлчийн их хаан Лигдэн тэдгээр аймгуудаа буцааж авахаар Хойд Алтан улстай олон удаа байлдаж байсан боловч монголчуудын дотоод дахь хямралын шалтгаанаас болж 1634 онд хүчин мөхөсдөн Хөх нуур руу арга буюу ухран зайлсхийсэн байна. 1635 онд Манжийн цэрэг Лигдэн хааны хүү Эзэй Хонгорыг баривчлан биедээ авч явж байсан "Чингис хааны Хас буу тамга"-ыг гартаа оруулсан гэж худлаар зарласан (үнэн тамгыг Лигдэн хаан аваад Хөх нуурт очсон гэдэг санал байдаг) боловч одоохондоо олдоогүй.

Харин тэр үеэр Лигдэн хааны орчуулуулсан гэдэг Алтан Ганжуур болон чухал бурхад Манжийн гарт орсон нь бол үнэн юм. Алтан Ганжуурын ихэнх ботийг сүүлд япончууд улсдаа аваачсан боловч харамсалтай нь 1923 оны 9 сарын 1-нд болсон их газар хөдлөлтөөс шалтгаалан устаж үгүй болсон гэдэг.

Чин улс хожим нь цагаан хэрэм давж Хятадын Мин улсыг мөхөөхөд Монголын морьт цэрэг гол хүчин болж байсан гэх мэтийн баримтаар Чин улсыг Монголын холбоот улс гэж үздэг түүхчид ч бий. Тэгээд ярихаар манжууд Хятадыг эзлэхээс өмнө Хятад соёлд ууссан биш харин Монгол соёлыг нэлээд шингээж авсан талтай. Ганц хоёр жишээ татахад Манж үсэг бол Монгол үсэгт өөрчлөлт оруулсан нэг хэлбэрийн "Монгол" үсэг гэхэд илүүдэхгүй. Хувцас хунар нь ч монголжуу болсныг давтан өгүүлэх хэрэг алга.

Манж Чин улс 1911 онд Хятадын Цагаагчин гахай жилийн хувьсгалаар мөхсөн болов ч Манжийн хамгийн сүүлийн хаан Айшингиру Фу Юу 1931 онд Япон улсын тусламжаар Манж улс (Монголчууд Манжу гуо ч гэдэг)-ыг байгуулж 1945 онд Япончууд ялагдан Манж улс ч мөхсөн юм. Хятад улсад энэ улсыг тоглоомын Манж улс гэдэг. Дэлхийд алдартай Халх голын дайн буюу Номон хааны дайн бол Манж улс ба БНМАУ хилийн зааг тогтоох асуудалд санал нэгдэж эс чадсан шалтгаанаар дэгдсэн гэдэг боловч Манж улсын ар талд Японы Квантуны армийн удирдлагуудын хувилдаан байсан гэдэг нь тодорхой.

(Япончууд тэр дайныг дайн гэж хэлэхгүй "Номон Хааны хэрэг явдал" гэдэг бөгөөд олонх ард нь тэр дайны тухай сайн мэдэхгүй байж 1992 онд Японд болсон Номон Хааны дайны тухай олон улсын хурлаар зарим зүйл нэлээд тод болсон билээ) Ингээд бодоход Манж Монгол хоёр үндэстний харилцаа 20-р зууны түрүүн хагаст хүртэл янз бүрийн хэлбэрээр явагдаж байсан гэхэд болох байх аа.

...Тэгээд ч туухийг бичиж баримтжуулж үлдээсэн үндсэн эх сурвалжууд голдуу хятад хүний гараар л хийгдэж ирсэн болов уу гэсэн таамаг дэвшүүлж байна...

Ингэж үзэхэд ч хэцүү. Чин улсын тухай Хятад хэлний түүхийн сурвалжууд Тайванаар дамжаад (Гаминчууд Тайван руу зайлахдаа авч явсан) барууны орнуудад нэлээд эрт үеэс тархсан талтай. Тэдгээр сурвалжуудад Манж хэлээс орчуулагдсан зүйл олон байсан боловч орчуулгад нь янз бүрийн алдаа дутагдал байсан гэдгийг Манж хэлний эхтэй нь тулгаад мэдэх болж байгаа.

Чин улс эхлээд бичиг баримтаа голцуу манжаар бичдэг байсан бөгөөд сүүлийн үедээ Хятад Монгол хэлэнд орчуулах болсон юм. Харамсалтай нь манж хэлний материалууд нь одоохондоо уншигч ашиглагчдын гарт тэр бүхнээрээ орох болоогүй байгаа.

 

Яагаад гэвэл Хятадын 1, 2-р данс эвхмэлийн газарт гэхэд 1000 хүн 100 жил орчуулмаар манж үсгийн бичиг баримтууд байдаг ба манж хэл мэддэг хүн нь тийм олон биш болохоор хэдхэн ажилтан нь зүгээр дугаарлаад ч завдаж өгөхгүй байгаа юм. Тэр олон бичиг баримтууд ашиглагдаад ирэхээр Манжийн түүхийн судлал нэг алхам ахих нь мэдээж мөртөө Чин улсын үеийн Монголын түүхийн судлал ч хөгжинө гэдэг нь яриангүй.

Сонин болгож дурдахад, тэр бичиг баримт дотроос 17-р зууны эхний хагаст бичигдсэн Монгол бичиг баримтыг ялган салгаад 1998 онд Хятадад хэвлэсэн. Энэ нь тухайн үеийн Монгол хэл түүх соёл судлахад ховор нандин материал болоод байгаа. Харамсалтай нь 200-хан дэвтэр хэвлэсэн ба үнэ нь 180 ам.доллар. Ямартай ч Чин гэж маш сонирхолтой улс байсан боловч тэр тухай судалгаа одоохондоо арай л дутуу байсаар. Тийм ч болохоор Манж хэл мэддэггүй, зөвхөн Хятад материалыг л ашигладаг эрдэмтдийн гараар гарсан Чин улсын тухай янз бүрийн судалгаа зай аваад байгаа болов уу.

Сэтгэгдэл 22ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 17. 4:19
Зочин

Manjiin tuuh maniust yamar hamaa sudlalaa geed yu olj doloohov bid? Mongolchuudiig yaj yalguu saihnaar darlaj alj hyadaj baisnaa l bichee biz. Ur undesuud ni gej bodoj yavdag humuus sonirhdog baih daa harin?

2018, 1 сар 26. 21:39
ард

зүрчид алтан улс гэж суурин амьдралтай тариа ногоо тарьдаг шавар ваар сав торго дурдан хийдэг монголчуудын наймаа хийдэг өгч авалцдаг улс байжээ

2017, 12 сар 4. 10:16
Зочин

МАНЖ БОЛ ХЯТАДЫН ЗҮҮНИЙ ҮЗҮҮР Л БАЙСАН ЮМ. ОДОО МАНЖ ГЭЖ БАЙХГҮЙ. ХАРИН ОДОО МОНГОЛ ГЭЖ БАЙНА. ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗУУД МАНЖ ХЯТАДЫГ ӨМӨӨРХӨӨ БОЛЬ. МАНЖ БОЛ ХЯТАДЫН БОДЛОГЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛСЭН ЮМ.

2017, 8 сар 15. 16:02
Зочин

Манж Монгол нэг цустай биш боловч Монгол соёлыг өөртөө шингээсэн бас л нэг хэсэг НҮҮДЭЛЧИН нөхөд шүү дээ яг казак шиг

2017, 12 сар 4. 0:48
LolЗочин

Mongol gedeg chin. Bvh nvvdelchin ulsiin negdsen uls mangar min mangar

2017, 11 сар 30. 18:18
Зочин

Нүүдэлчин биш суурин амьдралтай байсан гэжуагаа. Манайхан манж нарыг нүүдэлчин байсан гэж андуурдаг

5 сар 28. 8:12
хэрхүүл

яг үнэн хятадуудтай ихэд эрлийжсэн хүмүүс тэр царай тѳрх бол авах юмгүй дорсойсон хужаа нар байгаа биздээ

2018, 4 сар 7. 21:38
Зочинkk

Shaagaal

2017, 8 сар 14. 23:06
mongol

удахгүй манж монгол нэг цустай гээд яриад эхлэх вий дээ" тэгвэлч дараагийн буудал нь хятад монгол нэг гээд л явчихна шүү дээ. тоглоом биш шүү"

2017, 12 сар 2. 12:35
Зочин

яг үнэн шүү.ер нь гол зорилго ийм гэдэг нь ил байна шүү дээ. монголчууд үүнийг эсэргүүцэж түүхээ хамгаалах хэрэгтэй.

2017, 8 сар 14. 14:05
Зочин

neereen ertnii hytad zooson deer yagaad mongol bichig bas hanz 2 baidag baisan yum bol bodoh l asuudal

2017, 8 сар 14. 14:00
GICHII

DURTAIGAARAA CHI TER SURHII MANJ HUJAARUGAA ZAILAHGUIYU,UURIIH NI UVUUGIIH NI TOLGOIG TATVAR TULUUGUI GEED TAS TSAVCHIJ BAISAN HUJAANUUDIG MANAI MONGOL TALIN HUMUUS GENEE,,,MONGOL HUN IIM TENEG BOLOH GEJ,HAA BAISAN SOLONGOS HYATADUUDIN UR SADIG MONGOL UHAANI YUM SHAAHNEE HUURHII,,,

2016, 9 сар 15. 18:56
Зочин

manjuud hel soel es zanshil um umaaraa hyataduudaas tes ondoo humuus..zurchidiin altan ulsiin ued hoid sibir havicaa nutagladag jijig ovog aimag baisan..nuudellej mal mallaj tarialan erhelj an guruu hiij amidardag nuudelchin humuus baisan gedeg.. ene bol delhiin erdemtdiin batalj notolson barimt..

2017, 7 сар 11. 18:27
Зочин

Daraa ni uussan yum bish uu?

2017, 11 сар 25. 19:57
Зочин

tiin uustsiin tgd yu gj ??? Manj nar hytaduud bgaagui l bhq yu daa !!! hudlaa umhii halh pzida nar hiisn hamag muu muuhaigaa tohdog hoorhiileltei humuus !!!

2017, 11 сар 29. 22:34
Зочин

өмхий дүрвэд чинь юу гэнэ вэ.халхын хоолонд цадаж дээ!

2017, 12 сар 1. 23:54
Зочин

2 mal tiim ih tuuh medeed bgaan bol yagad mongol manjid ylagdsaniig sain unshdaa mongol yagad ylagdsanii notolgoo bol ta 2

2017, 12 сар 19. 9:23
Зочин

гое шаасан шүү

2018, 6 сар 12. 15:11
Зочин

manj nar tsarai muutin tuil estoi gorigui ee

2016, 9 сар 15. 18:50
Зочин

manjuud bol hyataduud bish...hudlaa um bichihee boliochee..

2016, 9 сар 12. 11:21
Зочин

Жижиг улсууд аз гэж юм байхгүй бол сөнөдөг юм байна. Дэлхийн 2-р дайны өмнө Могол Оросыг, Манж Японыг дагаад дайнд Оросууд ялж Япон ялагдахад Манж улс устсан. Хэрэв Япон ялж Орос ялагдсан бол Монгол устах байсан. харин Хятад, Энэтхэг, Орос, АНУ мэт бол ямар ч үед байж л байна.

2018, 4 сар 6. 14:21
Зочин

Тэр дайны өмнө тэртээ тэргүй тэр манж чинь хятадын торго, хүүхэнд уусаад хэлээ ч мэдэхээ байсан хэдэн шунахай юумнууд үлсэн учир устахгүй яахав. Харин монголчууд үмхий манж,хятадын явуургүй бодлогоос болгоомжилох хэрэгтэй

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]